Орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлнэ | News.MN

Орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хот дахь гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх үүргийг холбогдох байгууллагад өгчээ. Дээрх ажлыг ирэх гуравдугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулах ба гэр оронгүй иргэдийг цуглуулж эрүүл мэндийн үзлэг хийн мэдээллийн нэгдсэн сантай тулгах юм байна. Ингэснээр дээрх иргэдэд сургалт мэдээлэл хийх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, элдэв төрлийн  эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд тустай гэжээ.

Өнгөрөгч 2015 онд, Нийгмийн халамж үйлчилгээний газраас явуулсан бүртгэлээр 2789 иргэн  гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдарч байна гэж бүртгэгджээ. Харин Үндэсний Статистикийн хорооны 2013 оны тайлангаар нийслэл хотын нийт өрхийн 0.4 хувь, хүн амын 0.1 хувийг тэнэмэл иргэд эзэлж байгаа талаар мэдээлсэн байдаг. Эдгээр иргэдийн 77 хувь нь эрэгтэйчүүд, 22 хувь нь эмэгтэйчүүд эзэлдэг. Харин тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах зорилгоор НЗДТГ-аас “Гэртээ харих зам” хөтөлбөрийг баталж 2020 он хүртэл шат дараалалтай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр оронгүй тэнэмэл иргэдийн тоог 30 хувь хүртэл бууруулна гэж албаныхан үзэж байгаа юм.

Б.БАТ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2016-02-23 103.26.193.212

Байрны подволоор дүүрэн хөдөөнийхөн бна

зочин 2016-02-23 150.129.143.89

яана даа энэ ажил хариуцсан нэртэй сэтгэлгүй хүмүүсийг хэзээ нэгэн цагт та ч гэсэн гудамжинд гарах вий. цогц арга хэмжээ авч чадахгүй тэгээд нэг ажил хийсэн болж хэдэн цагдаа,эмч нарыг тамлах юмаа.

Erdemten sudlaachid 2016-02-23 122.201.24.177

Ulaanbaatart yaagaad humuus oron gergui tenemel yaduus bolood baigaagiin uchir shaltgaaniig sudlaj zuv shiideliig erdemten merged sudlaachidaar garguulan tur zasagt urgen barih ni zuitei bolov uu.

Bayan Mongold 2016-02-23 122.201.24.177

Bayan Mongol maani tenemel yaduusiin uur uurhai baij bolohgui dee. Burtgeed zogsohgui Chingisiin udamiin chineeleg mongol bolgoh heregtei bainadaa. amjilt.

ММ 2016-02-23 103.9.90.228

Доллар 2050 хүрлээ бүгд орон гэргүй боллоо юун гэртээ харих зам мам гээд балайраад байгаан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж