МАН: 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

МАН: 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

МАН: 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаар өнөөдөр /2020.10.19 / 150 мянган айлын орон сууцын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцжээ. Тодруулбал МАН мөрийн хөтөлбөртөө "Үндэсний баялгийн сантай хамтарч төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150 мянган өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ. Үүнд,

  • Хүн амыг орон сууцаар хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангасан 80 мянган айлын орон сууц
  • “Бага өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг санаачлан 50 мянган айлын орон сууц
  • “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 20 мянган айлын орон сууц хэрэгжүүлнэ гэж тусгасан.

Тэгвэл уг асуудлыг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцжээ. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар зорилтод бүлэг, хөдөө орон нутаг, аймгийн төвд байгаа иргэдээ орон сууцжуулах төслийг танилцуулж, санал авлаа. 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр зургаан янзаар хэрэгжинэ. Арилжааны банкууд, Монголбанк хамтраад ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгосон.

Өнөөдөр өглөөний авсан мэдээллээр 38 хүнд 2.5 тэрбум төгрөгийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгосон байна. Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа олон өрх айл байгаа учраас  аймгийн төвүүдийг хэрхэн орон сууцжуулж болох вэ гэдэг схемийг хийсэн. Аймгийн төвүүдийн 60-аад хувь нь инженерийн шугам сүлжээгүй байна. 150 мянган айлын орон сууц баригдахаас 20 орчим мянга нь түрээсийн орон сууц байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ипотекийн зээлийг зургаан хувь болгоход урьдчилгааг бууруулах боломж байгаа юу?

-Судалгаагаар найман хувьд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүст гурван хүндрэл байсан. Нэгт, 30 хувиа төлж чадахгүй. Хоёрт, байнгын орлого нь баталгаа болж чадахгүй, гуравт, орон сууцны үнэ өндөр байна гэсэн. Зургаан хувьд хамрагдах хүмүүс найман хувь авдаг байсан шиг л шалгуураар авна. Найман хувь авахад гэр бүлийн орлого 1.5 саяас дээш байх ёстой гэдэг байсан бол зургаан хувийн зээлд хамрагдах болсноор гэр бүлийн орлого нэг сая болж байгаа. 30 хувийн урьдчилгааг бууруулах санал гарсан. Үүн дээр бид цаашдаа анхаарч ажиллана.

-Барилгын үнэ маш өндөр байна. Зорилтод бүлэгт зориулсан орон сууц барих уу?

-Улаанбаатар хотод бүх төрлийн байр баригдаж байгаа. Ипотекийн зээлээр баригдаж байгаа орон сууцнуудын 80 хувь нь Улаанбаатар хотод баригдаж байгаа. Ипотекийн зээл авах боломжтой байх нь 50-60 сая төгрөгийн байрууд байгаа. Зургаан хувь болгоно гэдэг бол барилгын салбарыг дэмжиж байгаа. Улаанбаатарт хэт төвлөрөл байгаа учраас аймгийн төвүүдэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр танилцуулсан.

-2021 оны төсөвт ипотекийн зээлийг санхүүжүүлэх мөнгө тусгаагүй. Цаашид санхүүжүүлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Угаасаа төсөвт мөнгө байхгүй тавьж чадаагүй. Ипотекийн зээлийн санд хуримтлагдах 300 тэрбум төгрөгийн л эх үүсвэр байгаа. Энэ мөнгөнийхөө хэмжээнд зээлээ олгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж