Арсен Венгер: Бид сайн хамгаалалттай гэдгээ мартах ёсгүй

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Арсен Венгер: Бид сайн хамгаалалттай гэдгээ мартах ёсгүй

Арсен Венгер: Бид сайн хамгаалалттай, бас сайн хаалгачтай гэдгээ мартах ёсгүй

Английн шилдгүүдийн нэг “Арсенал” өнөө шөнө Испанийн алдарт “Барселона” клубтэй Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтоо хийх гэж байгаа билээ. Хоёр баг 2010, 2011 оны улиралд шөвгийн 16-д таарч, “Барса” дараагийн шатанд шалгарч байсан. Тэгвэл энэ удаад даагаа нэхэх гэж байна.  Энэ тоглолтын өмнө “Арсенал”-ын дасгалжуулагч Арсен Венгер  өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр   “Барса”-гийн  довтолгооны гурвал болох Месси, Неймар, Суарес гурав  гайхалтай авъяастай. Энэ улиралд үнэхээр сайн тоглож байгаа. Тэднийг зөвхөн багийн тоглолтоор л зогсоох боломжтой. Бид хамгаалалтандаа сайн тоглож байгаа бас сайн хаалгачтай гэдгээ мартах ёсгүй.  Ер нь ямар ч баг төгс байдаггүй. Гэхдээ “Барселона” бол үүнд дөхсөн. Бид өөрсдийн боломжоо ашиглах хэрэгтэй.

Месси 340 тоглолтод 300 гоол оруулчихаад байна. Би амьдралдаа олон довтлогч харсан. Гэхдээ ийм үзүүлэлттэйг хараагүй. Петр Чехэд тэр гоол хийж үзээгүй нь манай хаалгачид итгэл өгөх байх. Месси асуудалтай тулгарч, бидний тоглолтод нөлөөлнө гэж найдья. Хамгийн гол нь анхаарал алдахгүй, “шатахгүй” байх хэрэгтэй. Тэнэг зөрчил, улаан хуудас огт хэрэггүй” гэж Венгер хэлжээ.

Н.БОЛД

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж