Франц багшийн амийг 18 настай чечень хүү хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Франц багшийн амийг 18 настай чечень хүү хөнөөжээ

Франц багшийн амийг 18 настай чечень хүү хөнөөжээ

Францын нийслэл Парис хотын захад хутгатай этгээд дунд сургуулийн багшийн толгойг тасадсан аймшигт хэрэг өнгөрсөн Баасан гаригт (2020.10.16) гарсан. Халдлага үйлдсэн этгээд нь Абдулла Анзоров гэх 18 настай чечень хүү аж. Абдулла Анзоров нь халдлага үйлдсэнийхээ дараа “Аллах акбар” (Бурхан бол хамгийн агуу) хэмээн хашгирсан ба цагдаа нар түүнийг буудан хөгөөжээ. Түүнчлэн Францын цагдаа нар түүний гэр бүлийнхэн, хамаатан садан нийлсэн 10 хүнийг баривчилсан байна. Абдулла Анзоров халдлагын дараа хохирогчийн толгойг тасадсан зургаа цахим сүлжээнд байршуулж амжжээ. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронд хандан “Би чиний нохдын нэгийг цаазаллаа” хэмээх тайлбартайгаар зургаа твиттерт нийтэлсэн байв.

Хохирогч 47 настай Самуэль Пати нь Парис хотын захын дунд сургуульд газар зүй, түүхийн багшаар ажилладаг байв. Тэрбээр халдлага гарахаас долоо хоногийн өмнө сурагчдадаа исламын зөнч Мухаммедын тухай комикийг үзүүлснээс болж ийнхүү амь насаараа хохирчээ.

Абдулла Анзоров нь ОХУ-ын нийслэл Москва хотноо төрсөн ба бага байхдаа Чеченьд очжээ. Чеченьд тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “уяаны нохой” гэгдэх Рамзан Кадыровын нөлөөгөөр исламын хэт даврах үзэл санаанд ууссан хэмээн “Caucasian Knot” мэдээллийн сайтын эрхлэгч Григорий Шведов мэдэгджээ. Чеченийн удирдагч Рамзан Кадыров Францын шар хэвлэл болох Чарли Хебдо сониныг шүүмжилсэн мэдэгдэл хийсний дараа Францад халдлага гарсан аж.

Өмнө нь 2015 оны нэгдүгээр сард Парис дахь Чарли Хебдо сонины байранд халдлага гарч 12 хүн амь үрэгдэн 11 хүн гэмтсэн. Тухайн халдлагаас хэдхэн хоногийн дараа Рамзан Кадыров нь Чеченьд олон мянган хүнийг цуглуулан Чарли Хебдо сониныг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж байв. Чарли Хебдо сонин нь 2015 оны халдлагын хэргээр шүүх хурал эхэлснийг тохиолдуулан өнгөрсөн есдүгээр сард исламын зөнч Мухаммедын тухай комикийг дахин нийтэлсэн байв.

Эх сурвалж: The Daily Beast

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж