Монголын коксжих нүүрсний үнэ нэмэгдэх төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Монголын коксжих нүүрсний үнэ нэмэгдэх төлөвтэй байна

Монголын коксжих нүүрсний үнэ нэмэгдэх төлөвтэй байна

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрээр "Ногоон гарц" журам хэрэгжүүлж эхэлсэн нь нүүрсний экспортод ихээхэн дэмжлэг болж байна. Өнөөдрийн байдлаар Монголын угаасан коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 1020-1040 юань орчим байгаа ч хил дээрх үнэ цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд мэдээлэв.

БНХАУ-ын Хэбэй мужийн Таншан руу тээвэрлэх Монголын коксжих нүүрсний хэмжээ эрс өсчээ. Урд хөршийн төрийн өмчит үйлдвэрүүд нийлүүлэлтээ тогтвортой байлгахын тулд тонн тутмын үнийг 30-70 юаниар нэмэгдүүлсэн байна. Хятадын Үндэсний нүүрсний ассоциацийн төлөөлөгч нар энэ сард Шивээхүрэн-Сэхэ боомтод зочилсон нь энэ боомтын гарц нэмэгдэх боломж гэж шинжээчид үзэж буй аж.

БНХАУ энэ сарын 1-нээс Австралийн нүүрсний импортод хязгаарлалт тавьсан тул тус улсын ган, коксжих нүүрсний үйлдвэрүүд Монголын коксжих нүүрсний худалдан авалтаа эрчимжүүлэх идэвхтэй алхмууд хийж байна гэж “SXCoal” мэдээлжээ.

Гашуунсухайт боомтын Гаалийн газраас мэдээлснээр, Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний экспорт аравдугаар сард нэмэгдэж, өдөрт дунджаар 1100 орчим автомашинаар нүүрс тээвэрлэн гаргаж байгаа аж. Аравдугаар сар гарснаас хойш 18-ны өдөр хүртэлх хугацаанд тус боомтоор нийт 1.38 сая тонн нүүрс экспортлосны 66.8 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, 25.2 хувийг “Энержи Ресурс”, найман хувийг “Тавантолгой” ХК гаргасан байна. “Mongolia Energy Corporation” энэ онд Ховдын Булган боомтоор Хөшөөтөөс нийт 450 орчим мянган тонн нүүрс экспортлоод байгаа аж.

Нарийнсухайтын бүлэг ордоос Шивээхүрэн боомтоор нүүрс экспортлогчдын нэг “Өсөх зоос” ХХК-иас мэдээлснээр, Австралийн хоригтой холбоотойгоор экспортын хэмжээ, үнэд өөрчлөлт гараагүй аж. Тус компани өдөрт 200 гаруй автомашинаар нүүрс гаргаж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо үзүүлэлт бөгөөд энэ онд нийт 2.2 сая орчим тонн нүүрс экспортолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж