Ирэх сарын 1-нээс архивын лавлагааг дүүргээс олгоно

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Ирэх сарын 1-нээс архивын лавлагааг дүүргээс олгоно

Ирэх сарын 1-нээс архивын лавлагааг дүүргээс олгоно

Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулах зорилгоор өмнө нь зөвхөн “100 айл”-аас олгодог байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ оны  аравдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үзүүлж эхлээд байгаа билээ.

Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас олгодог лавлагааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн 9 дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон, Баянхошуу, И-март-хороолол/-өөс олгохоор болоод байна. Тодруулбал, иргэний баримтын архивын 20 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн архивын 7 төрлийн лавлагааг аль ч салбараас өөрийн биеэр очиж авах боломжтой юм.

Мөн гэрээсээ гаралгүйгээр архивын 20 гаруй төрлийн лавлагааг Та цахимаар буюу www.burtgel.mnwww.e-mongolia.mn болон ebarimt аппликейшнээр дамжуулан авах боломжтой. Үүнд, иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн архивын лавлагаа болно.

Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний баримтын архивын 6 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн архивын лавлагаа тус бүр 2 төрөл, нийт 10 төрлийн лавлагаа авч байна.

Дээрх үйлчилгээг дүүрэг, төвүүдэд шилжүүлснээр Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-наас олгодог архивын лавлагааг 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоох болсныг анхаарна уу.

9 дүүрэг болон 6 төвөөс авах иргэний баримтын архивын лавлагааны төрөл:

  1. Төрсний бүртгэлийн;
  2. Үрчилсний бүртгэлийн;
  3. Овог, эцэг  /эх/ -ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн;
  4. Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн;
  5. Гэрлэсний бүртгэлийн;
  6. Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн;
  7. Гэрлэлт бүртгэлгүй тухай;
  8. Нас барсны бүртгэлийн;
  9. Төрөл садангийн;
  10. ХААТР-1 маягтын /2 төрөл/
  11. Цахим үнэмлэхийн;
  12. Байнга оршин суугаа хаягийн;
  13. Иргэний үнэмлэх аваагүй тухай;
  14. Зураг баталгаажуулалт;
  15. Үндэсний энгийн гадаад паспортын /3 төрөл/
  16. Засвар өөрчлөлтийн бүртгэлийн;
  17. Регистрийн дугаарын;
  18. Регистрийн дугаар сольсон тухай;
  19. Гэрлэлт сэргээсний бүртгэлийн;
  20. Эх нотлох баримтаас хуулбар олгох

9 дүүрэг болон 6 төвөөс авах хуулийн этгээдийн архивын лавлагааны төрөл:

  1. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
  2. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн талаарх лавлагаа
  3. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа
  4. Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
  5. Хуулийн этгээд татан буусан эсэх
  6. Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх
  7. Тухайн иргэний нэр дээр хуулийн этгээд бүртгэлтэй эсэх лавлагаа

www.burtgel.mn сайтаас:

  1. Иргэний – 14,
  2. Эд хөрөнгийн – 2,
  3. Хуулийн этгээдийн – 7

ТҮЦ машинаас:

  1. Иргэний – 6
  2. Эд хөрөнгийн эрхийн – 2
  3. Хуулийн тэгээдийн – 2

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж