МАН: 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ | News.MN

МАН: 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

МАН: 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

МАН: 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаар өнөөдөр /2020.10.19 / 150 мянган айлын орон сууцын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцжээ. Тодруулбал МАН мөрийн хөтөлбөртөө "Үндэсний баялгийн сантай хамтарч төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150 мянган өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ. Үүнд,

  • Хүн амыг орон сууцаар хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангасан 80 мянган айлын орон сууц
  • “Бага өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг санаачлан 50 мянган айлын орон сууц
  • “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 20 мянган айлын орон сууц хэрэгжүүлнэ гэж тусгасан.

Тэгвэл уг асуудлыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцжээ. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар зорилтод бүлэг, хөдөө орон нутаг, аймгийн төвд байгаа иргэдээ орон сууцжуулах төслийг танилцуулж, санал авлаа. 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр зургаан янзаар хэрэгжинэ. Арилжааны банкууд, Монголбанк хамтраад ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгосон.

Өнөөдөр өглөөний авсан мэдээллээр 38 хүнд 2.5 тэрбум төгрөгийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгосон байна. Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа олон өрх айл байгаа учраас  аймгийн төвүүдийг хэрхэн орон сууцжуулж болох вэ гэдэг схемийг хийсэн. Аймгийн төвүүдийн 60-аад хувь нь инженерийн шугам сүлжээгүй байна. 150 мянган айлын орон сууц баригдахаас 20 орчим мянга нь түрээсийн орон сууц байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ипотекийн зээлийг зургаан хувь болгоход урьдчилгааг бууруулах боломж байгаа юу?

-Судалгаагаар найман хувьд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүст гурван хүндрэл байсан. Нэгт, 30 хувиа төлж чадахгүй. Хоёрт, байнгын орлого нь баталгаа болж чадахгүй, гуравт, орон сууцны үнэ өндөр байна гэсэн. Зургаан хувьд хамрагдах хүмүүс найман хувь авдаг байсан шиг л шалгуураар авна. Найман хувь авахад гэр бүлийн орлого 1.5 саяас дээш байх ёстой гэдэг байсан бол зургаан хувийн зээлд хамрагдах болсноор гэр бүлийн орлого нэг сая болж байгаа. 30 хувийн урьдчилгааг бууруулах санал гарсан. Үүн дээр бид цаашдаа анхаарч ажиллана.

-Барилгын үнэ маш өндөр байна. Зорилтод бүлэгт зориулсан орон сууц барих уу?

-Улаанбаатар хотод бүх төрлийн байр баригдаж байгаа. Ипотекийн зээлээр баригдаж байгаа орон сууцнуудын 80 хувь нь Улаанбаатар хотод баригдаж байгаа. Ипотекийн зээл авах боломжтой байх нь 50-60 сая төгрөгийн байрууд байгаа. Зургаан хувь болгоно гэдэг бол барилгын салбарыг дэмжиж байгаа. Улаанбаатарт хэт төвлөрөл байгаа учраас аймгийн төвүүдэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр танилцуулсан.

-2021 оны төсөвт ипотекийн зээлийг санхүүжүүлэх мөнгө тусгаагүй. Цаашид санхүүжүүлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Угаасаа төсөвт мөнгө байхгүй тавьж чадаагүй. Ипотекийн зээлийн санд хуримтлагдах 300 тэрбум төгрөгийн л эх үүсвэр байгаа. Энэ мөнгөнийхөө хэмжээнд зээлээ олгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БӨӨ ТЭНГЭР 2020-10-19 202.137.144.96

ОРОН СУУЦЧУУЛАХ МАШ ЗӨВ 6% ДЭВШИЛ , ГЭР ХОРООЛОЛ Л УСТГАЖ БАРИВАЛ БҮР САЙН ШҮҮ?ХАРИН ТҮРЭЭС ГЭЖ БАРЬСАН ӨРТӨГНИЙХӨӨ ХҮҮНД Ч ХҮРЭХГҮЙ ТЭНЭГ ЮМАА БОЛИОЧЭЭ, ШАВАР ОВООЛОХГҮЙГЭЭР ХӨГЖИЛ ДЭВШИЛ БАХГҮЙ, ЭНД ХЯТАДЫН ХҮҮХДҮҮД ЗОХИОН БАЙГУЛАТАЙГААР ЭСЭРГҮҮЦЭЭД ЭХЭЛСЭН ШҮҮ МОНГОЛ УЛС УЛААНБААТАРЫГ МОДОН ЖОРЛОН ТООС ШОРООТОЙГООР БАЙЛГАХ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ БАЙХ НЬ ХЯТАДЫН ХҮҮХДҮҮДИЙН ХҮСЭЛ ШҮҮ? ХАРИН ӨНДӨР 30ДАВХАР СУУЦ БАРЬЖ 250МЯНГАН ГЭР ХОРООЛЫ ХУРДАН УСТГАЖ БАЙЖ Л УЛС,НИЙСЛЭЛ ХӨГЖИНӨ ШҮҮ

Avatar

Зочин 2020-10-19 202.179.17.209

Одоо болиоч дээ. Шавар байшин барихад хамаг төлсөн татвар цацаад дууслаа шдээ. Орон сууцжуулах хөтөлбөрөөс илүү дэд бүтцийн асуудалдаа эхлээд анхаараачээ МАН-ын малнуудаа! Намынхаа хэдэн нөхдийн барилгын компанийг дэмжиж мөнгө гусахаа д бодох ен.

Avatar

мх 2020-10-19 139.5.218.246

өмнө нь 8 хувийн зээл авсан хүмүүс хохь нь болж байгаа юм уу Энэ 30 хувиа төлсөн хүмүүсийг түрээсийн болгох хэрэгтэй Банкны хүү төлсөөр байгаад насыг барахнээ Одоо бүгд цусаа гартал тэмцэх хэрэгтэй

Avatar

Бэрс 2020-10-19 66.181.186.58

одоо ч амар болжээ. төрийг зохицуулалттай зах зээл бий болж Банкны хүүг тогтоогоод, Хүрэлсүхийн ТЗ-ттай зах зээлээр амьдараад байж дээ. Хүүк чөлөөт зах зээлтэй байхад Засгийн газрын хойно Хүрээ хотхон бариад зах зээлийн үнээр зарчихдаг сэргэлэн коммунист байсан хүнд гар шүү.

Avatar

Бэрс 2020-10-19 66.181.186.58

Эрэлийн Эрдэнэбатын эзэмшдэг БУК герман технологгор хямд орон сууц барих бэлэн төсөл байхад Хятадын голдуу зураг төсөл бүхий Чойжоогийн шүдэнзний хайрцаг барьж өндөр үнээр шахах гэж байгаам бишүү. Соц үеийн угсармал орон сууц Чойжоогийн хайрцагнаас хамаагүй илүү агааржуулалт сайтай монголчуудын хувьд хямд байх болов уу, Чойжоогийн Хайрцаг 8 баллын газар хөдлөлтийг даахгй харандаа шиг хугарах болов уу. Ер нь ганц нэг байшин баричихаад хотхон гэж нэрлээд энэ дарга нарын бизнес болоод байна .

Avatar

Зочин 2020-10-19 202.9.46.205

1-2 өрөө чанаргүй хямд байрууд сүүлдээ эзэнгүй болж нохой шувууны оромж болох бий. Хайран татвар төлөгчдийн мөнгө

Avatar

туубууу 2020-10-19 59.153.85.98

Хүрэл нохой хөдлөхгүй Зандан эр гэрлэхгүй гээ гэж мөн их хүлээх юм даа.

Avatar

Зочин 2020-10-19 122.201.24.121

Шавар овоолохоос еер ажилгуй засаг.
Боловсролын яам нь академийн барилга шинжлэх ухааны менгеер, Соелын яам нь хэдэн музей, засгийн газар жуулчлалд зориулсан хешее гээд, естой дампуу!!!

Avatar

Зочин 2020-10-19 122.201.31.105

ЗиИргэд сонгуульд итгэхээ 1энт больсон. Ман-ынхан ил цагаан мөнгө тараахюж буй бичлэг цацагдаад байхад хуулиар арга хэмжээ авдаггүй. Мөнгө тараах сүлжээг бий болгосон. Автобус машинаар хүмүүсийг зөөдөг. Айлууд дээр хүмүүсийг хэдхэдээр нэмж бичиж санал өгүүлдэг.Хар машины мэдээг дураар өөрчилдөг.Иргэдийн тархийг угаах базах ажиллагааг эрээ цээргүй явуулдаг.Хороо хэсэг багийг мөнгө тараах халамжид хамруулах гм аргаар ёс бус хууль бус үйлдэлд иргэдийг татан оролцуулдаг нь байж болшгүй явдал

Avatar

зочин 2020-10-19 66.181.161.35

МАНгаруудынхаа хэдэн барилгийн кампануудыг л санхүүжүүлэх гэж байгаа биз …

Avatar

Зоригт 2020-10-19 66.181.190.137

ЖДҮ шиг өөрсдөө л шаагаа биз

Avatar

Зочин 2020-10-19 66.181.190.126

2023 онд хотыг дулаанаар хангаж дийлэхгүй хот хөлдөнө

Avatar

Muu b.a 2020-10-19 67.81.184.102

Usnii asuudlaa shiidsen ymuu?Usgui baishin boloh vii?
Hotoos humuusee gargahad chigluul,MONGOL d mashiniig hyzgaala
Mash emh zambaraagui amidral!!!

Avatar

!!!!! 2020-10-19 202.126.89.216

ТОСК-ийн авилгачин, толгой хоосон Хичээнгүй ба түүний нөхөд байгаа цагт ахиад 4 жил юу ч хийхгүй дээ. ТОСК-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь солиогүй цагт наад мөрийн хөтөлбөр чинь биелэхгүй Мөнхбаатараа !!! Хүрэлсүхээ !!!

Avatar

Зочин 2020-10-19 103.26.193.128

Энэ үнэн шүү. Хэдэн юу ч мэдэхгүй бацаанууд дарга хийж тоглоол, түрээсийн байрнаас иргэдийг хөөж гаргаал, оронд нь ямар ч сонгон шалгаруулалт байхгүй хахууль авч түрээсийн байранд хүн оруулаад л байж байдаг юм байна лээ. Зарим нэг ажилчид нь иргэдийн түрээсийн мөнгө аваад шүүхээс ял сонссон гээд л гараад байна лээ. Хүрэлсүх нь мэддэггүй л юм байх даа хөөрхий энэ хэдэн авилгачин ТОСК-ын дарга нараа !!!!

Avatar

Иргэн 2020-10-19 202.126.89.216

ТОСК-ийн авилгачин, толгой хоосон Хичээнгүй ба түүний нөхөд байгаа цагт ахиад 4 жил юу ч хийхгүй дээ. ТОСК-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь солиогүй цагт наад мөрийн хөтөлбөр чинь биелэхгүй Мөнхбаатараа !!! Хүрэлсүхээ !!!

Avatar

Авилгачин Хичээнгүйгээ зайлуул Хүрэлсүхээ !!! 2020-10-19 202.126.89.216

ТОСК-ийн авилгачин, толгой хоосон Хичээнгүй ба түүний нөхөд байгаа цагт ахиад 4 жил юу ч хийхгүй дээ. ТОСК-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь солиогүй цагт наад мөрийн хөтөлбөр чинь биелэхгүй Мөнхбаатараа !!! Хүрэлсүхээ !!!

Avatar

Зочин 2020-10-19 66.181.161.51

"Улаанбаатар хот хэт төвлөрөл байгаа учраас аймгийн төвүүдэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр танилцуулсан" гэнэ. 5-р цахилгаан станц, метро нтр гэсэн том том юм ярьж байхаар үүнд шаардагдах мөнгөөр 150,000 хүнтэй шинэ нийслэл байгуулсан нь дээр. Одоо Яармагийн урд дэнжид баригдаж байгаа олон хорооллууд ашиглалтанд орохоор энэ хавийн замын түгжээ улам ихсэх болно.

Avatar

Зочиэ 2020-10-19 202.126.88.51

З0 хувийн урьдчилгааг бууруулах, эсвэл 0 болгохгүй бол хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдын НДШ ийг нөхөн төлүүлэх тухай тогтоол шийдвэр шигээ амьдралд нийцэхгүй, дүр эсгэсэн юм бна даа. Хамгийн гол нь 30 хувийн урьдчилгаанд аа бсан юм даа. Урьдчилгааг уй бол 8 хувь ч болох л бсан шуу дээ. Иймээс зорилтод бүлэгтээ хүрэхгүй дээ.

Avatar

Зочин 2020-10-19 66.181.190.137

8 хувиа өгч чадахгүй бхд юун ч их хүлээлттэй бдын

Avatar

Б.Алтан-Очир 2020-10-19 43.228.130.224

сайдаа уулзах цаг өгөөч. Амны орон сууц барих барилгын Герман технологийг МУ оруулаж ирээд зургаан жил болж байна.Эрчим хүчинд хэмнэлттэй /passivhaus/барилгын материал /бүтээц/ үйлдвэрлэж байна.
web: www .isorast.de, nanobloc.mn утас:976-91912706

Avatar

Зочин 2020-10-19 66.181.161.42

унэ нь хэд юм Германаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж