Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

“Эрдэнэ вангийн хошуу”-аар алдаршсан С.Эрдэнэ чихийг нь  халууцуулж, зүрхийг түгшээсэн хүмүүсийн асуултад “гоё” хариулт олжээ. Хүмүүс түүнээс “Та Баянголын ИТХ-д яагаад өөрийн хамаатан садан, үр хүүхдээ суулгачихсан юм бэ” хэмээн асуухад “тав зургаахан хүн л сууж байгаа” гэхээс өөр хариулт өгдөггүй  байсан бол бол энэ удаад “Чингис хаан хамгийн хүнд чухал ажилдаа ах дүүгээ томилдог байсан” гэж амыг нь таглах болсон гэнэ. Түүний энэ хариулт сошиалаар сенсаци тариад байгаа. Үүнийгээ ёс зүй хэмээн ойлгож байгаа С.Эрдэнэ сайдыг “ичих булчирхайгүй хүн” гэхээс өөр хэлэх үг сошиалынханд олдохгүй байгаа бололтой.

 Дашрамд дуулгахад тэрбээр нийтлэлч Баабартай ам мурийж шүүх цагдаа дээрээ тулсан. Гэсэн ч Б.Баабар нийтлэлчтэй хэл ам хийж явах сонирхол өчүүхэн төдий ч байхгүй гэдгээ илэрхийлсэн. Учир нь эрхэм гишүүний гэргий нярайлаад удаагүй байсан юм байна. Тэр утгаараа “Нялх нойтон хүүхдэд минь хэл ам тусчих вий. Би хар энергитэй хүмүүстэй хэл ам хийхгүй” хэмээн манай сайтад ярилцлага өгч байсан удаатай.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж