Монголбанк ипотекийн зээлийн журмыг ингэж өөрчлөв | News.MN

Монголбанк ипотекийн зээлийн журмыг ингэж өөрчлөв

Монголбанк ипотекийн зээлийн журмыг ингэж өөрчлөв

Монголбанк ипотекийн зээлийн журмыг ингэж өөрчлөв

Улаанбаатар хотын утааг бууруулах, иргэдээ урт хугацаатай хямд хүүтэй зээлээр орон сууцжуулах төслийг анх Ардчилсан нам эхлүүлж байсан билээ. 2012-2016 оны үед нийтдээ 100 мянган айл ипотекийн зээлээр орон сууцанд орсон.

Харин 2016 оноос хөтөлбөр удааширсан нь нэгд, Монголбанкнаас олгож буй санхүүжилт багассан. Хоёрт, найман хувийн хүүтэй, 30 хувийн урьдчилгаатай ипотекийн шаардлагад тэнцэх иргэд цөөрсөнтэй холбоотой. Тиймээс ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгохоор УИХ, Засгийн газар хамтран ажиллаж байгааг намрын чуулганы нээлтээр хэлсэн үгэндээ спикер Г.Занданшатар онцолсон.

Өнгөрөгч Баасан гаригийн чуулганы хуралдаанд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ипотекийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд хандаж, сайн мэдээ дуулгасан нь аравдугаар сарын 16-наас арилжааны банкуудаар ипотекийн зургаан хувийн зээл өгч эхэлсэн тухай.

Өмнө нь 1.5 сая төгрөгийн цалинтай хүнд ипотекийн найман хувийн зээлд хамрагдах эрх үүсдэг байсан бол хүүг хоёр хувиар бууруулснаар өрхийн орлого нь нэг сая мянган төгрөг байхад зээл авах нөхцөл бүрдэх аж.

  • Үндсэн зээлдэгч нь хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх.
  • Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан.
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох.
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг төрийн албан хаагчид олгох.
  • Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх гэсэн заалтуудыг тусгаж өгсөн байна.

Өмнө нь 80 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцанд найман хувийн зээл олгож байсан юм. Шинэ журамд 30 хувийн урьчилгаанд өөрчлөлт оруулаагүй байна.  Орон сууцанд орох иргэдийн хувьд 30 хувийн урьдчилгаа бүрдүүлэх нь хамгийн хүнд шалгуур байдаг.  Тиймээс 30 хувийн урьдчилгааг 10-20 болгох саналыг ч иргэдийн зүгээс гаргаж байсан. Гэвч, иргэдийн хариуцлагатай болгохын тулд урьдчилгааг бууруулах шаардлагагүй гэж мэргэжлийн байгууллагууд үзсэн билээ.

2020 оны аравдугаар сарын 1-нээс өмнө 8 хувийн зээлээр орон сууц худалдан авсан хүмүүст уг журам үйлчлэхгүй аж. Гэхдээ өмнө нь авсан найман хувийн хүүтэй зээл авсан хүмүүс зээлээ төлсний дараа зургаан хувийн хүүтэй зээл авах боломжтойг Б.Мөнхбаатар сайд тодотгосон. Өөрөөр хэлбэл, найман хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг зургаан хувь руу шилжүүлэхэд 360 тэрбум шаардлагатай болж байгаа аж. Тиймээс  найман хувийн хүүтэй зээлийг зургаан хувь руу шилжүүлснээс  шинээр зах зээл дээрээс зургаан мянган айлын орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь барилгын компаниуд болон иргэддээ хүртээмжтэй, ашигтай хувилбар гэж салбарын яам үзэж байгаа аж.

Түүнчлэн, Засгийн газар, Монголбанк хамтран анцгой нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдад түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц олгохоор төслийг хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөртийг санхүүжүүлэхээр Монголбанкнаас 100 тэрбумын үнэт цаас гаргасан билээ. Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны төсөлд энэ жил 1300-1500 хүнийг хамруулахаар шийдвэрлэсэн.

Хөтөлбөрт хамрагдахаар 40 мянган төрийн албан хаагч хүсэлтээ тавьжээ. Орон сууцны нийлүүлэлт эрэлтээсээ давж, барилгын салбар зогсонги байдалд орсон тул зээлийг хүүг бууруулснаар эрэлтийг эрчимжүүлнэ гэж салбарын яам тооцсон байна.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хөхчир 2020-10-19 202.126.90.138

8%-ийн зээлтэй хүмүүс 6% -руу оруулах л болно.Цалин бага ганц олигтой гутал аваад аваачиж чадахгүй ганц рecторанд ороод гэр бүлээрээ хоол аваад идчихэж чадахгүй яваа өчнөөн гэр бүлүүд өглөө нарнаас үдшийн бүрийд хүртэл зүтгэж замын бөглөөнд шөнийн 10 цагт харьж байна.Төр удирдаж чадахгүй хэдэн мулгуу авилгалаас болж Ард түмэн дутуу нуруу амьдрах ёсгүй!! 21 он гарах.6%-руу оруулах л болно та нар! Идсэн уусан авилгын мөнгөө нийлүүлж байгаад та нар өөрсдийн үр хүүхдийн хойчийн erөөлийг бодоод ч бол

Avatar

зочин 2020-10-19 202.131.225.150

Одоо 8% зээлтэй хүмүүс зээлээ төлөөд шинээр байр авахад зээл олдохгүй гэж байсан. ийм балай юм зохиож ажил хийсэн. Дүр эсгэхээ хэзээ болих вээ.

Avatar

Зочин 2020-10-19 43.228.131.45

Zxcq rbe

Avatar

Зочин 2020-10-19 43.228.131.45

Zxcq rbe

Avatar

зочин 2020-10-19 202.70.44.46

Үндсэн зээлдэгч нь хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх гэх мөртлөө гэхдээ өмнө нь авсан найман хувийн хүүтэй зээл авсан хүмүүс зээлээ төлсний дараа зургаан хувийн хүүтэй зээл авах боломжтойг Б.Мөнхбаатар сайд тодотгосон гэдгийг нэг л ойлгодоггүй ээ

Avatar

Зочин 2020-10-19 103.57.95.221

Mongol banknii bodlogiin huunees dooguur ipotekiin zeelj gej baihgui?

Avatar

тууубуу 2020-10-19 59.153.85.98

Долларын ханштайгаа тэмцэхээс айгаад дотоодын барилгын компаниудаа дампууруулахаар шийдсэн МАН сөнөтүгэй

Avatar

Зочин 2020-10-19 59.153.85.98

Долларын ханштайгаа тэмцэхээс айгаад дотоодын барилгын компаниудаа дампууруулахаар шийдсэн МАН сөнөтүгэй

Avatar

Ч 2020-10-19 64.119.21.77

Цэвэр популист амлалт! Мөнгө байхгүй! Амьдрал харуулах бизээ!

Avatar

зочин 2020-10-19 150.129.143.83

Бас л яагаад ард түмнээ ялгаад эхлэв. Урьд 8 хувь авсан хүмүс хохино болж байна Бид 8 хувийн зээлийг хэзээ төлж дуусах юм Зээлээ хаагадд авч болно гэдэг чинь даапаалж даажигнаж байгаа эрэг үү

Avatar

Зочин 2020-10-19 37.10.158.14

6% ч бас их байна

Avatar

зочин 2020-10-19 66.181.161.35

Бодлого гаргахдаа АН нь хамаагүй дээр юм аа .. Даан ч хоорондоо хэрэлдэж зодолдоод л , харагдах дүр төрх нь муухай …
МАН бол гэмгүй царайлаад л , харагдах дүр төрх нь дээр боловч бодлогийн хувьд тэнэгг , дүнхүү …

Avatar

Irgen 2020-10-19 202.9.46.110

8% zeeltei bgaa irged ch bas 6% ruu oruulmaar bna shdee bas l hetsuu bna shd.

Avatar

Зочин 2020-10-19 192.82.75.157

Нoвшийн МАН ард иргэдийг ялгаврах ажлаа эхэлж байна.

Avatar

Зочин 2020-10-19 64.119.26.240

Niiluulelt ni erelteesee davsan bol zakh zeeliin huuliaraa une l buukh yostoi busuu Heden barilgiin companii baritsaand orson tur zasag

Avatar

Зочин 2020-10-19 122.201.31.105

Ман-ын эохиэн дархтнууд дарга нарын барьсан барилгуудыг иргэдэд өргөн хүрээгээр шахах бодлого гараандаа гарчээ. Тэхдээ мэдээж иргэдийн мөнгө дайчлагдах нь тодорхой. Монголбанкны иөнгө гэж юу байхав иргэдийн хуруу хумсаа хугалан төлсөн татвар .

Avatar

Зочин 2020-10-19 202.126.90.131

Тийм. Дээрээс нь хэлбэр муутай. Анхны зургийнхаа дагуу баригддаггүй, төсөвлөсөн хөрөнгөнд нь олон давхар цавчаа ордог.

Avatar

zochin 2020-10-19 43.252.112.172

100 say gedgee uurchilj bolhuu arai ih mkv deern gaigui bair avii gevel enend hamragdaj chadahgui yum bna

Avatar

Jagar 2020-10-19 43.228.129.229

Omno ni 8 huvid orood odoo ymar ch or zeelgui hun ahin 6 huvid orj boloh uu

Avatar

Zochin 2020-10-19 202.55.191.130

bolnoo l gesen bhshig bna

Avatar

Зочин 2020-10-19 66.181.184.50

uheed ulzi uheed umhirsen otgontuul uheed sharlj urguulsan ahnim geed duu hiy suusan chinburen odoo edgeesen abarsan baatr durd bitgi toglooo.

Avatar

Зочин 2020-10-19 66.181.184.50

ulsin ih hural gishun purebdorj chi udahgui laaz shil tuune shinhua oroo zele nehjina ged. uhej baiga naizig min emnelges gargay haysan bayarhuu hun chanr chamd baisnuu.

Avatar

Зочин 2020-10-19 66.181.184.50

saruul, selenge neg muu piarsan yambi uzele changa yarigchaar hun doromjilodogo yu hen aihin.cham shig oyuni homssdol oyuni yalzaral yarij baigag odoo hari 50 surguuli der chin harii. chi hen be belbuur gortig salmbar nertei nusa idsen jiba baisin baigaz dee.

Avatar

temdeg sedeb 2020-10-19 66.181.184.50

hulgar bayra nuuts nohor selenge shuud shine benz berlin-s abchirad hahuulid ugsun tsagdaa amarhuu beelg ged ugud hereg haasan. daraa mash ih doromjilosn bulgan tunga sarul egch chin uhesen biluu. bid shoornd ordogui geed. selenge neg yum helmer iim rezedib reket utdagdag ALPHA komondo baidin baina.olon aabin huuhdig reket hiiy yabsan ged end mongol yaril daa saruul egchee. tegnbelah nohor duug chin hutgaluulj aluulnaa.

Avatar

Зочин 2020-10-19 66.181.184.50

anhmaa uheh ged aprat zalgasan baihad gishuun purebdorj utasdad duuge omoorson. negent uheh bolosn bol yund aemnelegt oron zzai boglood abigan naadah hure abaad uslin menelges or talbai sulal ged helsen. eruul mendin said dabaasuren gishuun uuralsan abaad zailaa geed bas utasdadz zagnasan. ene huuhnig tunga, selenge, udbal, huslen niiled zodoy alaadd 4 dabharas ungaasan.amia horloson med haragduulah geed.nuuts sponsor bayara omoorson yabdag huuhenee.ter shine nohor tsagdaad berlin-s shine benz

Avatar

Зочин 2020-10-19 202.179.21.193

зөвхөн төрийн алба хаагчид Монголд амьдарвал таарна.Хувийн хэвшил хэдэн ядарсан халамж авдаггүй арай гээл өөрийгөө болгогсод ажиллагсад яах вэ Монголоос явах уу

Avatar

Зочин 2020-10-19 66.181.184.50

tuya chamig obchtei uhey baihad sanjmitab gishuun bayarsaihan gishuun utasdaad bilgeeg omoorson. er n l duugui baisan deer de negent uheh bolosn ta hed uldsene bod doo zargaldabal amdragui bolgono geed OMY, OMO jeep 80 unasan zaluugar reket hiilgesn bidend.

Avatar

Зочин 2020-10-19 66.181.184.50

barsbayar, barsbold,barstulga bid berlind oor gazar CONDOR gerree hisen. naadah tsetsege abgai chin huuramch gereetei. bidend hamaagui eene tungaa geree.or salbart hisen.

Avatar

Зочин 2020-10-19 59.153.112.131

Энэ зээл ийг авахын өмнө сайн бодож авахгүй бол балрах юм байна лээ шүү.Зээлээ төлөх идэж уух өмсөж зүүх нь дутагдаад эцэс сүүлдээ 60 саяын байрыг зээл төлсөөр б айгаад 120 сая төлчихсөн байдаг юм байна лээ. Тиймээс сайхан хувийн тохилог хувийн байшин дээр юм шиг санагдсан шүү.

Avatar

иргэн 2020-10-19 202.21.103.226

шинэ байр авах нэг хүнд олгох зээлийн хэмжээ 100 сая түүнээс ихгүй гэхээр бага кв тэй л байрнууд зарагдах байх да. Олон ам бүлтэй айлд бол хэцүүхэн байх юм байна гэж ойлголоо

Avatar

Зочин 2020-10-19 202.126.92.60

Дээр байгаа хүмүүс чинь яагаад ийм тэнэг сэтгэхүйтэй байдаг юм бэ, өмнө нь 8%-тай хүмүүс нь яалт ч үгүй маш ихээр хохирч байгаа биз дээ, яагаад ийм мал сэтгэхүйтэй байдаг юм бэ, яагаад ард түмнээ ингэж ялгаварлан гадуурхаж байдаг юм бэ, тэнцвэртэй шийдвэр гаргах ухаан алга уу, ипотекийн зээл аваад төлж дуусгаад дахиад л ипотекийн зээл авч байдаг тийм баян ард түмэнтэй юмуу хаашаа юм бэ

Avatar

зочин 2020-10-19 103.26.193.40

авах зээлийн хэмжээнд хязгаар тогтоож өгсөн нь маш зөв бодлого байна. Овоо доо одоо л зөв сэтгэж эхэлж байна

Avatar

Зочин 2020-10-19 66.181.182.21

umnu n 8 % aar avsan humuusiihiig 6 %V bolgoj buuruulah heregtei

Avatar

Зочин 2020-10-19 103.26.193.40

хүртээмжээ бодоод тэгэх шаардлагагүйээ. боломж олдоогүй бусдад нь олгох нь зөв

Avatar

иргэн 2020-10-19 150.129.140.8

энийг дагаад байрны үнэ өснө, харин ч дордуулж бна, үнэ өссөн байрыг авч 6 хувь төлөх буурсан байрны 8 хувь төлөхөөс илүү зардлыг сар бүр иргэд нууруун дээрээ үүрэх боллоо. МАНгар нам 2012 онд яг ингэж байрны үнэнд хөөс тогтоосон, Covid гэд хөөсөрсөн үнэ одоо л бууж бна

Avatar

zochin 2020-10-19 122.201.23.84

Урьдчилгаа 30 хувийг бууруулах хэрэгтэй байна

Avatar

Зочин 2020-10-19 122.201.24.84

Улс орны боломж бололцоо хэцүү байгаа байлгүй дээ шаардах хамламж хоёр дэндлээ эрх хүүхэд шиг л даварах юм зарим хүмүүс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж