ХААН Банк “Монгол Улсын шилдэг банк”-аар 11 дэх удаагаа шалгарч амжилтаа бататгалаа

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

ХААН Банк “Монгол Улсын шилдэг банк”-аар 11 дэх удаагаа шалгарч амжилтаа бататгалаа

“Euromoney” сэтгүүлээс Монгол Улсын 2020 оны “Шилдэг банк”-аар ХААН Банкийг тодруулснаар бид энэхүү нэр хүндтэй шагналыг 11 дэх удаагаа хүртсэн тогтвортой, түүхэн амжилт үзүүлээд байна. Нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, олон нийтэд зориулан нэвтрүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэчлэл, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, санхүүгийн тогтвортой үзүүлэлт зэргийг үнэлэн “Euromoney” сэтгүүл жил бүр дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулан өргөмжилдөг юм.

ХААН Банкны гүйцэтгэх захирал Жон Белл: “Харилцагч төвтэй банк байх нь бидний тэргүүний зорилт. Энэ хүрээнд манай баг хамт олны сүүлийн жилүүдэд нэвтрүүлсэн шинэчлэлт, сайжруулалт, байгууллагын улс эх орондоо оруулж буй хувь нэмэр, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүдийг дэлхийн томоохон сэтгүүл өндрөөр үнэлж ийнхүү шагнал хүртээж буйд маш их баяртай байна. ХААН Банк өнгөрсөн хугацаанд харилцагчийн үйлчилгээний стандартаа сайжруулж, ажилтнуудаа тогтмол сургаж, хөгжүүлж буйн зэрэгцээ харилцагчийн зайнаас авах үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, хялбаршуулахад чиглэсэн олон төсөл хэрэгжүүлээд байна. Хамгийн сүүлд өөртөө үйлчлэх Киоск машиныг зах зээлд нэвтрүүлсэн нь мөн л онцлох хөрөнгө оруулалт байлаа. Анхны Киоск машиныг суурилуулснаас хойш 1.2 сая харилцагч үйлчилгээ авснаас гадна цахимаар хийгдэж буй гүйлгээний тоо, хэмжээ хурдтай нэмэгдэж байна. ХААН Банкны харилцагчдын томоохон бааз дээр түшиглэн санхүүгийн бүх хэрэгцээг хангах нэг цэгийн үйлчилгээг хүргэх хэтийн зорилготой байгаа. 2020 он хэдийгээр “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр тодорхойгүй нөхцөл байдал үүсгээд буй ч бидний хувьд цахимын шилжилтэд бэлэн байсныг илтгэж буй төдийгүй  хамгийн хэрэгцээтэй зээлийн хүсэлтийг хүртэл зайнаас шийдвэрлэх боломжийг бүрдүүлээд байна. Бид амжилтаа улам бататгаж харилцагчдынхаа итгэлийг өндөрт авч явахаар зогсолтгүй бүтээсээр байх болно” хэмээн шагналын талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

ХААН Банкны хувьд энэхүү нэр хүндтэй шагналыг 11 дэх удаагаа хүртсэн Монголын анхны банк болж, зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа хадгалж, нийт харилцагчдынхаа итгэл, ажилтнуудынхаа хамтын ажиллагааг улам бататгасан амжилт боллоо. Амжилт бүрийг хамтдаа бүтээдэг эрхэм харилцагчид, түншүүд, ажилтнууд та бүхэндээ баярлалаа.

Euromoney сэтгүүлийн тухай

“Euromoney” сэтгүүл нь 50 жилийн түүхтэй, олон улсын банк, санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг шинжлэн тоймолдог мэргэжлийн сэтгүүл бөгөөд 1992 оноос дэлхийн банкны салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлж, шилдгүүдийг тодруулж ирсэн уламжлалтай.

ХААН Банкны амжилтын тухай

2020 он гарсаар бид дараах шагналуудыг хүртээд байна:

  • Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас “ТОП-100 аж ахуйн нэгж”-д сүүлийн гурван жил дараалан эхний дөрөвт эрэмбэлэгдсэн
  • Монголын татварын албанаас “Хамгийн их татвар төлсөн ААН”-ийн 6-р байр, “Хамгийн олон хүнийг ажлын байраар хангасан ААН”-ийн 2-р байрт тус тус нэрлэгдсэн
  • “Asiamoney” сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк”-аар 3 дахь удаагаа шалгарсан
  • “GlobalFinance” сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк”, “Монгол Улсын шилдэг кастодиан банк”
  • Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”
  • “Global banking and finance” сэтгүүлээс “Монгол Улсын харилцагчийн сэтгэл ханамжаар тэргүүлэгч банк 2020” шагналд тус тус өргөмжлөөд буй.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Бид зогсолтгүй бүтээсээр….

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж