АН: Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 он дуустал олгох ёстой | News.MN

АН: Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 он дуустал олгох ёстой

АН: Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 он дуустал олгох ёстой

АН: Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 он дуустал олгох ёстой

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцжээ. Тухайлбал, ирэх оны төсвийн төсөл, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд , Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг нийт найман асуудал хэлэлцжээ.

Энэ талаар АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ГАНБАТ хэлэхдээ "Дээрх хуулийн төслүүдийг ерөнхийд нь АН-ын бүлэг дэмжсэн. Гэхдээ Сангийн яам үнэхээр хариуцлагагүй ажиллаж байна. Бүлгийн хурал дээр Сангийн яамнаас төсвийн талаар танилцуулга мэдээлэл өгөх байсан. Харамсалтай нь орж ирсэнгүй. Энэ асуудлаар бид Засгийн газар, УИХ зэрэг зохих байгууллагуудад хандана.

2021 оны төсвийн зарлагын бодлогыг эргэж харах шаардлагатай гэж үзэж байна. 2020 оны төсвийн зарлага 13.8 их наяд, 2021 оных 14 их наяд төгрөг байгаа нь дөрвөн жилийн өмнөхөөс даруй хоёр дахин тэлсэн байна.

Сонгуулийн жилүүдэд төсвийн зарлага огцом нэмэгддэг нь гол асуудал дагуулж байна. 2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4 их наяд байхаар төлөвлөсөн нь ирэх  гурван жилд Монгол Улсын төсөв 10 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Засгийн газрын өр 7.8 тэрбум ам.долларт хүрч төсвийн алдагдлыг өр болгож буй энэхүү алдаагаа засах ёстой. Халамжийн бодлого хэтэрхий хавтгайрч, хяналтаа алдсан байна. Өнөөдрийн байдлаар  манай улсад 73 төрлийн 1.6 их наяд төгрөгийн халамж өгч байна. Халамжийн бодлогыг сайтар судалж, зөв чиглүүлэхгүй бол халамжийн бодлого ядуурлаас аврах биш ядуурал руу түлхэх бодлого болж байна гэж АН-ын бүлэг дүгнэлээ.

Ирэх оны төсөвт хүүхдийн  100 мянган төгрөгийг зургадугаар сар хүртэл олгохоор тусгасан. Гэтэл яагаад бүтэн жилээр олгохоор тусгасангүй вэ. Эрх баригч нам Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа хүүхдийн мөнгийг бүр багасгах шинжтэй байна.

Хэрэгцээ нь дуусахаараа харьцаа нь дуусдаг байж болохгүй. АН-ын бүлгийнхэн хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оныг дуустал олгох нь зөв гэж үзэж байна. Нөгөөтээгүүр халамж хэтэрлээ. Зарим айл өрх хүнсний талон зэрэг бүх халамжаас 1 сая хүртэлх төгрөг авч байна. Ийм учраас ажил хийх сонирхолгүй болгож байна. Тиймээс аль болох халамжаас татгалзаж иргэдээ ажилтай, орлоготой байх тал дээр анхаарах шаардлагатай. Ирэх оны төсөвт соёл урлагийн байгууламжуудад хэтэрхий их төсөв тавьснаа эргэж харахыг шаардаж байна. Цар тахлын үед хүмүүс музей үзээд явах уу үгүй юу. Энэ бүхний бодох хэрэгтэй" гэсэн юм.

 УИХ-ЫН ГИШҮҮН Б.БЕЙСЭН:

-Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслүүдэд нийтдээ зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.  Шинээр Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнд хяналт тавих агентлаг байгуулагдаж байгаа. Гэтэл зарим газрын чиг үүрэг нь тодорхой бус байгааг анхаарах шаардлагатай. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний үнийн асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Эм хангамжийн асуудал сум, багт хангалтгүй байна. Мөн хөдөө сумдад лабораторийн оношлуурууд байдаггүй. Шээс, цус зүрхний бичлэг, биохимийн аппаратууд нэн дутагдалтай.


Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Халамж хавтгайрсан гэсэн атлаа яагаад хүүхдийн мөнгийг он дуустал олгох шаардлагатай гэж үзэж байна вэ. Хүүхдийн мөнгө бол халамжийн нэг хэлбэр?

-Хүүхдийн мөнгийг АН анх санаачилж байсан. Бид хүүхдийн мөнгийг халамж гэж хардаггүй. Уул уурхайгаас орж ирсэн орлогыг хүн бүхэн тэгш хүртэх ёстой гэсэн зарчмыг АН баримталдаг.

-Ирэх оны төсөвт тэвчиж болох зардлууд юу юу байна вэ?

-Музейн цогцолборт 300 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Соёлын урлагийн чиглэлийн зардлуудыг хасах боломжтой.

-Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга нь юу вэ?

Банкууд 2023 оноос эхлэн нээлттэй, хувьцаат компани болно. Нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас илүүгүйг эзэмших зэрэг зохицуулалтууд орсон. Хуулийн төслийг дэмжиж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-19 66.181.187.228

соц- ҮЕД ХҮҮХДИЙН МӨНГӨ ГЭЖ БАЙСАН ШҮҮ НЭГ ИХ САНААЧИЛСАН ЮМ Ч БАЙХГҮЙ ТЭР ҮЕД ДӨРӨВӨӨС ДЭЭШ ХҮҮЭЛТЭЙ АЙЛД ӨГДӨГ БАЙСАН АЖИЛГҮЙ ХҮН АЙЛ ХОВОР БАЙСАН БОЛОХООР ХОЁР ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ АЙЛ ХҮҮЭДҮҮДЭЭ ТЭЖЭЭГЭЭД БОЛООД Л БАЙСАН БҮХ ХҮМҮҮСТЙН АМЬДРАЛ БАРАГ ТЭГШ БАЙСАН ОДОО БАЯЧУУДЫН ХҮҮХЭДҮҮД Ч МӨНГӨ АВЧ Л БАЙНА ОДОО БХҮҮЭДИЙН МӨНГНИЙ ТОДОРХОЙ ХУВИЙГ ХУГАЦААТАЙ ДАНС НЭЭЖ ХУРИМТАЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЭЦЭГ ЭХ ЧҮҮД ЯМАР НЭГ АЖИЛ ХАЙЖ ОЛЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ,ТЭР ЗАМЫН ДАЛАНГИЙН АЖЛЫГЧ БОЛСОН ХИЙЖ БОЛМООРСОНДОО

Avatar

kkk 2020-10-19 202.9.46.210

za tegeed an inhan oorsdoo ingej niigmiig turiharchaad daraa man mongo ogloo tosvig tansangui halamj ogloo gerd h*****d bdg shuu. ene huuhdin mongo hunsnii tolon ig bolio olon halamjaa boli niigmin daatgalaa ch zugeer toluul

Avatar

зочин 2020-10-19 103.10.21.119

тэнэг популистууд болиочээ төсөв чинь дийлэхүү худлаа дандаа солиорно бидон бүү гай болоод бай,ажил хийх хүн олдохоо болилоо хүүхдийн мөнгөө авч архи уучаад,мөнгөнд нь болж баахан хүүхэд цувуулаад хайр халамж үзээгүй хүмүүжилгүй хойч үе чинь өсөж үржиж бн , эх нь гэж бие муутай тэнхэрч чадахгүй ийм л бн

Avatar

Зочин 2020-10-19 43.242.243.117

Улс төрчдийн энэ популизм ядарч байгаа эдийн засгийг улам бүр сүйтгэх нь ээ?!! Гарцаагүй хэрэгцээтэй, ядуу айлд л өгөх хэрэгтэй!!! Хавтгайруулж өгснөөс болоод сөрөг үр дагавар маш их гарч байна шүү!!! Зарим дуракууд нь хүүхдийн мөнгөөр архиддаг болсон байна!!!

Avatar

Зочин 2020-10-19 202.21.108.211

ХҮҮХДИЙН МӨНГӨ ӨГДӨГ ӨӨ.ЭНҮҮГЭЭР БИТГИЙ ШОУ ХИЙЖ АН -аа гутаагаад бай!! ИЧЭЭЧ!!

Avatar

mgl 2020-10-19 202.179.11.230

Хогийн нам, дандаа ингэж улсыг хорлодог. Энэ их балай халамжийг дандаа АН санаачилж улсыг сүйрүүлж байна. МАН дагаж давхихаа болих хэрэгтэй.

Avatar

Доржпалам 2020-10-19 50.101.118.166

Хүүхдийн мөнгө нь зөв миний мэдэх хэдэн оронд мөнгө өгдөг юм байна лээ хүмүүс бие биенээ ойлгож зөв шийдэл өгч бай бие биедтэйгээ ойлголжиж тэгээдд төр засаг даа үгээ хэлж сурах нь хамгийн чухал , сэтгэгдэл бичсэн хүмүүс маш дорой ухамсартай ийм хүмүүс олон бол улс маань хэцүү л байх бодвол ийм хүн цөөхөн байх даа

Avatar

зочин 2020-10-19 103.10.21.119

гарч ажил хийгээч хүүхдийн мөнгөөр амьдарч байхаар ёстой өөрөө л ухамсар дорой амьтан бн

Avatar

Зочин 2020-10-19 59.153.85.98

Хүүхэдээр популизм хийхээ больчихоо?мөнгө өгөхгүй бол ядаж ажил хийж сураг лдээ ээж аав нь.

Avatar

Зочин 2020-10-19 59.153.115.107

Энэ битон Ганбат юу ярьж байгаа мэддэггүй хүн шүү. Халамжийн мөнгө их байна хас гэсэн атлаа хүүхдийн мөнгийн бүтэн жилээр олгоно гэх мэт …
Инээд хүч элэг хөшөөмөар юм ярих юм. Хүүхдийн 100 мянга чинь халамжийн л нэг хэлбэр гэдгийг мань битон мэддэггүй юм байх даа.

Avatar

Зочин 2020-10-19 139.5.217.180

ANiig gutaaj b.gaa Ganbatiig hyyj zailuul

Avatar

Butee 2020-10-19 103.26.195.27

Tiimee yu ch yriad bgaaan hahaha

Avatar

самдан 2020-10-19 124.158.64.131

АН-н нэрийг С.Эрдэнээгээс илүү унагасан хүн энэ БИДОН Ганбат юм шүү Ядаж бидон дээрээ зургаа буулгасан,биеийн хэлбэр галбир нь бидонтойгоо яг адилхан байхдаа яахавдээ Хүүхдийн мөнгийг 6-р сар хүртэл өгнө.Тэгээд үргэлжлүүлэн олгоно гэдэг нь хэнд ч ойлгомжтой Өнөөгийн төр засгийнхныг 2012-2016 онд төр засаг барьж идэж хулгайлахын дон туссан хүмүүс шиг биш гэж харж байгаа.Ганц нэг хүн гарахыг үгүйсгэхгүй."Сөрөг"гэвэл нөгөө талаа гутаах хараахыг хэлэхгүй.Харин Бейсен гэгчид бид бүгд итгэж зөв хүн

Avatar

Zz 2020-10-19 122.201.24.201

Erunhiilugchiin songuuli hurtel uguh gd bgan bishu songuuli duuslaa hasna shu de margaash ni ard tumen ee ingej huurd sursan bdag yum da

Avatar

Зочин 2020-10-19 124.158.105.2

ан нас барсан шдээ

Avatar

Зочин 2020-10-19 124.158.105.2

эргүү тэнэг бидон ганбаа ардчилсан намыг хэн ч дэмжихгүй. та нарын хэрэг энэ улсад байхгүй. хол очиж хуцацгаа

Avatar

Зочин 2020-10-19 192.82.70.174

Тэнэгт

Avatar

зочин 2020-10-19 103.212.118.134

Админаа сэтгэгдэл хоосон байна гэж худлаа бичихээ
боль доо. Зүгээр л нийтэлнэ үү?

Avatar

зочин 2020-10-19 103.212.118.134

100 000 төгрөгийг 2021 он дуустал олгох ёстой гэж хэлэх ч амархан л даа.
Хэлэх шиг амархан юм хаана байхав.

Avatar

Баасансүрэн 2020-10-19 202.126.88.207

КИНО,Музёй үзэж,хүүхдийн мөнгө авч байгаад өрөнд орж газар нутаггүй болох нь хэнд ашигтай байгаад байнаа.

Avatar

MONGOL 2020-10-19 67.81.184.102

Huuhdiin mongo bol uls toriinhnii ard tumniig argalsan argaa barsan hahuuli…bolioch.Mongol Etseg gui esvel arhichnii zovson huuhduuddee huch hurehee boliloo Hodoo ovchtei uulder muutai mald gishgeh gazargui bolloo.Toriin bodlogo gej b.a uu?Mongol gej uls orshihuu?es orshihuu?

Avatar

зочин 2020-10-19 119.40.100.66

наадуул чин мэдэж байгаа та нар дут

Avatar

Зочин 2020-10-19 103.212.116.176

АН нэг гараараа халамжыг зогсоо гэх, нөгөө гараараа халамж үзүүлэхийг шахаж попдож ирлээ. 12-16 онд улсыг сүйрүүлсэн үр дагавар одоо ч хэвээрээ байхад нэмж муужруулах гэнэ.Тэд ийм л хүмүүсээ. Бас соёл урлагийг хаяж унанасан, харин гарт нь эрх ирсэн бол "бүтээн байгуулалт" нэрээр яадаг билээ?

Avatar

Зочин 2020-10-19 66.181.178.137

UIH dahi Eekiin songuuliin ajliin albanii darga Bitaan

Avatar

Зочин 2020-10-19 66.181.161.70

ЭНЭ БАЛАЙ АН ГЭЖ ХҮҮХДИЙН МӨНГӨӨР ХЭДЭН ЖИЛ ПОПРОХ ГЭСЭН ЮМ БЭ ХАВТГАЙ ХАЛАМЖАА БОЛЬЖ ЦӨӨЛ ГАНБАТ ГИШҮҮН ДЭНДҮҮ БОЛХИ

Avatar

Зочин 2020-10-19 66.181.186.161

Энэ улсыг яаж хорлох вэ гээд засаргүй сэтгэх юм даа

Avatar

зочин 2020-10-19 66.181.181.76

за одоо болноо өөр хийх ажил байхгүй юу. ажлын байр үйлдвэр их шаардлагатай бн. хэт бэлэнчлэх арчаагүй залхуу зүгээр сууж мөнгө нэхдэг байдлыг битгий дэврэээ

Avatar

Зочин 2020-10-19 139.5.217.180

aniin Ganbatiig zailuul teneg yumuu

Avatar

Зочин 2020-10-19 202.126.89.151

хаха тэнэгтэх юмаа

Avatar

Зочин 2020-10-19 192.82.67.64

Тэнэглэл бид халамжийн улс биш.Бид халаиж үйлчилгээнд хэдэн их наядаар өр тавьж байна.Бидний ард түмэн минь! үнэнг ажлын байр зөндөө байна ажил хийе.Ажлын түр байр газар шороо ургацын ажил зарлахад хэн ч ирэхгүй байна дэндүү бэлэнчлэх сэтгэлгээтэй болжээ.Ийм бид хөгжихгүй ядуу орон хэвээрээ байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж