ТАНИЛЦ: Z үеийнхний шинэ хамтлаг “R&N”

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: Z үеийнхний шинэ хамтлаг “R&N”

ТАНИЛЦ: Z үеийнхний шинэ хамтлаг “R&N”

Монголын рок попын урлагт “R&N” хэмээх шинэ хамтлаг мэндэллээ. 2018 онд зохион байгуулсан “Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогч нэгдсэн хамтлагийн продюсераар Б.Наранзун ажиллаж байгаа ажээ.

“The Raisins&Nuts” буюу “R&N” нэрний утгыг хамтлагийн продюсер тайлбарлахдаа “Хамтлагийн нэрийг сонирхолтой байлгах үүднээс ийм нэр өгсөн. Хүн болгон чихэрлэг, гашуун, исгэлэн гээд өөр өөрийн амтанд дуртай байдаг. Хамтлагийн залуусын зан төлвийг харж байхад өөр өөрийн онцлогтой байсан учраас “Үзэм ба самарнууд” гэж өхөөрдөж нэрлэсэн. Нэрээ бүтнээр нь хэлэхэд төвөгтэй байх гэдэг үүднээс “R&N” нэг товчилсон” гэв.

Хамтлагийн ахлагч Б.Өсөхбаяр хамтлагаа танилцуулахдаа “Манай хамтлаг 2020 оны дөрөвдүгээр сарын 4-нд “Сity” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Хоёр сарын дараа Б.Наранзун продюсертойгоо хамтран ажиллаж, хамтлагаа “The Raisins&Nuts” нэрлэсэн. Хоёр хоногийн өмнө цоо шинэ “So Long” дууны клипээ цацаж эхэлсэн. Бидний хувьд маш их хүлээлттэй, сандралтай байлаа. Тун удахгүй шинэ дуугаараа эргэн уулзах болно” гэв.

Хамтлагийн продюсер Б.Наранзун “Бидний хувьд ямар ч тохиолдолд хэн нэгнийг даган дуурайхыг хүсдэггүй. Дэлхийн хөгжмийн ертөнцөд Солонгосын K-pop урлаг яалт ч үгүй хүчээ авч, зарим стандартыг тогтоосон. Монгол хамтлагийн хувьд ялгарахын тулд үндэсний дээл өмсч гаралтай биш. Орчин үеийн хүүхэд залуус маань гадаадын хамтлаг, дуучдыг хэт даган дууриаж, Монголынхоо уран бүтээлчдийг доош нь хийх хандлага ажиглагддаг. Солонгос улсын хэмжээнд уран бүтээлчдээ дэмжсэнээр амжилтад хүрч чадсан. Түүнтэй адил Монголын сонсогчид маань залуу уран бүтээлчдээ дэмжиж, урам өгч байгаасай гэж хүсмээр байна. Тэгж чадвал ядаж Азидаа танигдах боломж бий гэж хардаг” гэдгээ хэлж байв.

Монголын рок попын ертөнцөд сүүлийн жилүүдэд тун цөөн хамтлаг төрөн гарч, удалгүй тардаг. Энэ тухай продюсер ярихдаа “Албан ёсны гэрээтэй, оюуны өмчтэй, хөрөнгө оруулалт, чиглүүлэгчгүй байгаатай холбоотой. Сүүлийн жилүүдэд поп жанрын урлаг асар өндөр өртөгтэй болчихсон байна. Нэг дууны клип хийхэд л 10 гаруй сая төгрөгийг зарцуулж байна. Хамтлагийн хувьд өндөр зардал гарна. Жишээлбэл, охидын “Тhe Wasabies” хамтлагийн хувьд асар их цаг хугацаа, хөрөнгө зарцуулсан. Мөн поп жанр өндөр өртөгтэй байдаг учраас бусад жанраас хоцрогдож эхэлсэн” гэдгийг онцлон хэлсэн юм.

Овог нэр: Г.Мөнх-Эрдэнэ

Тайзны нэр: Markyz

Нас: 24

Төгссөн сургууль: Монгол Улсын Консерватори

Мэргэжил: Хөгжимчин

Овог нэр: И.Мөнх-Эрдэнэ

Тайзны нэр: Сbass

Нас: 24

Биеийн өндөр: 185 см

Төгссөн сургууль: Соёл урлагийн их сургууль

Мэргэжил: Дуурийн дуулаач

Овог нэр: Б.Батбаяр

Тайзны нэр: B2

Нас: 23

Биеийн өндөр: 181 см

Төгссөн сургууль: Соёл урлагийн их сургууль

Мэргэжил: Эстрадын дуучин

 Овог нэр: Э.Ганбилэг

Тайзны нэр: Сhilli

Нас: 24

Биеийн өндөр: 181 см

Төгссөн сургууль: Соёл урлагийн их сургууль

Мэргэжил: Эстрадын дуучин

Овог нэр: Б.Өсөхбаяр

Тайзны нэр: Daniel

Нас: 22

Биеийн өндөр: 182 см

Төгссөн сургууль: Хүмүүнлэгийн ухааны их сургууль

Мэргэжил: Маркетингийн менежер

Гэрэл зургийг: Д.Ганбүжин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж