“Викиликс” нууцыг задлав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Викиликс” нууцыг задлав

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

“Викиликс” нууцыг задлав

– Викиликс” сайт АНУ холбоотнуудаа тагнаж, чагнадаг тухай баримтыг дэлгэжээ-

“Викиликс” ээлжит дуулиант нууцыг задаллаа. Энэ удаа “Викиликс” сайт АНУ холбоотнуудаа тагнаж, чагнадаг тухай баримтыг дэлгэжээ.

Викиликс сайтын үндэслэгч Жулиан Ассанжегийн мэдээлснээр Израилийн ерөнхийлөгч Беньямин Нетаньяху, Германы Канцлер Ангела Меркел, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн зэрэг дэлхийн томоохон лидерүүд АНУ-ын Үндэсний аюулаас хамгаалах агентлагийн хараанд байдаг гэнэ.

Олон нийтэд дэлгэсэн Викиликсийн нууц баримтууд дунд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай зөвшилцөхөд Берлусконигоос дэмжлэг хүссэн Израилийн ерөнхийлөгч Беньямин Нетаньяху, Италийн ерөнхий сайд асан Силвио Берлускони нарын ярианы ауди бичлэгүүд ч багтсан ажээ.

Мөн өөр нэг нууцын зэрэглэлтэй баримт бол уур амьсгалын асуудлаарх Германы Канцлер Ангела Меркел, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нарын хэлэлцээ юм.

Жулиан Ассанже энэхүү тусгай хэлэлцээг АНУ хэрхэн тагнаж, чагнасныг “Нэгэн улс газрын тосны аварга компаниудаа аврахын тулд уур амьсгалын өөрчлөлтөөс дэлхийг аврах тухай энэхүү тусгай хэлэлцээг хэрхэн нууцаар чагнаж байсныг өнөөдөр та бүхэнд дэлгэе. Үүнээс өмнө бид АНУ-ын дипломат ажилтнуудад Ерөнхий нарийн бичгийн даргын ДНХ-г хулгайлах Хилари Клинтоны тушаалыг үзүүлж байсан. АНУ-ын Засаг захиргаа НҮБ-ын эсрэг иймэрхүү ажиллагаа явуулахгүй байх гэрээтэй. Гэвч Ерөнхий нарийн бичгийн даргын тухай гэрээ байхгүй. Ерөнхий нарийн бичгийн дарга нь гудамж цэвэрлэгчээс авахуулаад улсын төрийн тэргүүн хүртэлх хэн хүнээс илүү эрсдэл дунд байхад НҮБ үүнд ямар хариу арга хэмжээ авахыг харах сонирхолтой байна” гэжээ.

Викиликсийн задруулсан нууц баримтаар АНУ-ын Үндэсний аюулаас хамгаалах агентлаг Австри, Бельги, Франц, Итали, Швейцари зэрэг орны засгийн газар, агентлагийн гишүүд зэрэг 13 хүний утсыг чагнадаг болохыг нотолсон юм.

Н.ЭНХ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-23 59.153.114.121

ji bitgii guchivaaa

Зочин 2016-02-23 103.26.195.215

Heden onii medee be? Deer l eniiig chin zarlasan shd.

f 2016-02-23 202.131.235.2

хохь нь ээээээээээээээээээээээээ

Зочин 2016-02-23 122.201.22.197

Изралийн Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч гээд л залаад байх юм.Жаахан юм үзэж,харж баймаар юм.Нэтаньяху хараахан Ерөнхийлөгч болоогүй байгаа шүү дээ.

J. Erka 2016-02-23 202.179.28.126

"Викиликс" нь сайт нэрээр бүртгэгдсэн Дэлхийд ил тодоор ажиллаж чаддаг, хүчирхэг тагнуулын байгууллага болж чаджээ. Үндэслэгч Жулиан Ассанже нь тагнуулчдын толгойн нь юм уудаа. Израйлийн Мосадтай тэнцэх чадварыг үнэлж байна шүү. Бяцхан тагнуулчид нь тэргүүлэх технологийг бүрэн ашиглаж, "нууц"-ад нэвтэрч, хамгийн хэрэгтэй "хүмүүс"-ийг элсүүлэн аваад нууцлан хадгалж байна. Магадгүй сансарт дэлхийд байхгүй технологоор зэвсэглэсэн тагнуулын "нууц" хиймэл дагуултай ч юм билүү бүү мэд. Манай дарга нарын "нууц"-ыг хэзээ задалж ***** болоо ? Бодохоос инээд хүрээд байх юм...

Oyun 2016-02-23 103.26.194.254

Iim mundag tagnuultai bj uls oron erh medeltei bna shte tiim bj chadahgui bol tagnuulaar yadagiin yu hiij chadahgui hoolnii savnuudiig tejeegeed suuh uu bi bol sain bna gej helne

Зочин 2016-02-23 59.153.114.121

tagnaj chagnadaggui tagnuuliin baiguullaga haach baihgui. merge tulgu zurhain argaar tagnuul hiih yum bainaldaa

Зочин 2016-02-23 137.186.121.166

МОНГОЛД НУУЦ ЮМ БАЙХГҮЙ НЬ САЙХАН....

Зочин 2016-02-23 202.21.106.129

komentoor buh yumaa bichdeg ulsig tagnaad ch hereggui biz

Зочин 2016-02-23 202.21.106.133

МАНАЙХЫГ ЧАГНАХ ЯМАРЧ ШААРДЛАГАГҮЙ. МАНАЙ ЭРХ БАРИГЧИД АМЕРИКА ХҮНЭЭС ИЛҮҮ АМЕРИКАД ЗҮТГЭЖ БАЙГАА. ХАРИН Ч ӨӨРСДИЙНХНӨӨ ТЭДЭНД МАТАЖ БАЙГАА.

зочин 2016-02-23 150.129.143.89

өө за алчихдаг юм байна манайх бол хамаг юмаа чагнуулаад сүйд болж байгаа юм байна л даа даанч долларын ханш чангараад ард түмэний амьдрал муудаад байдаг юм дээр байгаа хэдэн юм ойлгож байна уу үгүй юу.