Трамп: Фаучигийн үгийг сонссон бол 500 мянган хүнээ алдах байлаа | News.MN

Трамп: Фаучигийн үгийг сонссон бол 500 мянган хүнээ алдах байлаа

Трамп: Фаучигийн үгийг сонссон бол 500 мянган хүнээ алдах байлаа

Трамп: Фаучигийн үгийг сонссон бол 500 мянган хүнээ алдах байлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.10.19/ улсынхаа тэргүүлэх эмч, цар тахалтай тэмцэх ажлын албыг ахалж буй доктор Энтони Фаучиг хатуу шүүмжилжээ.

Ерөнхийлөгч болон Фаучи нар тус улсад цар тахал гарснаас хойш олон зүйл дээр санал зөрөлдөж байсан юм. Өдгөө 79 настай доктор Энтони Фаучи нь 1984 оноос хойш АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд коронавирус цаашид АНУ-д улам эрчимжих учир урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатгах хэрэгтэй гэж үздэг.   Харин Дональд Трампын хувьд АНУ цар тахлын ард хэдийн гарсан хэмээн мэдэгдэж байгаа юм.

Тэрбээр өчигдөр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Фаучи бол гамшиг. Хэрэв түүний үгээр явсан бол АНУ 500 мянган хүнээ алдах байлаа. Одоо ард иргэд залхаж байна. Тэд өөрсдийнхөөрөө амьдрахыг хүсч байна” хэмээн ярьжээ. АНУ-д коронавирусийн халдвараар 219,000 гаруй хүн нас бараад байгаа юм.

Эх сурвалж: REUTERS, NYTIMES

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-20 192.82.78.153

Угаасаа нян вирус судлал, халдварт өвчин судлалаар нэвт мэргэшсэн дэлхийн тэргүүлэх бүх эмч мэргэжилтнүүд, институтууд бүгд коронагын талаар эсрэг тэсрэг өөр өөр байр суурьтай байгаа. Энэ байдал нь засаг төрүүд болон улс төрчдийг ч самууруулж, янз бүрийн эрээн мяраан шийдвэр гаргуулж буй. Зөвхөн корона ч бус цаашдаа хүн төрөлхтөн үнэн худал, зөв буруу, ариун бузар, гэрэл харанхуйн зааг ялгаа олдох оо больсон хүнд бэрх сорилтын үеийг туулна. Тэнгэрээс Агуу Аврагч ирж биднийг авартал хүлээ…

Avatar

Зочин 2020-10-20 150.129.142.241

Америкыг Трампаар удирдуулсаар байх нь бусад улсуудад ашигтай юм бн!

Avatar

Зочин 2020-10-20 202.179.30.42

Хэнэггүй хайнга байдлаас болоод хоёр зуу гаруй мянган иргэдээ үхүүлсэн ньТрампын буруу биш Фаучигийн буруу юм уу. Солиотой шар толгой вэ. Аюулыг үл ойшоож тэнэгтсэн европийн улсууд бүр их хүнээ алдаж байгаа

Avatar

Зочин 2020-10-20 124.158.65.12

Трамп сайн удирдагч

Avatar

Trump 2020-10-20 174.202.33.17

Facking china bas zusardana

Avatar

хэхэ 2020-10-20 203.217.139.243

Трамп бол сэтгэцийн юмтай гэдэг нь гарцаагүй

Avatar

Монголын ард түмэн 2020-10-20 37.76.30.44

За битгий мэдэмхийрээд бай муу ардчилсан намын нохой

Avatar

Зочин 2020-10-20 203.91.115.43

Трампын хувьд үнэн хэллээ. АМЕРИКИЙН ХАЛДВАР СУДЛАЛ маш муу байгааг хэзээний харуулсан. Байгалын шалгуурт унасан салбарын дарга Фаучиг солих хэрэгтэй.

Avatar

хэхэ 2020-10-20 203.217.139.243

мөөр

Avatar

Зочин 2020-10-20 202.131.249.14

Trump ervvlvv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж