Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал хэвийн хэмжээнд байсан бол өнгөрсөн долоо хоногоос ачаалал нэмэгдэж 60 хувиар хэтрээд байгаа юм. Шинээр хэвтсэн өвчтөний 515 буюу 57.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 98.3 хувь нь бага насны хүүхэд байна.
Томуу, томуу төст өвчний гарал нэмэгдэж буйтай холбогдуулж Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа холбогдох мэргэжлийн байгууллагынхантай уулзаж үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 20.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг 24 цаг болгосон. Мөн ХУД, БЗД-ийн эмнэлгүүдэд илүү их ачаалалтай байгааг харгалзан тухайн эмнэлгүүдийн том хүний бүх орыг хүүхдийн оронд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлээд байгаа ажээ.
Т.САЙХАН
Эх сурвалж:www.polit.mn