АНУ: Цахим халдлага үйлдсэн ОХУ-ын зургаан офицерийг яллав | News.MN

АНУ: Цахим халдлага үйлдсэн ОХУ-ын зургаан офицерийг яллав

АНУ: Цахим халдлага үйлдсэн ОХУ-ын зургаан офицерийг яллав

АНУ: Цахим халдлага үйлдсэн ОХУ-ын зургаан офицерийг яллав

АНУ-ын Хууль зүйн яам ОХУ-ын цэргийн тагнуулын албаны зургаан офицерийг Гүрж, Франц, Их Британи, Украин, 2018 оны өвлийн олимп, Нидерландад байрладаг химийн зэвсгийг хориглох байгууллага зэрэгт цахим халдлага үйлдсэн хэмээн буруутгаж байгаагаа зарлажээ.

Пенсильвани мужийн тангарагтны шүүх дээрх зургаан офицерийг хуйвалдаан зохион байгуулсан, цахим халдлага үйлдсэн, залилан хийсэн, хуурамч бичиг баримт үйлдсэн, домэйн нэр хуурамчаар бүртгүүлсэн, хакер хэмээн буруутгасан хэмээн өчигдөр/2020.10.19/ Хууль зүйн яам нь мэдээлжээ. Мөн шүүгдэгч офицерууд нь ОХУ-ын тагнуулын ерөнхий газрын 74455 дугаар ангийн офицерууд хэмээн тодорхойлсон байна.

Түүнчлэн яллах дүгнэлтэд тэдний нэрийг Юрий Сергеевич Андриенко, Сергей Владимирович Детистов, Павел Валерьевич Фролов, Анатолий Сергеевич Ковалев, Артем Валерьевич Очиченко, Петр Николаевич Плискин нар хэмээн бичжээ.

Шүүх хурал дээр хэлсэнчлэн тэд KillDisk, Industroyer, NotPetya, Olympic Destroyer гэх мэт хортой программ ашиглан Украин, Гүржээс эхлээд 2018 оны Пёнчаны өвлийн олимп хүртэл олон газар луу халдаж байжээ. Эргэн санавал 2018 оны өвлийн олимпод допингийн хэргээр ОХУ-ын тамирчид оролцож чадаагүй юм.

Түүнээс гадна эдгээр зургаан офицерийг зэвсгийн шинжтэй хор новичок ашигладаг байсан хэрэгт буруутгаж байгаа гэнэ. 2018 оны гуравдугаар сард Их Британийн засгийн газрын мэдээлснээр ОХУ хуучин тагнуул Сергей Скрипал, охин Юлия Скрипал нарыг новичок төрлийн бодисоор хордуулсан байх өндөр магадлалтай гэдэг ч Москва үүнийг удаа дараа үгүйсгэсээр байгаа юм.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын ерөнхий прокурорын туслах Жон С.Дэмерс “Аль ч улс цахим чадвараа ОХУ шиг хорон, хариуцлагагүй байдлаар зэвсэглэж, тактикийн жижиг давуу талуудыг үүсгэхийн тулд урьд өмнө нь байгаагүй хохирол учруулж байсангүй” хэмээн ярьжээ.

Ийнхүү шүүх хурлын дүгнэлтийг танилцуулсныхаа дараа Хууль зүйн яам Украин, Гүрж, Шинэ Зеланд, БНСУ, Их Британи улсуудын тагнуулын албад болон Google, Facebook, Twitter платформуудад хамтарч ажиллан, тусламж үзүүлсэнд талархал илэрхийлсэн байна.

Дээрх зургаан офицерийн харьяалагддаг анги болон Ковалевийг өмнө нь 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн тусгай зөвлөх Роберт Мюллер сэжиглэж байсан билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-10-20 192.82.65.103

teneg mulguu ivanuud delhiin internet suljeenii tov serever americad baidag gedgiig meddeggui yum baihda kkk. ner us zurag horogtei ni olood avna gedeg gaihaltai, oros fashistuudiig komputer deeree suuj baihad ni oodoos ni zuragiig ni avsan bna kk.

Avatar

Исдад 2020-10-20 185.46.137.17

Хөлдүү гөлөг орос байхгүй байсан бол чам шиг шээс орчлонд бхгүы бх блаа

Avatar

Зочин 2020-10-20 192.82.75.66

Америк тархи угаалт. Орос улсын нэр хүндийг унагах гэсэн балмад явуулга байна. Манай хоёр улсын хооронд ямар нэгэн ан цав үүсгэх гэж оролдож, үүнийг news.mn америкийн санхүүжилтээр хийдэг. Есүс шүтдэг хэдэн бууны ноход энэ news.mn сайтыг ажиллуулдаг.

Avatar

Аватар 2020-10-20 103.50.207.150

тэгээд энэ сошиал мэдээллээ өгөөд л нөгөөдүүл нь талархаадл байх юм байх даа

Avatar

Зочин 2020-10-20 202.179.31.251

Шал худал пиар хоосон жүжиг америк гахайн тэнэглэл.

Avatar

Зочин 2020-10-20 66.181.161.119

Оросууд терррорист уудыг бэлтгэдэг болсон юм уу даа?

Avatar

Зочин 2020-10-20 202.21.108.230

Мундаг.

Avatar

зочин 2020-10-20 66.181.161.35

Мэдлэг чадвараа дандаа хорон муу зүйлд ашиглаж байдаг , сонин хүмүүс шүү .

Avatar

Зочин 2020-10-20 64.119.24.219

баригдаж байна гэдэг муу л ажиллаж дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж