Эмэгтэй боксчид Болгарт хүч үзэж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Эмэгтэй боксчид Болгарт хүч үзэж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Эмэгтэй боксчид Болгарт хүч үзэж байна

Монголын боксын эмэгтэй шигшээ багийн тамирчид болох М.Нандинцэцэг(51), О.Сувд-Эрдэнэ(60 кг), Э.Эрдэнэтуяа(75) нар дасгалжуулагч Б.Энхтайваны удирдлагад Болгарын Софид болж буй "Странфа 2016" тэмцээнд оролцож байна. Өнөөдөр эхэлж буй 67 дахь удаагийн "Странфа" тэмцээн энэ сарын 28-д өндөрлөнө.

Манай гурван тамирчны хувьд энэ удаагийн тэмцээн олимпийн эрх авах тулааны өмнөх сорилт болох юм.

Сануулахад, БНХАУ-д ирэх гуравдугаар сард олимпийн эрхийн төлөөх тэмцээн болно. Үүнд манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцоно.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

t67 2016-02-23 122.201.26.165

нандинцэцэг нэг ялж нөгөө хоёр ялагдсан,