Угандын ерөнхийлөгч Барууныханд ханджээ

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Угандын ерөнхийлөгч Барууныханд ханджээ

Угандын ерөнхийлөгч Йовери Мусевени

© AP Photo/Ben Curtis, File

 

Сонгуульд дахин ялсан Угандын ерөнхийлөгч Йовери Мусевени Баруунд хандан явагдсан сонгуулиар өөрт нь сургаал уншихгүй байхыг зөвлөжээ. “Тэд  буруугаар зүтгэж байна. Би европчуудад хандан надад лекц уншихгүй байхыг хэлсэн” гэсэн түүний мягмар гаригийн мэдэгдлийг орон нутгийн хэвлэлүүд  иш татсан байлаа.

 

Үүний өмнө Европын ажиглагч нарын тэргүүн Эдуард Кукан хоёрдугаар сарын 18-ны сонгуульд айдгалтын уур амьсгалаар явагдсан, Сонгуулийн ерөнхий хороо нь  бие даасан байгууллага биш гэсэн байлаа.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Мусеванитай утсаар ярихдаа, тухайлбал, сөрөг хүчний лидерийг байн байн брин хорьж байсан нь Угандад чөлөөт сонгууль явагдсанд эргэлзээ төрүүлж байна гэсэн байлаа.

 

Мусевени энэ сонгуульд 60,8 хувийн санал аван өөрийн 30  жилийн засаглалаа дахин таван жилээр нэмэгдүүлсэн юм. Сөрөг хүчний лидер Бесиже 35,4%-ийн санал аван дөрөв дэх удаагийн сонгуульд Мусевенид ялагдлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж