Дональд Трампын бүжиг цахим сүлжээг давалгаалуулж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Дональд Трампын бүжиг цахим сүлжээг давалгаалуулж байна

Дональд Трампын бүжиг цахим сүлжээг давалгаалуулж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн ажлаар иргэд сонгогчидтой уулзах үеэрээ  сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлэхгүй хэд хэдэн удаа бүжиглэсэн байна. Тэрбээр 1970-аад онд АНУ-д хит болж байсан “Village People” хамтлагийн “YMCA” хэмээх дууны аян дээр бүжиглэсэн нь цахим сүлжээ хэрэглэгчдийг давалгаалуулж байна.

Хүмүүс түүний өвөрмөц бүжгийн хөдөлгөөнийг дуурайн бүжиглэсэн бичлэгээ цахим сүлжээндээ байршуулах болжээ. Мөн зарим хүмүүс Трампын хөдөлгөөнийг 1989 оны телевизийн хошин цуврал “Seinfield”-ийн нэг дүр Элайн Бенесийн бүжигтэй адилхан байгааг харьцуулан бичицгээж байна.

“Seinfield” цувралд дүр бүтээж байсан жүжигчин Жэсон Александер “Ерөнхийлөгч Жулиагийн лдартай бүжгийн фэн бололтой. Гэхдээ  Жулиа ийм эв хавгүй хөдөлгөөн хийж сурах гэж их л хөдөлмөрлөж байсан. Харин Ерөнхийлөгч хамгийн шилдэг хөдөлгөөнөө хийж байх шиг байна” хэмээн хошигножээ. Харин зарим нь үүнийг түүнийг сонгуулийн кампанит ажлдын нэг хэсэг гэж харж байна.

Эх сурвалж: The Sun

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж