Монголын эмэгтэй шатарчид Азийн цомын тэмцээний эхний шатаа давлаа

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Монголын эмэгтэй шатарчид Азийн цомын тэмцээний эхний шатаа давлаа

Монголын эмэгтэй шатарчид Азийн цомын тэмцээний эхний шатаа давлаа

Дэлхийн Шатрын Холбоо болон Азийн Шатрын Холбооноос аравдугаар сарын 10-ны өдрөөс аравдугаар сарын 25-ны өдрийн хооронд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулагдаж буй Ази тивийн цомын аварга шалгаруулах онлайн багийн тэмцээний эмэгтэй ангилалд Монголын баг, тамирчид тавдугаар байрт орж, шөвгийн наймд шалгарлаа.

Багийн ахлагч ДШХМ С.Ган-Од
1-р ширээ ИМ Б.Мөнгөнтуул
2-р ширээ ОУМ Б.Баярмаа
3-р ширээ ДШХМ Б.Алтантуяа
4-р ширээ ДШХМ Д.Мөнхзул
Нөөц тоглогч: ДМ Б.Удвал

Монголын эмэгтэй багаас хувийн дүнгээр буюу онооны үзүүлэлтээр
2-р ширээнд ОУМ Б.Баярмаа 3-р байрт,
4-р ширээнд ДШХМ Д.Мөнхзул 1-р байрт тус тус шалгарлаа.

Уг тэмцээний эмэгтэй ангилалд Ази тивийн 31 орны нийт 155 шилдэг шатарчид цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт 5 секундын нэмэгдэлтэй түргэвчилсэн буюу рапид төрлөөр өрсөлдлөө. Швейцарь системээр 9 өрөг тоглож эхний найман байрт шалгарсан багууд дараах хуваарийн дагуу хасагдах шатны тоглолтууд хийж, аваргуудаа тодруулах юм.

Шөвгийн наймд шалгарсан багуудын хэсгийн тоглолт ирэх аравдугаар сарын 23-ны өдөр 14:00-17:00 цагт
Шөвгийн дөрөвт үлдсэн багуудын хагас шигшээ тоглолт аравдугаар сарын 24-ний өдөр 14:00-17:00 цагт
Шигшээ тоглолт аравдугаар сарын 25-ны өдөр 14:0-17:00 цагт тус тус www.chess.com цахим сайт дээр зохион байгуулагдана.

Монголын эмэгтэй баг аравдугаар сарын 23-ний өдөр шөвгийн наймд  Вьетнам улсын багтай, эрэгтэй баг Энэтхэг улсын багтай тус тус шөвгийн 4-ийн төлөөх цагаан, хараас нийт 2 өргийн халз тоглолт хийнэ. Монголын баг, тамирчид Мэдээлэл технологийн үндэсний паркийн байранд өндөр хурдны интернэт, сүүлийн үеийн компьютерт суурилан тоглоно.

ЭХ СУРВАЛЖ: Mongolian Chess Federation

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж