"МЕХИКО-68" ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

"МЕХИКО-68" ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

"МЕХИКО-68" ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монголын Үндэсний Олимпийн Хороо өнөөдөр/2020.10.20/ 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас медаль хүртсэн түүхэн амжилтын эздээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Зуны XIX олимпийн наадамд Монгол Улс спортын дөрвөн төрөлд 16 тамирчин оролцоход чөлөөт бөхийн төрөлд -87 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат агсан мөнгө, 52 кг-д Ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав, -70 кг-д Ардын багш, гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр, -78 кг-д гавьяат тамирчин Төмөрийн Артаг агсан хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа олимпийн тэнгэрт анхлан мандуулсан түүхтэй. Өнөөдөр ОЛИМПИК ХАУС-т Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат агсаны гэргий Ө.Тамир, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Артаг агсаны гэргий Д.Баярлах нар хүрэлцэн ирлээ.

ЭХ СУРВАЛЖ: Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж