Вена хотод чанга хэхрэгчийг торгов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Вена хотод чанга хэхрэгчийг торгов

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Вена хотод чанга хэхрэгчийг торгов

Вена хотод аялагчид шар айраг ууж, зайдас идэхдээ ихэд хянуур байх болжээ.

Учир нь саяхан нэгэн эр тус хотын Прейтер цэцэрлэгээр кебаб идэн зугаалж явахдаа олон нийтийн газар зохисгүй аашилсан гэж 70 еврогоор цагдаад  торгуулсан аж. Ойр явсан цагдаагийн офицер түүнийг кебаб идээд чанга хэхэрсэн гэж торгосон гэнэ.

Вена хот амьжиргааны өртгөөр дэлхийд дээгүүрт ордог хот юм. Кебаб идэж яваад санамсаргүй торгуулсан Эдин Мехик энэ талаар Фэйсбүүк хуудсандаа “Кебаб хэтэрхий их сонгинотой байснаас хэхэрчихсэн. Гэтэл гэнэт нэг хүн мөрөн дээр алгадах шиг болж, цагдаа ирж торгосон” хэмээн бичжээ.

Түүнийг ямар буруу зүйл хийснээ асуухад цагдаа олон нийтийн тав тухыг алдагдуулсан гэж хариулсан байна. Мань эр торгуулахгүй гэж цагдаатай удаан маргалдсан ч дийлээгүй ажээ.

Эдин Мехик  торгуулийн хуудасны хуулбарыг Фэйсбүүк хуудсандаа шейрлэсэн байна. Энэ хэрэг сарын өмнө гарсан боловч түүнийг торгосон нь зөв байсан эсэх талаар маргаан тасрахгүй байгаа юм байна.

Түүнийг шударга бусаар торгуулсан гэж үзэж буй 100 гаруй хүн нэгдэж, цагдаагийн  офицерийн хажууд чанга хэхэрч, олон нийтийн тав тухыг алдагдуулсан гэмт хэргийн газар флаш моб хийхээр төлөвлөсөн гэнэ.

Н.Энх

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-23 202.179.28.32

ungah ugaasaa horiotoi

РАВДАН 2016-02-23 202.70.46.210

ХҮНИЙ УНГАХЫГ ХҮРТЭЛ ХЯНАЖ ЦАГДАЖ БАЙДАГ ЯМАР ХАРГИС ДАРАНГУЙЛАЛТАЙ ОРОН БЭ!

РАВДАН 2016-02-23 202.70.46.219

ЧАНГА УНГАВАЛ ЯАХ БОЛ?

hahah 2016-02-23 202.55.180.186

140 euro shde

Зочин 2016-02-23 137.186.121.166

ККК