Хятадын эдийн засаг сэргэж, АНУ өрөнд баригдав | News.MN

Хятадын эдийн засаг сэргэж, АНУ өрөнд баригдав

Хятадын эдийн засаг сэргэж, АНУ өрөнд баригдав

Хятадын эдийн засаг сэргэж, АНУ өрөнд баригдав

Бээжингийн засгийн газрын өчигдрийн /2020.10.19/мэдээлэлд дурдсанаар БНХАУ-ын эдийн засаг энэ оны гуравдугаар хагаст өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 4.9 хувиар өсчээ.

Дээрх өсөлт нь эдийн засагчдын тооцоолж байснаас бага зэрэг дутсан ч олон давуу тал бий болгож байгаа юм. Тухайлбал,  эдийн засаг нь дээрх хэмжээгээр өссөний ачаар барилга, үйлчилгээний салбар маш хурдтай сэргэжээ.

БНХАУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд цар тахал хүчээ авч, хүн бүрийг хөл хорьж байхад түүхэнд байгаагүйгээр муудсан ч өдгөө эргээд бүрэн сэргэсэн байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар ДНБ 0.7 хувиар нэмэгджээ.

“БНХАУ-ын эдийн засаг өмнөх улирлын амжилтаа үргэлжлүүлэн энэ улиралд эрс хурдтай өсчээ” хэмээн Хятадын ахмад эдийн засагч Жулиан Эванс Притчард ярьжээ. Таван хувиас бага өсөлт өмнө нь Хятадын хувьд удаанд тооцогдож, санаа зовоосон асуудал болдог байжээ. Гэвч энэ удаад бол нөхцөл байдлыг харгалзан үзэж, бусад том эдийн засгуудтай харьцуулахад 4.9 хувь гэдэг нь гайхалтай үзүүлэлт юм.

Олон улсын вальютын сан 2020 онд БНХАУ-ын эдийн засаг ердөө 1.9 хувиар, АНУ-ын эдийн засаг 5.8 хувиар, Евро хэрэглэдэг 19 орны эдийн засаг 8.3 хувиар өснө хэмээн тооцоолж байжээ.

Чанга хатуу дэглэмийн сайн тал: Өнгөрсөн жилийн сүүл үеэр Бээжин цар тахлын дотоод дахь халдвараа тогтоон барихын тулд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг барууны зарим улстөрчид хүчтэй шүүмжилж байсан юм. Гэвч Бээжингийн чанга хөл хорионы дэглэм, ард иргэддээ тавьсан хатуу хяналтын бодлого нь үр дүнгээ өгч БНХАУ дотооддоо Covid-19-sy халдваргүй орон болж чаджээ. Мөн эдийн засгаа сэргээхийн тулд томоохон төслүүддээ хөрөнгө хаясан нь үр дүнгээ өгсөн байна.

Хятадын цар тахлыг хяналтандаа авсан арга бусад оронд, ялангуяа удирдагч нь Бээжингийнх шиг өндөр эрх мэдэлтэй биш орнуудад хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй юм. Тухайлбал, АНУ, Европод цар тахлын дахин нэг үе эхэлж, шинэ халдварын тоо эрчимтэй өссөөр байна. Цар тахлаас сэргийлэх зорилгоор Парис хөл хорио дахин тогтоож, Лондонд хүмүүс нэгнийдээ зочлохыг хориглох зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд буй. АНУ-д өдөрт 55 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь есдүгээр сарын үзүүлэлтээс 60 хувиар өссөн дүн харуулж, ихэнх мужууд нь арга хэмжээ авч чадахгүй байна.

АНУ ойрын хугацаанд улс даяар хөл хорио тогтоох шинжгүй байна. Мөн Вашингтоны хувьд нэг өдөрт бүртгэгдэх шинэ халдварын тоо эрс буурахаас нааш эдийн засаг нь хямарсан хэвээр байх төлөвтэй байгаа юм. Харин энэ хооронд Хятадын эдийн засаг улам хүчирхэгжих төлөвтэй байна.

“Бид ойрын хугацаанд энэ өсөлт үргэлжлэх болно хэмээн таамаглаж байна. Ирэх жилийн эхэн үе хүртэл Хятадын хувьд чанга хатуу дэглэм сайн талаа харуулж, аж үйлдвэрлэл, барилга байгууламж өмнөхөөс илүү хүчтэй сэргэлт авна. Хөдөлмөрийн зах зээлийн орчин нөхцлийг чангатгаж, үйлчлүүлэгчийн тав тухыг хангаснаар үйлчилгээний салбар, хөдөлмөр эрхлэлт ч цаашид сайжирна” хэмээн Эванс Питчард хэлжээ.

Олон улсын вальютын сан БНХАУ-ын эдийн засаг 2021 онд 8.2 хувиар өснө хэмээн тооцоолсон байна. Энэхүү өсөлт нь АНУ, Европын эдийн засгийн өсөлтөөс хол тасархай дүн юм.

Алибаба боломжийг алдсангүй

Алибаба цахим худалдааны салбарт өрсөлдөгч JD.com-ыг тэргүүлж, Хятадын тэргүүлэх сүлжээ супермаркетуудыг гартаа оруулсан аж. Ингэхдээ тэд Sun art худалдааны групп дэх хувьцаагаа 36 хувиас 72 хувь болгож нэмэхийн төлөө 28 тэрбум хонгконг доллар буюу 3.6 тэрбум ам.долларыг зарцуулсан талаараа Алибаба өчигдөр/2020.10.19/ тайлагнажээ. Цаашид Алибаба үлдсэн хувьцаануудыг худалдаж авахын тулд бусад хувьцаа эзэмшигчдэд таатай санал тавихаар төлөвлөж байгаа гэнэ.

Цар тахлын үеийн болон цар тахлаас үүдсэн ирээдүйн онцгой нөхцөл байдлыг ашиглан БНХАУ-ын хамгийн том цахим худалдааны хоёр компани болох Алибаба, JD.com хоёр ширүүн тулалдаж байгаа аж. Тэд хоёул илүү их худалдан авагч татахын тулд бодит дэлгүүр, цахим платформыг хослуулан хөгжүүлж, улам боловсронгуй болгосоор байгаа юм.

АНУ-ын өр хоёрдугаар дайнаас хойш ийм өндөр байсангүй

АНУ-ын хөрөнгө оруулагчдад төлөх ёстой өр хэд хэдэн салбарт дээд цэгтээ хүрсэн байна. Тухайлбал, олон жилийн турш хуримтлагдсан өр, хугацаанаасаа хэтэрсэн алданги нийлээд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш байгаагүй өндөр цэгт хүрчээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн сан есдүгээр сараар эцэслэдэг 2020 оны санхүүгийн жилд АНУ-ын алдагдал 3.13 их наяд ам.долларт хүрсэн тухай мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн санхүүгийн жилийнхээс гурав дахин өндөр тоо юм.

Холбооны төсвийн хариуцлагатай хорооны тооцоолсноор АНУ-ын нийт өр 21 их наяд ам.доллараас давсан нь ДНБ-ий бараг 102 хувьтай тэнцэж байгаа юм. Харьцуулж үзвэл 1946 онд АНУ-ын нийт өр ДНБ-ий 106 хувьтай тэнцэж байсан бөгөөд түүнээс хойш ийм өндөр тоо ажиглагдаагүй билээ.

Өдгөө сая сая америкчууд ажилгүй болж, ажил олохын тулд эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа тул улам бүр өссөөр буй улсын өр хэний ч санаа зовох эн тэргүүний асуудал болж чадахгүй байна. Ажил олгогчдын хувьд компанийнх нь үйл ажиллагаа доголдож, иргэд хэдэн саяараа ажилгүй болсон тул Вашингтоноос дахин нэг удаа санхүүгийн халамж, тусламж үзүүлэхийг шаардаж байгаа юм.

Улсын өр ийм өндөр түвшинд байх нь засгийн газар улс орондоо тулгамдаад буй асуудал, нэн шаардлагатай хэрэгцээг мэдрэхэд болон хангахад асар их саад учруулах билээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Lala 2020-10-20 24.13.36.85

Hyatad hezee unen helj bailaa . Naadah yariad baigaa edin zasag ni zugeer huus udahgui hagarana! Bitgii hudlaa medeelel tavij baigaach beejin havnuud aa!

Avatar

/*-*/ 2020-10-20 49.0.212.165

Худлаа, наадах чинь улаан Xятадын тархи угаалт

Avatar

Зочин 2020-10-20 66.181.170.73

ш** ш**

Avatar

Зочин 2020-10-20 202.55.188.86

China medeend b** itge, esregeer ni oilgoj bai

Avatar

Зочин 2020-10-20 103.229.121.158

Хятадын агуу ард түмэн иандаг бадрахаас уруудах гэж байхгүй дээ.

Avatar

oyun 2020-10-20 202.126.88.40

Манайх дагаад л өр тавиад байгаарай даа дотоод бололцоогоо ашиглах тал дээр Хүрэлсүх санаачлага гаргаа

Avatar

Зочин 2020-10-20 203.91.115.41

Удахгүй Америк дайн зарлаж, буулган авна. Дайн хийх чадваргүй хятадад хэн итгэх вэ дээ. Дайчин улсын сүрийг даравгар хятад дарж чадахгүй.

Avatar

Зочин 2020-10-20 183.182.113.50

Энэ Амарбаясгалан гэдэг хүнийг шалгамаар юм.Монгол хүн яг мөн үү ? тэр тусамаа Монгол улсын сэтгүүлч мөн үү .

Avatar

Зочин 2020-10-20 192.82.76.46

Дэлхийн "босс"-ууд эд/з-ын элдэв үзүүлэлтүүд, мөнгөний урсгалыг хөдөлгөж, үндэстнүүдийн "хөгжил цэцэглэлт, баяжиж ядуурах"-ыг хянаж, тэгээд өөрсдийн далд зорилгодоо хүрэхээр тоглож байдаг. Өнгө мөнгө эдийн засгийн үзүүлэлтүүд яг үнэндээ хуурамч "сэргэлт", хоосон хөөс юм. Удахгүй бүгд хагарна. Дэлхийн "босс"-уудын хувьд хятад орос япон солонгос сингапур малайз катар саудын араб… мэт нь зүгээр л тоглоом. Харин АНУ бол з****г нь. Сүр бараатай харагдаж байгаа хөөс хагарах үед АНУ торойгоод хоцорно

Avatar

ok 2020-10-20 103.57.94.235

Би хятадуудад дургүй байсан . Одоо бүүр үзэн яддаг болсон Монголын түүхийг илт гуйвуулж том тэнэгтдэг байна шдээ.

Avatar

Зочин 2020-10-20 202.55.188.46

Covid – 19 эхлэд байх vед BBC.com-оор нийтлэл уншиж байсан маань санаанд орж ирэв. 50 сая хvний амь насыг авч одсон Испанка хэмээх цар тахлын vед шийдэмгий, хатуу арга хэмжээ авч, хел хорио тогтоосон улс орнууд цар тахлаас vvдэн гарах хямралыг хурдан даван гарах, эдийн засаг нь сэргэдэг гэсэн. Харин эдийн засгаа тогтоохын тулд замбараагvй, зохион байгуулалтгvй байгаа улс орнууд илvv их хямралд нэрвэгдэд байсан тvvх байна. БНХАУ-ын эдийн засаг тvргэн сэргэх нь ортой байх.

Avatar

Зочин 2020-10-20 139.5.219.172

Хятад эдийн засгийн өсөлтөө байнга худал нэмж мэдээлдгийг дэлхий мэднэ

Avatar

Bold o 2020-10-20 223.62.162.58

Naad hyatad uud chini Mongoliin tuuhiig oorchilj archij hayna gedegee olon ulsad ylaan tsaim medegdeed ehellee ene tor zasag ni hyatad iig magtan duulaad bhiin

Avatar

Зочин 2020-10-20 64.119.23.148

Yag socializmiin veiinh shig Oros,Hyatadiig magtaad,ANU-g muu laad l baih boljiinuu?!

Avatar

hehe 2020-10-20 192.82.66.72

ANU yahav de dollar aa hevleed l taraachihna harin hansh barih ni hetsuu bgaa bh,, hujaagiin huvid unen medeelel barag tsatsahgui bolhoor itgehed berh, udahgui asuudal uuseh baih oo

Avatar

Bold o 2020-10-20 223.62.202.59

Ene B.Amarbayasgalan ni hyatad iin tetgelegeer hyatadad hyatad surguuli duurgeed hyatad surguuli in diplomtoi setguulch yum aa…

Avatar

Zochin 2020-10-20 103.26.194.200

Bitii muruud, amerikiin ediin zasag mash togtvortoi huchirheg heveer bga, delhiid tusaldag aguu amerik uursdu hezee ch muudahgui, unuudur hurtel mongold tusalsaar bna, chinii viz garaagui gd hudal yarij uurlah hereggui

Avatar

mongol 2020-10-20 66.181.176.45

Ene mash muu shuu Amerik mash turgen sergej heviin baidaldaa oroh ni chuhal delhii niitiin buh taliin tentsvertei baidliig hadgalj bh ni chuhal

Avatar

Зочин 2020-10-20 43.228.131.110

Хятадууд албаар ьараасан гэдэг нь ойлгомжтой. Энэ бол эдийн засгийн дайн.

Avatar

Shizik 2020-10-20 203.91.115.247

Yg unende azi.uud iluu setgelzuiteige batlan haruulav. Tgseneer ene uyd ylalt baiguulav

Avatar

ner 2020-10-20 192.82.64.208

энэ Б.АМАРБАЯСГАЛАН гэсэн нэртэй сэтгүүлч ажлаа хийж мэддэггүй юм шиг байна. Хөөрхийс Бээжингийн мэдээлснээр л хусаад хаячихдаг мулгуй толгой байна шдээ. Сэтгүүлч юм бичихээсээ өмнө, амаа ангайлгахаасаа өмнө, юм хэлхээсээ өмнө ядаж 6 өөр эх сурвалжийг харж байж мэдээллээ гаргадаг юм за юу? Ажлаа хийж мэдэхгүй бол ажлаасаа гар, хоёрын хооронд чадах хүний ажлын байрыг битгий бөглөөд бай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж