Гоо сайхны салон, ресторанаар үйлчлүүлэхдээ QR код уншуулна

Хуучирсан мэдээ: 2020.10.20-нд нийтлэгдсэн

Гоо сайхны салон, ресторанаар үйлчлүүлэхдээ QR код уншуулна

Гоо сайхны салон, ресторанаар үйлчлүүлэхдээ QR код уншуулна

ОХУ-д, тэр дундаа нийслэл Москва хотод коронавирусийн халдварын тоо нэмэгдсэн хэвээр байна. Хотын захирагч Сергей Собянины шийдвэрээр энэ Даваа гаригаас буюу 2020 оны аравдугаар сарын 19-нөөс шөнийн цэнгээний газруудаар үйлчлүүлэгч хүн бүрийг QR кодоор, эсвэл гар утасны мессежээр бүртгэж эхэлжээ.

Энэ арга хэмжээ үр дүнтэй  байвал бусад үйлчилгээний байгууллага болох гоо сайхны салон, ресторан, барааны дэлгүүрүүдэд нэвтрүүлнэ хэмээн Москва хотын Худалдаа, үйлчилгээ хариуцсан газрын орлогч дарга Алексей Немерюк хэллээ. Үйлчилгээний эдгээр байгууллагын эзэдтэй эхний шатны уулзалтуудыг хийж эхэлсэн байна.

Аравдугаар сарын 19-нөөс эхлэн Москва хотын шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэгч бүх хүн орохдоо QR код уншуулах, эсвэл 7377 дугаар руу мессеж явуулах юм. Москва хотын 500 гаруй баар, шөнийн цэнгээний газар энэ ажиллагаанд хамрагдаж байна.

Москва хотын захирагч Сергей Собянины хэлснээр хэрвээ халдварын тархалт ихэсвэл эхний ээлжинд үйл ажиллагаа нь хаагдах газрын нэг нь шөнийн цэнгээний газрууд учраас энэ чиглэлийн бизнес эрхлэгчид өөрсдөө ийм арга хэмжээ авах саналыг түрүүлж тавьсан аж. Ингэснээр эдгээр газраар үйлчлүүлсэн халдвар авсан иргэнийг шуурхай илрүүлэх боломжтой болох юм.

Сүүлийн 24 цагийн дотор Москва хотод COVID-19-ийн 4610 шинэ халдвар бүртгэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж