Трамп: Фаучигийн үгийг сонссон бол 500 мянган хүнээ алдах байлаа

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Трамп: Фаучигийн үгийг сонссон бол 500 мянган хүнээ алдах байлаа

Трамп: Фаучигийн үгийг сонссон бол 500 мянган хүнээ алдах байлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2020.10.19/ улсынхаа тэргүүлэх эмч, цар тахалтай тэмцэх ажлын албыг ахалж буй доктор Энтони Фаучиг хатуу шүүмжилжээ.

Ерөнхийлөгч болон Фаучи нар тус улсад цар тахал гарснаас хойш олон зүйл дээр санал зөрөлдөж байсан юм. Өдгөө 79 настай доктор Энтони Фаучи нь 1984 оноос хойш АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд коронавирус цаашид АНУ-д улам эрчимжих учир урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатгах хэрэгтэй гэж үздэг.   Харин Дональд Трампын хувьд АНУ цар тахлын ард хэдийн гарсан хэмээн мэдэгдэж байгаа юм.

Тэрбээр өчигдөр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Фаучи бол гамшиг. Хэрэв түүний үгээр явсан бол АНУ 500 мянган хүнээ алдах байлаа. Одоо ард иргэд залхаж байна. Тэд өөрсдийнхөөрөө амьдрахыг хүсч байна” хэмээн ярьжээ. АНУ-д коронавирусийн халдвараар 219,000 гаруй хүн нас бараад байгаа юм.

Эх сурвалж: REUTERS, NYTIMES

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж