Энэтхэгийн арми хятад цэрэг олзолсон гэнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн арми хятад цэрэг олзолсон гэнэ

Энэтхэгийн арми хятад цэрэг олзолсон гэнэ

Энэтхэгийн арми өчигдөр/2020.10.19/ хилийн маргаантай Ладах мужийн нутгаас нэгэн хятад цэрэг олзолсон талаараа мэдээлжээ. Сүүлийн үед хоёр улс аль аль нь өөрсдийн гэж маргадаг тус нутагт хэд хэдэн удаа мөргөлдөж, хоёр талын арми бэлэн байдалтай байгаа билээ.

Олзлогдсон цэрэг нь БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн түрүүч Ван Я Лун гэх бөгөөд Энэтхэгийн эзэмшлийн Демчок гэх газарт зөвшөөрөлгүй нэвтрээд баригдсан, удахгүй суллана хэмээн Энэтхэгийн арми мэдээлсэн байна.

Энэтхэгийн мэдэгдсэнээр олзлогдсон хятад цэрэг одоохондоо албан ёсоор хоёр улсын эзэмшлийг зааглаж буй бүсийг нэвтрэн “тэнэж” явсан гэнэ. Мөн тогтсон протоколын дагуу түүнээс албан ёсоор байцаалт авч дууссаны дараа Хятадад буцаан хүлээлгэж өгөх аж. Харин БНХАУ-ын зүгээс болсон явдлын талаар мэдээлэл өгөөгүй байна.

Азийн хоёр том орны заагт байдаг тус өндөрлөг нутгийн зэвсэггүй бүсэд тавдугаар сард хоёр улсын цэргүүд гардан тулаанд орж, цохиур, мод, чулуу, нударгаар байлдаж эхэлснээс хойш хэд хэдэн төстэй мөргөлдөөн гарч, зургадугаар сарын 15-нд Энэтхэгийн талаас 20 цэрэг, албан бус мэдээллээр Хятадын тал 40 орчим цэргээ алдсан билээ. Олон хүний амь үрэгдсэн тус мөргөлдөөний дараа БНХАУ Энэтхэгийн дөрвөн офицер тэргүүтэй 10 цэргийг баривчилж, гурван өдрийн дараа нутаг буцаасан юм.

Энэтхэгийн армийн мэдээлснээр Хятадын тал алга болсон цэрэг нь хаанаас олдсон зэрэг зүйлсийг лавласан гэнэ. Түүнээс гадна Энэтхэгийн тал эрс тэс уур амьсгалтай, өндөрлөг газраас болж бие нь муудсан хятад түрүүчид шаардлагатай байсан хүчилтөрөгч, хүнс, дулаан хувцас зэрэг анхан шатны тусламж үзүүлсэн аж.

Хоёр тал болзошгүй мөргөлдөөн бэлдэн хэдэн арван мянган цэрэг, их буу, танк, сөнөөгч онгоцуудаа өвөл -50 орчим хэм хүртэл хүйтэрдэг тус газарт бэлэн байлгаж буй юм.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж