Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох шүүх хурал маргааш үргэлжлэхээр болов

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох шүүх хурал маргааш үргэлжлэхээр болов

Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох шүүх хурал маргааш үргэлжлэхээр болов

НЭМЭЛТ: 

"Жаст" группын захирал асан Ш.Батхүү, "Алтжин" группын захирал Г.Алтан нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжилж байгаад, маргааш 09.30 цагт үргэлжлэхээр болжээ.  Шүүх хурлаар яллагдагч нарт холбогдох хэргийн дүгнэлт хэлэлцэж байгаад завсарласан аж. Энэ нь шүүхийн шийдвэр гарахад ойртож байна гэсэн үг юм.

“Жаст”-ын Ш.Батхүүг 11 дэх өдрөө шүүнэ

“Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.10.20/ 09.30 цагт  нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11 дэх өдрөө үргэлжлэхээр товлогдсон. Одоогоор шүүх хурал хараахан эхлээгүй байгаа ч Ш.Батхүү  тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийн нотлох баримтыг шинжилж дуусаад байгаа юм. Шүүх хуралдаанд өчигдөр улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлтээ танилцуулах үе шатанд хуралдаан завсарласан бөгөөд шүүх бүрэлдэхүүн  өнөөдөр  шийтгэх тогтоолоо танилцуулж магадгүй аж.

 "Жаст" группын захирал асан   Ш.Батхүү  нь "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй юм.

Мөн Олон Овооттой  холбоотой зээлийн төлбөрийн луйварт  тухайн үеийн Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн  болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл",  “Олон овоот"  ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүж буй  нь энэ юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж