Хятад Тайванийн дипломатууд гар зөрүүлжээ | News.MN

Хятад Тайванийн дипломатууд гар зөрүүлжээ

Хятад Тайванийн дипломатууд гар зөрүүлжээ

Хятад Тайванийн дипломатууд гар зөрүүлжээ

Номхон далайн арал улс болох Фижи улсын нийслэлд Хятад, Тайванийн дипломатууд гар зөрүүлсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр Фижийн нийслэл Сува хотын “Grand Pacific” зочид буудалд болсон Тайванийн үндэсний баярын ёслолын ажиллагааны үеэр Хятадын хоёр дипломатч урилгагүйгээр нэвтэрч, тэнд цугларсан хүмүүсийн зургийг авчээ. Иймд Тайванийн диплоамтууд Хятадын дипломатуудын дураараа үйлдлийг зогсоох гэж оролдсоноор зодоон эхэлсэн байна.

Зодооны үеэр Тайваний нэг дипломатч толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хэвтсэн бөгөөд хоёр улсын Гадаад хэргийн яамд харилцан нэгнээ буруутгасан мэдэгдэл гаргажээ. Хэргийн газарт Фижи улсын цагдаа нар ирсэн ч дипломат төлөөлөгч нар халдашгүй эрхтэй байдаг тул Хятадын төлөөлөгчийг саатуулж чадаагүй аж.

Хятадын Гадаад хэргийн яам дээрх мэдээллийг худал гүтгэлэг хэмээгээд “Нэг Хятад” бодлогийг зөрчсөн үйл ажиллагаа зохион байгуулсан Тайванийн талыг шалгахыг Фижи улсын Засгийн газарт уриалсан байна.

Сүүлийн үед  энэ бүс нутаг нь  Хятад, Тайванийн өрсөлдөөний талбар болоод байгаа бөгөөд Фижи улс нь Хятадтай дипломат харилцаатай, сүүлийн таван жилийн хугацаанд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг Бээжингээс авчээ. Харин Хятад улстай ийм нягт харилцаатай атлаа Тайванийн талын зохион байгуулсан арга хэмжээнд Фижи улсын төлөөлөгчид оролцсонд Хятадын тал дургүйцлээ илэрхийлж байгаа аж.

Эх сурвалж: The Guardian

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХахаХаха
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-20 122.201.31.98

Хятадын дипломат халхавчтай тусгай бэлтгэлтэй цэргийн тагнуулын офицерүүд тайваны дипломатын нүд ирмэхийн зуур жагсаалаас гаргасан бололтой.Манайд байгаа хятадын ЭСЯ-нд бас Хятадын зүсэн зүйлийн тусгай албадын этгээдүүд үүрлэсэн байгаа даа

Avatar

Баасансүрэн 2020-10-20 202.126.90.81

Эрхэм дээдсүүд минь хятадаас битгий зээл аваарай. Ард түмэн тансаглахгүй амьдарч чадана, эх оронгүй эрх чөлөөгүй амьдарч чадахгүшүү. Коммунизм гэдэг чинь иймч ноёрхуу бодлоготой улс төр биш л юмсан..

Avatar

Зочин 2020-10-20 202.21.109.114

HYATADUUD UG NI GAIGUI BAISAN ODOO BUR BISH BOLJEE

Avatar

Зочин 2020-10-20 172.56.42.220

Монголын төрийн нохдууд бол бөхөлзөж мөнгө аваад тэмцэж буй өвөр Монголчуудаа хаясан.

Avatar

Зочин 2020-10-20 66.181.184.65

хоер хятад зодолдоод биз дээ зодолдож л байг

Avatar

Baba 2020-10-20 24.13.36.85

n***** hujaa narig davraaj bolohgui! Hamgin zevuun uls!

Avatar

Заагч 2020-10-20 202.179.31.251

Өмхий хар вирус хятадыг устгавал таарна вирустайгаа тамдаа очоосой.

Avatar

sd 2020-10-20 103.212.117.237

taivan bol tusdaa uls…er ni hyatad gej suraggui hariugui uls baisaniig..hyadatudaas tes oor zurchiduud byau manjuud hyatadiig ooriig ni ezleed daraa oir haviin ganz ulsiig ezleseniig hyatadiin nutag geh ni oroosgol oilgolt yum

Avatar

zochin 2020-10-20 202.179.24.236

nuuch ,il todoor muu Chytaduud dandaa davarch deerelchdeg !!! tsaana neg eriin zevuun!!! , bid ch olchoogui schuudee!!!

Avatar

Зочин 2020-10-20 124.158.65.12

Тайван бол Хятадын арал

Avatar

/*-*/ 2020-10-20 49.0.212.165

Xятадын арал мөн нь мөн. Гэхдээ улаан Xятадынх биш, ардчилсан Xятадуудын арал

Avatar

Зочин 2020-10-20 202.21.109.114

HEDIINEES BOLSON YUM BE

Avatar

Зочин 2020-10-20 150.129.142.241

Яасан тоймгүй их мөнгө хаядаг юм бэ! Фижи гэж улс гэхэд хүндхэн хэдэн гарууд л байгаа ш дээ! Тэдний сэтгэлийг татахын тулд ийм их зардал гаргахаас тоохгүй байна гэдэг чинь гадаад харилцааны бизнесийг хийж чадвал мундаг юм байдаг болтой!Манай хэд шиг 3- дах хөрш энтр гэж сохор таамгаар бусдын үгээр манараад байх ч шаардлага алга!

Avatar

Зочин 2020-10-20 202.131.243.186

Энэ хар хятадууд ингэж байгаад хойтохоо нэг мөсөн уншуулах нь дээ.

Avatar

Зочин 2020-10-20 139.5.219.172

Хятадын троллууд Монголын сайтуудыг айхтар хянадаг нь үнэн. Ялангуяа Тайвань, Төвдийн тухай мэдээлэл гарвал ярзаганаад л ороод ирдэг. Энэ Элбэгдоржийн сайт ч яс хаялт их хийдэг

Avatar

Зочин 2020-10-20 139.5.218.142

Хоер хятад зодолдоо л биз. Бидэнд коммунист хятад ялна уу эсвэл гоминдааны хятад ялна уу хамаа алга

Avatar

mgl 2020-10-20 202.179.11.230

Hyataduud ih turemgii bolj baina.

Avatar

Зочин 2020-10-20 64.119.24.219

Тайванд Монгол Төвдийн хороо гээж байдаг гэл үү… Тэр нь яг юу гэсэн ч санаа юм

Avatar

Зочин 2020-10-20 66.181.182.236

odoo tatan buugdsan gesen. uursdiiguu yaya gej baigaa ulsuud yun tuvd mongoltoi baigaa biz

Avatar

Зочин 2020-10-20 202.179.25.41

beejingiin trolluud mongol saituudiin setgegdel hesegt orj tolgoi ugaadag boljee.

Avatar

зочин 2020-10-20 103.212.118.202

Хятад хэрээс хэтэрлээ шүү дэлхийн бүх асуудлыг хянах гээд байгаа юмуу манайхдыг ч бүр нохой хуцхаас ч дор үзэж байна саяын тэр фаранцын үзэсгэлэг зогсоолоо монгол гэдэг нэр оруулж болохгүй гэж юу гэсэн үг вэ манай гадаад яам нэг үг хэлэх болоогүй юу

Avatar

Зочин 2020-10-20 202.126.90.81

Гадаад яам, яам шиг байвал зүгээрсэн.Өрөнд баригдаад амаа үдүүлчихсэнүү.

Avatar

Зочин 2020-10-20 124.158.70.13

нэгт фижи гэдэг жижиг арлын хүмүүс бодлого гэдгийг мэдэхгүй хэлмэгдэх вий дээ, хүүхэд шиг гэнэн зүйлсийг нутаг дээр нь дураараа хийдэг болж, харин энэ мэдээ зөвхөн баруун талыг барьсан мэдээ байна, очиж үзээгүй болохоор үйл явц яг яаж өрнөснийг мэдэх аргагүй билээ

Avatar

Зочин 2020-10-20 96.90.231.205

Хөршүүдийн харилцаанд тун ухаалаг хандахгүй бол барьцаанд орох аюулын сургамж байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж