Талийгаач охины шинжилгээний дүгнэлтийг эцэслэн гаргажээ

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Талийгаач охины шинжилгээний дүгнэлтийг эцэслэн гаргажээ

Талийгаач охины шинжилгээний дүгнэлтийг эцэслэн гаргажээ

Есөн настай охин хойд аавынхаа хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг нэг сарын өмнө /2020.09.20/ гарсан. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач охины шинжилгээний нэгдсэн дүгнэлт өнгөрсөн долоо хоногт гарсан байна.

Хэргийн талаар Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс тодруулахад “Талийгаач охины шинжилгээний дүгнэлт өнгөрсөн долоо хоногт эцэслэн гарсан. Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсээс хууль ёсны төлөөлөгч томилогдон ажиллаж байгаа. Удахгүй хууль ёсны төлөөлөгчийн хамт ээжид нь шинжилгээний дүгнэлтийг танилцуулна. Мөн талийгаач охины эгчид хийсэн шинжилгээний дүн эцсийн байдлаар гарсан. Хэргийг прокурорын байгууллага шалгаж байгаа” гэсэн юм.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харьяа Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд “Шүүх эмнэлгийн шинжилгээний газраас гарсан шинжилгээний дүгнэлтийн талаар зөвхөн шинжээч томилсон эрх бүхий албан тушаалтан танилцуулах хуулийн заалттай. Тийм учраас бид мөрдөгч, прокурор хоёрт л мэдээлэл өгнө. Шинжилгээний нэгдсэн дүгнэлтийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад Хэргийг прокурорын байгууллага шалгаж байгаа. Шинжилгээний нэгдсэн дүн 21 хоногийн дараа гардаг. Одоо шинжилгээний дүгнэлт гарсан байх. Хэргийн талаар прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгнө” гэлээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа есдүгээр сарын 22-нд УИХ-ын гишүүдэд энэхүү хэрэг явдалтай холбоотой асуудлаар мэдээдэл өгөх үеэрээ “Шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Дуудлагын дагуу бид хэргийн газарт очиж яаралтай задлан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай.

Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүн дээр бид лабораторийн шинжилгээ хийнэ. Гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон гэж урьдчилсан байдлаар үзэж байна” гэж мэдээлсэн билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
268
ХарамсалтайХарамсалтай
132
БурууБуруу
26
ХөөрхөнХөөрхөн
26
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
17
ХахаХаха
17
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж