Трамп: Мөнгө төлсөн учир Суданыг терроризм санхүүжүүлэгчдийн жагсаалтаас хаслаа | News.MN

Трамп: Мөнгө төлсөн учир Суданыг терроризм санхүүжүүлэгчдийн жагсаалтаас хаслаа

Трамп: Мөнгө төлсөн учир Суданыг терроризм санхүүжүүлэгчдийн жагсаалтаас хаслаа

Трамп: Мөнгө төлсөн учир Суданыг терроризм санхүүжүүлэгчдийн жагсаалтаас хаслаа

АНУ-ын Элчин сайдын яам руу халдсан Аль Каида бүлэглэлийн халдлагуудад өртсөн хохирогчдод нийт 335 сая ам.доллар төлсөн учир Вашингтон Суданыг терроризмыг санхүүжүүлэгч орнуудын жагсаалтаас хаслаа хэмээн Дональд Трамп мэдэгджээ.

АНУ, Судан хоёр улс тохиролцоонд хүрсэн бөгөөд мөнгөн гүйлгээ хийгдмэгц Суданыг жагсаалтаас хасахаар болсон хэмээн Трамп твиттер дээрээ нийтэлсэн байна. Тэрбээр энэ үйл явдлыг Суданы хувьд том алхам төдийгүй америкчууд удаан хүлээсэн шударга ёсоо тогтоолоо хэмээн тодорхойлсон аж.

Трамп ийнхүү жиргэснээс хойш тун удалгүй Суданы Ерөнхий сайд Абдалла Хамдок мөн твиттертээ АНУ-ын удирдагчид талархсанаа илэрхийлэн “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад баярлалаа. Бид АНУ-ын Конгресс Судан улсыг терроризмыг санхүүжүүлэгч орнуудын жагсаалтаас хассанаа албан ёсоор зарлах мөчийг тэсэн ядан хүлээж байсан. Үүний тулд Судан маш ихийг төлсөн шүү дээ” хэмээн бичжээ.

Судан ийнхүү терроризмыг санхүүжүүлэгчдийн жагсаалтад бичигдсэн нь тэртээ 1993 оны явдал билээ. Учир нь тухайн үед урт хугацаанд төр барьж байсан удирдагч Омар Аль Баширыг АНУ-ын эрх баригчид Хезболла зэрэг зэвсэгт бүлэглэлүүдэд тусламж үзүүлдэг хэмээн буруутгасан юм. Ийнхүү жагсаалтад бичигдсэнээр Хартум гадаад орнуудаас санхүүгийн тусламж авах, өрөөс чөлөөлөгдөх зэрэг арга хэмжээнд хамрагдах боломжгүй болоод байсан юм.

Өнгөрсөн жил суданчууд цэргийн хүчээр Аль Баширыг суудлаас нь буулгаж, Хамдокыг удирдагчаа болгосон билээ. Улмаар эрх баригчид төрийн эргэлт хийсний өртгөө нөхөхийн тулд гадаад орнуудаас тусламж хүсэхээс гарцаагүй байдалд орсон билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-20 207.183.244.30

Amerik mundag uymaa. Yamar ih nuluutei aguu tom guren boloh ni ulam bur batlagdsaar l bh uym daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж