К.Роналдо: 2022 оны ДАШТ миний сүүлчийн тэмцээн байх болно | News.MN

К.Роналдо: 2022 оны ДАШТ миний сүүлчийн тэмцээн байх болно

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

К.Роналдо: 2022 оны ДАШТ миний сүүлчийн тэмцээн байх болно

К.Роналдо: 2022 оны ДАШТ миний сүүлчийн тэмцээн байх болно

Ямар ч сайхан үлгэрт төгсгөл байдгийн адил хөлбөмбөгийн ертөнц дэх Роналдо-Месси гэсэн агуу хоёр хөлбөмбөгчний эрин үе дуусах дөхөж байна. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдо Францын шигшээ багийн эсрэг хийх тоглолтын өмнө хэвлэлийн бага хурлаар ирээдүйн талаараа ярьж, 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ түүний хувьд тамирчны замналынх нь сүүлчийн олон улсын тэмцээн байх болно гэдгээ мэдэгджээ.

Кристиано Роналдо “Катар миний сүүлийн ДАШТ байх болно. Би амралтаараа Катар, Дубай явж амрах дуртай. Хэдий миний сүүлийн олон улсын тэмцээн байх боловч би жаргалтай байна” хэмээн ярьжээ.

Кристиано Роналдо Португалын шигшээ багтайгаа хамт өнгөрсөн жил УЕФА Үндэстнүүдийн лигт түрүүлсэн бөгөөд энэ жил УЕФА үндэстнүүдийн цомд нэг ч ялагдал хүлээлгүй 100 хувийн амжилттай яваа. Мөн тэрбээр 2016 онд шигшээ багийнхаа хамтаар Европын аваргаар тодорч байсан билээ.

Анх 2006 онд Германд зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож байсан К.Роналдо одоогийн байдлаар дөрвөн ДАШТ-д дараалан оролцож, 17 тоглолтонд долоон гоол оруулаад байна. Өдгөө шигшээ багийнхаа төлөө 101 гоолыг оруулаад буй тэрбээр 2022 онд 37 нас хүрнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Кристиано Роналдо шилдэг супер хөлбөмбөгчин 2020-10-20 66.181.161.41

Энэ гайхамшигтай Португалийн хөлбөмбөгчин залуутай нэг үед амьдарч байгаадаа талархаж байна. Дэлхийн Агуу хөлбөмбөгийн ноён оргил домогт тамирчин. Бахархаж явдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж