Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн микропон хаах горимоор явагдана

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн микропон хаах горимоор явагдана

Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн микропон хаах горимоор явагдана

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн сүүлчийн халз мэтгэлцээн энэ сарын 23-нд зохион байгуулагдах юм. Өмнөх халз мэтгэлцээн есдүгээр сарын 29-нд болсон.  Энэ үеэр Дональд Трамп, Жо Байден нар нэг нэгнийхээ үгийг таслах, нэгэн рүүгээ дайрч давшлах гэх мэт үйлдэл их гаргасан билээ. Тиймээс сүүлчийн халз мэтгэлцээнийг микрофоны дууг хаах горимтойгоор зохион байгуулахаар болсон байна.

Энэхүү шинэ журмын дагуу нэр дэвшигчид нийт зургаан сэдвээр тус тус 15 минутын хугацаанд мэтгэлцэх ба сэдэв бүрийн нээлтийн үгийг тасалдуулахгүйн тулд эхний хоёр минутын хугацаанд өрсөлдөгчийнх нь микрофоныг хаах аж. Ингээд эхний хоёр минут өнгөрсний дараа микрофоныг нээж, нэр дэвшигчдэд чөлөөтэй мэтгэлцэх боломж олгох юм байна.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж