iPhone гар утасны хэмжээ жил бүр томордог

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

iPhone гар утасны хэмжээ жил бүр томордог

iPhone гар утасны хэмжээ жил бүр томордог

iPhone ухаалаг гар утасны анхны загвар төлбөрийн картнаас нэг их томгүй хэмжээтэй байсан бол саяхан нээлтээ хийсэн iPhone 12 Pro Max загвар нь түүнээс бараг хоёр дахин том бүтээгджээ. Энэ тухай Wrappz сайтынхан судалсан бөгөөд тэдний олж мэдсэнээр Apple компани 2007 оноос хойш жил бүр iPhone ухаалаг утасныхаа хэмжээг таван хувиар томруулдаг аж.

Анхны iPhone гар утас 3.5 инч өндөртэй байсан бол өнгөрсөн долоо хоногт танилцуулагдсан iPhone 12 Pro Max нь 6.7 инч өндөртэй.

Хэрэв жил бүр таван хувиар хэмжээгээ томруулсаар байвал iPhone гар утас 2024 он гэхэд Macbook зөөврийн компьютерийн гар шиг эсвэл дарсны лонх шиг хэмжээтэй болох гэнэ. Мөн судлаачдын үзэж буйгаар ухаалаг төхөөрөмжийн хэмжээ нэмэгдэх тусам хүний биед сөрөг нөлөө үзүүлэх нь их гэв. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд гар утас, таблет, бусад төхөөрөмжийг хэтэрхий удаан хугацаанд ашигласны улмаас тэдний нүд, тархинд сөрөг нөлөө үзүүлдэг "ухаалаг гар утасны ягаан туяа" болон гар, хуруунд муугаар нөлөөлдөг “текстэн сарвуу” гэх орчин үеийн эмгэгтэй болох эрсдэлтэй ажээ.

Wrappz сайтын мэдээлснээр Samsung болон Google компаниуд Apple-аас илүү бүтээгдэхүүнийхээ хэмжээг томруулдаг байна. Тодруулбал, Samsung, Google компаниуд жил бүр ухаалаг гар утасныхаа хэмжээг долоон хувиар томруулдаг.

Samsung компанийн Galaxy Note 20 Ultra ухаалаг гар утас iPhone 12 Pro Max гар утаснаас хэмжээгээрээ том.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж