Иргэдийн унааг түрээслэх үү? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Иргэдийн унааг түрээслэх үү?

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Иргэдийн унааг түрээслэх үү?

Гадаад хэргийн яамнаас өнөөдөр ээлжит “Хэвлэл мэдээллийн цаг”-ийг хийсэн юм. Энэ үеэр АСЕМ-ын бэлтгэл ажлын талаар АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АСЕМ-ын зочдод үйлчлэх машины асуудал бүрэн шийдэгдсэн үү?

-АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр урьдчилсан судалгаагаар 350 гаруй унаа шаардлагатай болсон. Үүнээс 250-ыг нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхэнтэй хамтрахаар гэрээ хийж байна. Мэдээж эдгээр машинуудыг татвараас чөлөөлнө. Тиймээс төрөөс ямар нэг байдлаар зардал гаргахгүй. АСЕМ-ын үеэр үнэ төлбөргүй ашиглаад хувийн хэвшилд нь буцааж олгох гэрээ хэлцэлтэйгээр ажиллаж байна. 250 машины цаана дахин 100 орчим машин шаардлагатай. Төрийн байгууллага, яам, тамгын газруудад хэрэглэж буй болон хувийн байгууллага, хувь хүмүүсийн эзэмшиж буй унааг ашиглах боломжийн талаар судалгаа хийж байгаа.

Зам тээврийн яамнаас улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ гэсэн төсөл боловсруулаад ажиллаж байна. Энэ хүрээнд БНСУ-ын банкны хөнгөлөлттэй зээлээр 300 гаруй том оврын автобусыг оруулах томоохон төслийг боловсруулж байна. Эхний ээлжид 50 автобусыг АСЕМ-ын өмнө нийлүүлэх хүсэлтийг БНСУ-ын талд тавьсан. Ямартай ч уулзалтын үеэр 50 автобусыг ашиглана.

-АСЕМ-ын үеэр замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ. Иргэдийг хотоос гаргах асуудал яригдаж байгаа гэсэн. Үнэн үү?

-Зочид төлөөлөгчдийн маршрут тодорхой болсон. Долоодугаар сарын 15, 16-нд АСЕМ-ын гол арга хэмжээ болно. Энэ өдрүүдэд хотын төвийн замын хөдөлгөөн тодорхой хэмжээнд хязгаарлагдана. Аль болох иргэдэд хүндрэл учруулахгүй байх талаас нь төлөвлөж байна. Мөн энэ үеэр нийслэлийн иргэдийг зуны амралтаа авч хөдөө гадаа явах, аялж зугаалахыг бидний зүгээс уриалах болно. Аялал жуулчлалын компаниудтай урьдчилсан байдлаар тохиролцсон. Учир нь наадмын үеэр Монголд гадаадын жуулчид олноор ирнэ. Жуулчдыг долоо дугаар сарын 14-ныг хүртэл нийслэлд байлгаад, 14-нөөс хойш орон нутаг руу чиглүүлэх зохицуулалт хийх талаар хэлэлцсэн. Тиймээс АСЕМ-ын үеэр төлөөлөгчид, гадны жуулчид, Монголын иргэд ихээр цугларч замын хөдөлгөөнд саад учрах нь гайгүй болов уу гэж найдаж байгаа.

-АСЕМ-ын уулзалтад оролцох улс орны тоог нарийвчлан өгнө үү?

-АСЕМ нь 53 улсыг нэгтгэсэн албан бус олон улсын үйл явц. Европын 31, Азийн 20, мөн хоёр олон улсын байгууллагын нийлсэн 53 гишүүн ирнэ.

Энд хэлэхэд АСЕМ-ын мэдээллийн төв ирэх сарын 1-нд Монцамэ агентлагийн хэвлэлийн төвд нээгдэнэ. Энэ мэдээллийн төвөөр зөвхөн сэтгүүлчдээс гадна энгийн иргэд АСЕМ-ын бүх мэдээллийг авах боломжтой.

-АСЕМ-ыг угтсан хэчнээн арга хэмжээ болох вэ. АСЕМ-ын зочдыг тэмээн цуваагаар угтана гэсэн мэдээлэл байна?

-АСЕМ-ын өмнө есөн арга хэмжээ зохион байгуулагдана. Эхний арга хэмжээ нь дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ. АСЕМ-ын парламент зочдын уулзалт болно. Сангийн сайд, сэтгүүлчдийн уулзалт, бизнес болон иргэний форум гэх мэтчилэн сар бүр АСЕМ-ыг угтсан арга хэмжээ зохион байгуулна. Энэ дунд Монголынхоо түүх соёлыг илтгэсэн урлагийн арга хэмжээг ч оруулна. Ялангуяа АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр урлагийн арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн.

Мөн энэ үеэр тэмдэглэх гол ажил нь АСЕМ-ын 20 жилийн ойг Чингисийн талбайд тэмдэглэхээр ярьж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээр ахлуулсан нийслэлийн холбогдох байгууллагууд урлагийн арга хэмжээний бэлтгэлийг хангаж байгаа. Тэмцээн цуваагаар зочдыг угтаж авах асуудал огт байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл байна.

-АСЕМ-ын үеэр ажиллах хэлмэрчдийг хэрхэн бэлтгэж байна вэ. Өндөр цалин амласан гэх мэдээлэл бий?

АСЕМ-ын бэлтгэл ажлыг хангах төсвөөс тодорхой хүмүүсийг гадаадад техникийн тусламжаар бэлтгэж байгаа. Өндөр цалин авахгүй.

-“АСЕМ вилла” хотхоны бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байна вэ. Шугам хагарч, их хэмжээний ус алдсанаас ажил удааширсан гэх мэдээлэл үнэн үү?

-Хотхоны бүтээн байгуулалтын ажил ахицтай явж байгаа. Гүйцэтгэгч компанийн зүгээс тавдугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгнө гэх мэдээллийг бидэнд ирүүлсэн. Шугам сүлжээ хагарсан, ус алдсан зүйл байхгүй.

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

daaga 2016-02-23 182.160.32.32

ard tumen ni yadarch zovj baihad,iim ih zarlagatai ene uulzaltandaa urisan hun ni uuruu huviasaa zardliig ni gargah heregtei shdee. elbegdorj ter MUUN-eesee mungu av l daa suraagui yum bish

Зочин 2016-02-23 112.72.11.110

kkkkkkkkkkkkkkkkkkkk

Зочин 2016-02-23 43.242.243.85

saihan huleegeed avchih ymsan, Mongolchuudiin ner nuur shuudee... teneguud l muulah ym daa...

asdfsd 2016-02-23 64.229.5.140

53 han hund uilchilj yadaad baih yu baina, tednii tsaana usreed 10 hun 500 hun bol 3-4 zochid buudal buulgahad l hangalttai

Nara 2016-02-23 103.57.93.83

Heden dollar oroh ndeed

Зочин 2016-02-23 49.0.185.230

Ayalj zugaalah mashin tereg bhgui shdee mashin tereg hool huns maihan savaar hangaval hotoos garj zugaalj bolhiin.

Zochin 2016-02-23 202.21.106.135

xaxaxa goe humuus shuu neeree

Зочин 2016-02-23 203.91.118.70

Тэр аялж, зугаалах мөнгө нь хаана байна аа, Зайсангийн цагаан гартай пацан аа?

Зочин 2016-02-23 91.243.107.107

r urialgahan shinjtei ulsaas mn hooh dutaa yu bitgii davartsgaa6 hot tolovlolt gj ymaa anhnaas ni oligtoi hiihgui yaasan ym etsest ni irged buurtaad hotoos garah uu tee ***** davartsgaa

dd 2016-02-23 103.26.194.239

heden ger bariad l ugtchihgui hairan mungu...:(

Энхээ 2016-02-23 122.201.21.242

Тэртэй тэргүй баяр наадмын өдрүүдээр хот бараг хүнгүй л бодог биз дээ. Тэр хэдэн өдрийг нь амралтын өдөр болгоод л болоо биз дээ. Уржинан наадмаар 4 хоног амрахад хот хоосон шахуул болсон шүү дээ. Хүн нэг юм ярихаар л эсэргүүцээд буруу тийш нь мушгиад байдагаа боль.

zochin 2016-02-23 37.220.133.161

Huduu yabah ny yabaj uldeh ny baidagaaraa baijil bai. Harin zamiin hudulguund soyoltoi oroltsohiig urialah heregtei. Tegehgui bol onigoond orno shuu.

Зочин 2016-02-23 202.179.27.162

T1 t

Зочин 2016-02-23 150.129.143.22

Зовлонг ойлгож байна. Гэхдээ эзэнгүй хотод хурал хийх дэмий ш дээ. түм түжигнээд бум бужигнаад л байгаагаараа л байл даа. Бөглөрөөөд л сигналдээд л ардчиллын үнэн төрхийг л харуулах нь дээр. Бид 2 нүүргүй:

Мгл 2016-02-23 122.201.24.152

Ходоод цахилгаан,интернет чолоотой хаа сайгуй байдаг бол хотод байгаа байраа зарчихаад л нуугээд явчихмаар байна. Тансаг хауст амьдарч, байгалтай ойр байх хусэл 50-с дээш настны мороодол байхшуу. Даанч ходоог муу анхаарах юм. Ондор хучдэлиин шугамын хажууд лаатайгаа тавь жаран жил амьдарч буй ходоониихон оровдолтой. Уг нь бууруулах трансформатор тавиад л орчныг нь цахилгаанжуулчих боломжтойшдээ, уунд анхаарах талаар дурсахчгуй байгаа нь маниин уеиинхэн ходоо биш хотод шигдсээр мажиих болох бизээ

ZZZ 2016-02-23 202.5.196.86

Bi l lav jagsana, Mongold ardchilal baihgui gej khelne... Looson bariad zamiin daguu jagsana...

Зочин 2016-02-23 203.91.118.70

Тэр аялж, зугаалах мөнгө нь хаана байна аа, Зайсангийн цагаан гартай пацан аа?

Зочин 2016-02-23 202.70.44.146

АСЕМ-ын үеэр ажиллах хэлмэрчдийг хэрхэн бэлтгэж байна вэ. Өндөр цалин амласан гэх мэдээлэл бий? АСЕМ-ын бэлтгэл ажлыг хангах төсвөөс тодорхой хүмүүсийг гадаадад техникийн тусламжаар бэлтгэж байгаа. Өндөр цалин авахгүй. энэ хариултыг уншдаа техниктйг тусламжаар бэлтгэж байгаа гэнээ. орчуулагчийг техникийн тусламжаар бэлтгэдэг юм ууу энэ юу болж байнаа

Зочин 2016-02-23 202.21.110.186

Ийм муу сэтгэлгээтэй сэтгэгч нар байсан цагт 1000 лан байж, буян амлаад ч манайхан сэхэхгүй юм шиг байнаа. Улс орноо дэлхийд таниулах арга хэмжээ зохиож байхад элдвээр харааж зүхэж байх ч гэждээ. Утгагүй юм. Үр дүн гарахыг та нараас арай дээр толгойтонгууд нь гадарлаад байна, өмхий амтуудаа. 3 хоног хөдөө тэнэж яваад л ир лдээ, тэнэмэлүүдээ. Турж үхлээ гээд өмхий үнэрт хоргодоод, хотод амьдарч байгаадаа тунирхаад хэвтчдэг алныыы үснүүд

алуулах нь уу 2016-02-23 202.179.7.35

гөлөг минь чи хэнийг доромжлоод байгаа ***** вэ. булшны нүхээ ухчихаад донгосоорой гөлөг минь

Зочин 2016-02-23 203.169.48.133

" Энэ өдрүүдэд хотын төвийн замын хөдөлгөөн тодорхой хэмжээнд хязгаарлагдана. Аль болох иргэдэд хүндрэл учруулахгүй байх талаас нь төлөвлөж байна" гэнэ ээ. Ганц улсын дарга сайд ирхэд яадаг билээ дээ, 53 орны бүүр олон дарга ирхээр хотод хөл хорио тогтооно гээл үнэнийг нь хэлчих л дээ. Яг хэдэн хүртэл биднийг хөдөө байлгахаа эртхэн хэлчээч дээ, бид ч бас ажлаа зохицуулмаар бна ш дээ

Зочин 2016-02-23 203.91.118.70

Б.Баясгалан гэнэ үү, хөөш чамд тал тоосго худалдмаар байна. Мөнгө хэрэгтэй байна, Зайсангийн пацан аа.

Зочин 2016-02-23 103.57.95.100

Ходоо явах хамаатан садангуй, хотод байдаг бол яах болж байна муусайн лаларуудааааа

Зочин 2016-02-23 122.201.19.66

Daahgui nohoi buluu huraana gej....

Зочин 2016-02-23 203.91.118.70

Тэр аялж, зугаалах мөнгө нь хаана байна аа, Зайсангийн пацан аа?

zochin 2016-02-23 183.81.171.98

ACEM iin buyanaar zam saihan zasagdaj, hot umhii unereesee salah ni ashgui dee,

Зочин 2016-02-23 203.91.118.70

Юу гэнэ ээ? Монголчууд зайлцгаа гэсэн үг үү? Анархист пяздуунууд юм аа?

МОНГОЛ 2016-02-23 150.129.142.197

Зочдын ая тухаас эхлээд аюулгүй байдал хүртэл маш хариуцлагатай ажлууд байгааш дээ.....Манайхны ам ажил зөрдөг шүү ТОМ ТОМ дарганцаруудаа..........

Зочин 2016-02-23 43.242.242.224

Биднийг АСЕМ-ын хурлын үеэр хотоос гаргая гэж байгаа бол хөдөө явах бензин, хөдөө буудалд хонох мөнгө хоолны зардалыг өгөх хэргтэй. Хотын 1 сая иргэн 18 аймаг руу тараад явахад аймаг бүрт 50,000 хүн очих нь байна.

Зочин 2016-02-23 122.201.21.77

Монголчууд ихээр тусдаг Элэгний Б, Ц вирус, Ходоодны шарх, Ходоодны хеликобактери, Бөөрний дутагдал, Элэгний циррози, Хоолой өвдөх гэх мэт өвчнүүдийн талаар дэлгэрэнгүй: www.HealthNews.mn c

Зочин 2016-02-23 122.201.21.77

Монголчууд ихээр тусдаг Элэгний Б, Ц вирус, Ходоодны шарх, Ходоодны хеликобактери, Бөөрний дутагдал, Элэгний циррози, Хоолой өвдөх гэх мэт өвчнүүдийн талаар дэлгэрэнгүй: www.HealthNews.mn c

Зочин 2016-02-23 122.201.21.77

Монголчууд ихээр тусдаг Элэгний Б, Ц вирус, Ходоодны шарх, Ходоодны хеликобактери, Бөөрний дутагдал, Элэгний циррози, Хоолой өвдөх гэх мэт өвчнүүдийн талаар дэлгэрэнгүй: www.HealthNews.mn c

Зочин 2016-02-23 202.72.245.61

Бид яагаад засгаа дэмжээд нэг удаа хөдөө явчиж болохгүй гэж. Угаасаа амралтын өдрүүд таарна.

Зочин 2016-02-23 43.242.242.224

Ер нь Улаанбаатар хотыг нийслэл байлгахаа больёо. Гадаадын том дарга ирэхээр л Улаанбаатарчууд л хамгийн их хохирч байна. Бид нийслэлчүүд биш харин Улаанбаатарчууд. Хархоринг нийслэл болгож гадаадын дарга нараа тэндээ угтаж Их хурал, ЗГ, Яам, Ерөнхийлөгч нар тэндээ хуралдаж, хэрэлдэж, нам иргэний хөдөлгөөнүүд тэндээ өлсөж жагсаж байвал ямарвээ? Хархорин холдоод байвал ойрхоноор нь Зуунмод, хажууд нь барих Эко Майдар хотыг нийслэл болгох хэрэгтэй. Ер нь бодоод байхнээ УИХ маань УБ-аас өөр газар байрлавал жинхэнэ эх оронч хүн л тэнд сууж хуралдана. Шоучин гарууд УБ-д УИХ байсан цагт л гишүүн болно гэхээс Хархоринд байнга амьдарч ажиллах бол тэдэнд хэцүү

Зочин 2016-02-23 202.70.37.230

mash zuv, ern nuuh heregtei,

Зочин 2016-02-23 202.9.40.40

tegeh keregtei

Зочин 2016-02-23 202.179.28.59

Гадаадын жуулчидтайгаа багшралдаад хөдөө рүү хөөгдөх юм байна л дөө

Зочин 2016-02-23 43.242.243.245

АМЬДРАЛД ЖААХАН ОЙРХОН ЮМ ЯРИАРАЙ БАЦААН НОЁДУУД АА .......АЙЛУУД ЗУСЛАНД ГАРСАН БАЙДАГ ШҮҮ ....СҮРТЭЙ МЭДЭГДЭЛ ХИЙЖ ТЭНЭГТЭЭД

Зочин 2016-02-23 202.55.180.155

Зазав Моншнууд чинь юун сүртэй юм. Зөв хотоос гарцгаая. Харин засаг надад бензины мөнгө өгчих. Тэгвэл сайхан хөдөө явж ах дүүстэйгээ уулзсан шиг явж байгаад ирж болж байна.

zochin 2016-02-23 183.81.171.98

gorid *****, yum buhnee zasagaas avah sanaatai yu

АН унахаас өмнө 2016-02-23 103.11.192.34

АН унахаасаа өмнө сайн мөнгө идээд авая гэсэн явуургүй хэрэггүй ажил ! 200 гаруй тэрбум арай ч дээ ! Хэдэн цэцэрлэг, сургууль бариж болох байсан бэ ?

Зочин 2016-02-23 103.10.20.59

Buddin sum tegvel heden togrogoor barij baigaa bilee bas bodoh l heregetei

Зочин 2016-02-23 150.129.143.158

Бусад орнууд иргэддээ шатахууныг нь өгч хотоос гаргадаг гэсэн. Шатахууныг нь шийдчихээч.

Зочин 2016-02-23 103.229.123.24

За та нар наанаа хуралдаад суугаад байдаг НАРНЫ зам дагуу байрладаг АСЕМ-ийн гол машинууд байрлах Төрийн тусгай хамгаалалтын авто баазын гарцын асуудлыг шийдэж л өгөөрэй дээ. Хаа байсан журмын хашаагаар эргэдэг дээрээс нь НАРАНТУУЛ-с орж ирдэг машинууд зам тавьж өгөхдөө хойрго ажил харагдаад байдаг - цагт баригдаад байдаг үнэн хэцүү шүү. Даана ч бид бүхэн цэргийн хүн учираас хамаагүй хэлж ярьж болохгүй юм даа

зочин 2016-02-23 202.126.91.95

Ямар ач холбогдолтой гэж ийм их зардал чирэгдэл болж байгааг ерөөсөө ойлглхгүй юм...

Зочин 2016-02-23 103.229.123.24

За та нар наанаа хуралдаад суугаад байдаг НАРНЫ зам дагуу байрладаг Төрийн тусгай хамгаалалтын авто баазын гарцын асуудлыг шийдэж л өгөөрэй дээ. Хаа байсан журмын хашаагаар эргэдэг дээрээс НАРАНТУУЛ-с орж ирдэг машинууд зам тавьж өгөхдөө хойрго ажил харагдаад байдаг - цагт баригдаад байдаг үнэн хэцүү шүү. Даана ч бид бүхэн цэргийн хүн учираас хамаагүй хэлж ярьж болохгүй юм даа

Зочин 2016-02-23 103.229.123.24

За та нар наанаа хуралдаад суугаад байдаг НАРНЫ зам дагуу байрладаг Төрийн тусгай хамгаалалтын авто баазын гарцын асуудлыг шийдэж л өгөөрэй дээ. Хаа байсан журмын хашаагаар эргэдэг дээрээс НАРАНТУУЛ-с орж ирдэг машинууд зам тавьж өгөхдөө хойрго ажил харагдаад байдаг - цагт баригдаад байдаг үнэн хэцүү шүү. Даана ч бид бүхэн цэргийн хүн учираас хамаагүй хэлж ярьж болохгүй юм даа

Жолооч нарын төлөөлөл 2016-02-23 103.229.123.24

За та нар наанаа хуралдаад суугаад байдаг НАРНЫ зам дагуу байрладаг Төрийн тусгай хамгаалалтын авто баазын гарцын асуудлыг шийдэж л өгөөрэй дээ. Хаа байсан журмын хашаагаар эргэдэг дээрээс НАРАНТУУЛ-с орж ирдэг машинууд зам тавьж өгөхдөө хойрго ажил харагдаад байдаг - цагт баригдаад байдаг үнэн хэцүү шүү. Даана ч бид бүхэн цэргийн хүн учираас хамаагүй хэлж ярьж болохгүй юм даа

Зочин 2016-02-23 59.153.112.179

Хуц гэвэл багадахуу ихлэх үү би бас гэрийнхээ харалдаа гарц гаргамаар байна ккккк

Зочин 2016-02-23 182.160.40.243

мал шиг хөөх нь л дээ.

irgen 2016-02-23 43.242.243.176

ямар үр дүнтэй уулзалт болохыг нь мэдэхгүй байж л бөөн зардал гаргах юм, дандаа ашиг сонирхол орсон юм хийх юм. 2 хоногт тэгээд 20 жилийн асуудлыг шийдэх үү, ёс төдий л уулзалт юм биш үү.

1321321 2016-02-23 202.70.43.254

Eliireed baicgaagaan. gardag bolomjtoi hvn bain bolomjgvi ni ch baina. ajildaa oir geed lagerluu tugjrehees zovjiiono.

Зочин 2016-02-23 202.72.245.123

Хэдэн хулгайч нар нь хөх инээд нь хүрэх байх даа