“Хангард” ордныг дуудлагаар хувьчлах эхний үнэ 43.4 тэрбум төгрөг | News.MN

“Хангард” ордныг дуудлагаар хувьчлах эхний үнэ 43.4 тэрбум төгрөг

“Хангард” ордныг дуудлагаар хувьчлах эхний үнэ 43.4 тэрбум төгрөг

“Хангард” ордныг дуудлагаар хувьчлах эхний үнэ 43.4 тэрбум төгрөг

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Хангард” ордныг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа зарласан байна. Дуудлагаар хувьчлах эхний үнэ 43,423,400,000 төгрөг бөгөөд дэнчин болгож 10 хувь буюу 4,342,340,000 төгрөгийг нийслэлийн төрийн санд байршуулах ажээ.

Дуудлага худалдааг 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны 11:00 цагт нийслэлийн захиргааны тавдугаар байрны Иргэний танхимд хийхээр товлосон байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/703 дугаар захирамжаар эзэмшил газар буюу Хангард ордны барилгын суурийн 589 ам метр талбайтай газрын эзэмших эрхийг нийслэлийн ЗДТГ-т олгосон байна.

Тус барилга нь 2008 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, цутгамал бетон араг бүтэцтэй, төмөр бетон дам нуруутай, цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэгчтэй, шилэн цасад, төмөр вакуум цонхтой, зоорийн давхраас гадна 15 давхар юм. Нийт 9774.7 мкв талбайтай бөгөөд 10 машины гарааштай.

Өнөөдрийн байдлаар тус барилгад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн харьяа байгууллагууд үйл ажиллагаа явуулж буй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-20 192.82.78.153

Паах ямар үнэтэй эд вэ… Анхны үнэ нь гэхэд л м.кв нь 4 сая 450 мянга байна ш дээ. Тэгээд авчихаад цааш нь арчилна, дийлдэшгүй урсгал зардалтай, орчин тойрон нь давчуу, аягүй бол газрын түрээс нь гэж ЗДТГ-т төлдөг шинэ зардал нэмэгдэх янзтай юм… Ухаалаг бизнесмэнд ийм мөнгө байгаа бол, илүү дэвшилттэй илүү саруул илүү томоохон, төгс бүтээн байгуулалт хийнэ шүү дээ. Харин шударга бизнес мэддэггүй, амар хялбар бохир аргаар их мөнгө олдог этгээдүүд авч бузар мөнгөө угааж магадгүй л юм

Avatar

Зочин 2020-10-20 150.129.142.241

Өвлийн хүйтнээс огтхонч шантралгүйгээр Ардчилсан Хувьсгал хийж биднийгээ жаргааж байгаа нэг партизанд мэнэжмэнтийн хувьчилалаар л өгчихөөч дээ! Яасан царайгүй юмб!?

Avatar

Уншигч 2020-10-20 202.179.24.153

БУУЛГААД, МАШИНЫ ДАВХАР ЗОГСООЛ БАРИАЧЭЭ ХОТЫН ЗАХИРГААНЫХААН

Avatar

jjkk 2020-10-20 103.9.89.114

bjhbj

Avatar

Зочин 2020-10-20 183.177.100.234

15 давхар байр 10 машины зогсоолтой

Avatar

Зочин 2020-10-20 192.82.72.113

Авсан хvн шоронд

Avatar

Зочин 2020-10-20 202.179.26.174

Коммунистууд боож үхнэ биз?!

Avatar

шудраг байж чадахгүй юмдаа 2020-10-20 66.181.160.18

Хэнтийд 2 жил дарааллан 130 тэрбум, Баянхонгорт 120 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бусад айсаг 15, 17 тэрбумын хөрөнгө оруулалт .Ард түмнийг ингэж л ялгаж байна даа . бид таг чимээгүй л хараад байх уу сонгоод бахй уу

Avatar

Зочин 2020-10-20 124.158.71.79

Эндээсээ циркэд оруулсан хөрөнгө оруулалтыг нь тооцоод аса аваргад өгч ЦИРКЭЭ буцаан авч хөөрхий болсон циркчдэд өгье.

Avatar

Зочин 2020-10-20 59.153.112.147

Шинээр 97 тэрбумаар оффис бариад 43- аар хуучныг нь зарах.

Avatar

Зочин 2020-10-20 202.9.46.187

10 han mashinii garashtai ** uud barijee huurhii

Avatar

Зочин 2020-10-20 202.55.188.33

За тэгээд хувьчилж зарчихаад дараа нь хотын удирдлага улс төр хийх газаргүй асар майханд улс төржиж бэлтгэл хийж байна …буцааж хотын удирдлагад өг…дэлхийд алдартай хотын удирдлага байсан гээд эхлэв…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж