АНУ-ын зарим мужид нас барсан хүний саналыг хүчинтэйд тооцдог | News.MN

АНУ-ын зарим мужид нас барсан хүний саналыг хүчинтэйд тооцдог

АНУ-ын зарим мужид нас барсан хүний саналыг хүчинтэйд тооцдог

АНУ-ын зарим мужид нас барсан хүний саналыг хүчинтэйд тооцдог

АНУ-д ирэх арваннэгдүгээр сарын 3-нд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэгвэл сонгуулийн санал хураалтын өдрөөс өмнө сонгогч нас барвал түүний урьдчилж бөглөсөн саналын хуудсыг хүчинтэйд тооцох хууль АНУ-ын зарим муж улсад хэрэгжиж байна. Сонгуулийн санал хураалтаас өмнө сонгогч нас барвал түүний саналыг хүчинтэйд тооцох хууль АНУ-ын 10 муж улсад хэрэгжиж байгаа бол 17 муж улсад үүнийг хориглодог байна.

Ялангуяа, коронавирусийн цар тахлаар нас барах өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүс болох ахмад настнууд энэ жил сонгуульд оролцож чадах эсэхдээ ихэд санаа зовниж байгаа аж. АНУ-д коронавирусийн халдвараар нас барж буй гурван хүн тутмын нэг нь 85-аас дээш насны ахмад настнууд байна. Тухайлбал, АНУ-ын Хойд Каролина муж улсын Шарлотт хотын оршин суугч 90 настай Ханна Карсон саналын хуудсыг урьдчилан бөглөж, сонгуулийн хороондоо хадгалуулах хүсэлтэй байна. Тэрбээр санал хураалтын өдөр өөрийн биеэр сонгуульд оролцох боломжгүй бол түүний санал хүчин төгөлдөр байгаасай гэж хүсч байгаа аж. Ханна Карсон хэлэхдээ “Би энэ бүх хугацаанд АНУ-д амьдарсан. Тиймээс миний саналыг хүчинтэйд тооцох ёстой” хэмээн мэдэгджээ. Гэвч нас барсан сонгогчийн саналыг хүчинтэйд тооцох нь сонгуулийг луйвардах эрсдэлтэй учраас АНУ-ын сонгуулийн албаныхан ихэд болгоомжилдог байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж