Перугийн Назка цөлөөс аварга том муурын дүрс олжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Перугийн Назка цөлөөс аварга том муурын дүрс олжээ

Перугийн Назка цөлөөс аварга том муурын дүрс олжээ

Юнескогийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэнээр Перугийн өмнөд хэсэгт байрлах Назка цөлийн Назка шугам гэдэг нь 2000 жилийн тэртээх эртний хүмүүсийн бүтээсэн үлэмж том газрын сүг зургууд юм. Тэгвэл саяхан нэгэн шинэ зургийг олж илрүүлсэн нь амарч буй аварга том муурын дүрс байв.

Эрдэмтдийн үзэж буйгаар эртний хүмүүс цөлийн хөрсөнд их хэмжээний даралт үзүүлэх замаар муур болон бусад зургуудыг зурсан гэдэг. Назкагийн цөлөөс олон янзын зургуудыг олж, дэлхийн өвд бүртгэсэн ч саяхан назкагийн шугамуудыг ажиглах зорилготой шинэ зам барих ажил эхэлтэл дээрх муурын зургийг хэн ч анзаарч олоогүй байжээ.

Перугийн соёлын яам “Муурын дүрс 37 метр орчим хэмжээтэй бөгөөд өнгөрсөн долоо хоногт ойр хавийг нь цэвэрлэн ил гаргаж ирлээ. Тус дүрс өдгөө харьцангуй бүдэг харагдаж байгаагаас гадна удахгүй арилж болзошгүй байдалд байна. Учир нь муурын зураг бусдаасаа ялгаатай нь налуу гадаргуу дээр байгаа учир байгалийн хүчин зүйлд илүү эмзэг юм” хэмээн мэдээлсэн байна.

Харин Перугийн ахмад археологич Жони Ислагийн мэдэгдсэнээр муурын дүрс назкачуудын соёл иргэншлийн буюу НТ 200- НТ 700 оноос ч өмнө бүтээгдсэн гэнэ. Тэрбээр “Үнэн хэрэгтээ муурын дүрс Паракасын эриний сүүл үе буюу НТӨ 500- НТ 200 оны хооронд бүтээгдсэн байж магадгүй. Бусад зурагтай нь сайн харьцуулж харвал энэ бүхэн ойлгомжтой. Тухайлбал, Паракасын эриний зургууд ихэвчлэн шувуу, муур, хүн зэрэг энгийн дүрсүүд байдаг” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж