У.Хүрэлсүхийн танхим хамгийн их өр тавьсан тухай яриа хөөрөө газар авч, хийсэн ажлыг нь баллуурдаж эхэлсэн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг тайлбар хийхээс аргагүйд хүргэсэн бололтой.
Тэрбээр фэйсбүүк хуудсандаа “У.Хүрэлсүхийн Засгийн газар 9.3 их наяд төгрөгийн өр төлсөн гэнэ, үгүй байх, ийм их хэмжээний өр төлчихлөө гэж үү? гээд янз бүрийн яриа өрнөөд байх шиг. Өр төлөх амаргүй, хэцүү ч ийм их өрийг бид дарж барагдуулж чадсан юм. Зарим хүмүүс итгэхгүй байгааг ч ойлгож байна. Төлөгдсөн өрийн мэдээллийг та бүхэнд хүргэе. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017.10.04-нөөс 2020.09.30 хүртэл нийт 9.3 их наяд төгрөгийн өрийг 3351 удаагийн төлөлтөөр барагдуулсан. Үүнд:
- 1991 оноос хойш хэрэгжсэн нийт 236 төсөл, хөтөлбөрийн зээлийн үндсэн төлбөрт 876.0 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 389.9 тэрбум төгрөг, нийт 1,266.0 тэрбум төгрөг,
- 2012 оноос хойш авсан арилжааны нөхцөлтэй гадаад бонд, арилжааны нөхцөлтэй зээлийн төлбөрт:
- 2012 онд арилжаалсан Чингис бондын үндсэн төлбөрт 1,224.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 420.0 тэрбум төгрөг нийт 1,644.5 тэрбум төгрөг,
- 2015 онд арилжаалсан Димсам бондын үндсэн төлбөрт 393.3 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 23.3 тэрбум төгрөг нийт 416.6 тэрбум төгрөг,
- 2016 онд арилжаалсан Мазаалай бондын хүүгийн төлбөрт 354.4 тэрбум төгрөг,
- 2016 оны авсан Кредит свисс банкны зээлийн үндсэн төлбөрт 490.0 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 128.3 тэрбум төгрөг нийт 618.3 тэрбум төгрөг,
- 2017 онд арилжаалсан Хуралдай бондын хүүгийн төлбөрт 414.6 тэрбум төгрөг,
- 2017 онд арилжаалсан Гэрэгэ бондын хүүгийн төлбөрт 294.6 тэрбум төгрөг,
- 2011 оноос хойш арилжаалсан дотоод бондын үндсэн төлбөрт 3,485.3 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 785.4 тэрбум төгрөг нийт 4,270.7 тэрбум төгрөг
Холбоотой мэдээ