Орон нутгийн зарим замын хөдөлгөөнийг хязгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Орон нутгийн зарим замын хөдөлгөөнийг хязгаарлажээ

Орон нутгийн зарим замын хөдөлгөөнийг хязгаарлажээ

Ойрын үед хүйтний эрч чангарч нийт нутгаар цасан болон шороон шуургатай болохыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлсээр буй. Цасан болон шороон шуургатай үед орон нутагт зам даваа хаагдах, иргэд цасанд боогдох, малчид төөрөх зэрэг цөөнгүй асуудал үүсдэг. Иймд цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.

     ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН Ч  ОРОН НУТАГТ ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ХЭВИЙН БАЙНА

Өнөөдрөөс хүйтний эрч чангарсан тул Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрчээ. Иймд иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр буюу аравдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай явах чиглэл болон Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

Хэдийгээр баруун аймгууд руу зорчих чиглэлийн хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан ч орон нутагт цасан шуурганы улмаас одоогоор ямар нэгэн хүндрэл үүсээгүй байна. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар орон нутагт замын хөдөлгөөн хэвийн, ямар нэгэн хүндрэл үүсээгүй байна.

Гэхдээ баруун аймгууд руу зорчих чиглэлийн замд халтиргаа гулгаа үүсэх, зам даваа хаагдах эрсдэлтэй гэж үзсэн тул ийнхүү болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Хэрэв цаг агаар тогтуун, замын нөхцөл байдал хэвийн байвал хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг маргааш нээж магадгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээлэв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж