Сингапур царай таних технологийг иргэний бүртгэлдээ нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Сингапур царай таних технологийг иргэний бүртгэлдээ нэвтрүүлнэ

Сингапур царай таних технологийг иргэний бүртгэлдээ нэвтрүүлнэ

Сингапур улс царай таних технологийг иргэний бүртгэлдээ нэвтрүүлсэн анхны улс болох гэж байна. Ингэснээр тус улсын иргэд төрийн болон банкны үйлчилгээ авахдаа бичиг баримтаа шалгуулахын оронд царайгаа таниулахад хангалттай болох юм.

Тус улсын Засгийн газрын харьяа “GovTech” агентлагийн мэдээлснээр одоогоор Сингапур улс нь царай таних технологийг гар утсаа нээхээс эхлээд төлбөр тооцоо хийх,  нисэх онгоцны буудлаар зорчиж байгаа аялагчдыг таних зэрэг үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа аж. Эхний ээлжинд уг технологийг тус улсын татварын газар, тэтгэврийн сан зэрэг төрийн байгууллагуудад туршиж эхэлсэн бөгөөд Сингапурын хамгийн том банк “DBS” уг туршилтад оролцож байгаа юм.

Гэхдээ уг ажил зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Царай таних технологийг хүний эрх, эрх чөлөөний эсрэг ашиглах вий гэсэн болгоомжлол тус улсын нийгэмд байгаа ажээ. Сингапурын эрх баригчид өөрсдийг нь шүүмжлэх явдалтай хатуу тэмцдэг учир иргэд ийн болгоомжилж байна. Харин “GovTech” агентлагийн зүгээс Засгийн газар иргэдийн мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцахгүй, иргэдэд бичиг баримтаа давхар ашиглах боломжтой тул санаа зовох шаардлагагүй гэж тайлбарлаж байна.

Эх сурвалж: AFP

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж