Ш.Сайхансамбуу охиноо улстөрд “урвуулна”

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Ш.Сайхансамбуу охиноо улстөрд “урвуулна”

Хүн ахтай, Сайхансамбуу захтай гэсэн нэгэн шинэ онигоо бий. “Нарантуул”-ын боссын хувьд 2016 онд гэр бүлээрээ нэр дэвшихээр бэлтгэж эхэлсэн гэх.  2008 оноос Завхан аймгаас нэр дэвшиж, УИХ-д ялалт байгуулсан түүнийг 2012 оны сонгуульд нэр дэвших мандат нам нь олгоогүй. Нэг хэсэг намдаа туних болсон түүнийг МАХН-д орно гэсэн яриа байсан ч тэгээгүй. Гэхдээ Ардын намдаа гомдсон ардын хүүгийн сэтгэл одоо ч гэсэн тайлагдаагүй байгаа гэнэ. Тиймээс Улаанбаатарт бие даан нэр дэвших санаатай, бэлтгэлээ сэмхэн базааж байгаа аж. Харин дүү Ш.Батсамбуугаа төрөлх нутаг Завхандаа “сойх”-оор аль эртнээс “уяж” эхэлсэн. Тэгвэл төрсөн охин С.Эрдэнэтуул нь Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвших гэнэ. Баянзүрх дүүрэгт Нарантуул зах нь байдаг болохоор ч тэр үү ямар ч байсан ялж магадгүй хэмээн горьдож байгаа бололтой. Ийнхүү баячуудын хүүхдүүд эцэг, эхийнхээ шийрийг хатаахаар улс төр рүү зүтгэж эхэллээ. Тэнд чухам ямар “амттан” байдаг болоод улс төр гэх хэцүү, хүнд ажлыг хийлгэхээр төрийн томчууд, улсын баяцууд цуугаараа зүтгэнэ вэ.

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж