С.Батсүхийн орчлонг аргадах цагаар

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

С.Батсүхийн орчлонг аргадах цагаар

Олон сайхан дуугаараа монголчуудын сэтгэлийг уяраадаг гавъяат жүжигчин С.Батсүх ирэх сарын 5-нд “Орчлонг аргадах цагаар хүргэн бэрүүдийн хүргэх бэлэг” нэртэй тоглолтоо хийх гэнэ. Жилдээ нэг удаа жинтэй чанартай тоглолт хийж, уран бүтээлээ тайлагнадаг тэрбээр хамгийн сүүлд “Хаяа сайтай хадмууд” нэртэй их донжлог хэмнэлтэй, өвөрмөц клиптэй дуугаа сонсогч түмэндээ сонордуулсан бөгөөд фэнүүдээсээ өндөр үнэлгээ авч чадсан билээ. Гавьяат уран бүтээл хийхээсээ гадна хурим найранд их уригдаж, ая дуугаа өргөн, хуран цугларсан олныг дуу хуураараа баясган цэнгүүлж, худ ургийг учран золгуулж, уулзан танилцуулдаг ачтай буянтай нэгэн болжээ.

Гал голомтоо бадраасан олон сайхан хосын хуримын гэрч болдог гавьяат маань энэ удаагийн тоглолтоороо хосууд болон хадмуудыг баярлуулж, сюрпирз барихаар шийдсэн бололтой. Тэрээр “UB палас”-ын тоглолтын их танхимын эхний гурван эгнээ суудлыг худ ураг нарт зориулсан урилгатай, тусгай суудал болгон бэлтгэж байгаа. Мөн түүнээс гадна хоёр талынхаа хадмуудыг хамгийн олноор хамруулсан хосуудыг урилгын суудалд суулгахаар болжээ. Тиймээс хосуудыг итгэл сэтгэл, ижилхэн дээлээрээ гоёж, хоёр талынхаа ижий аавыгаа болон ах дүүсээ дагуулан тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж