АН: Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 он дуустал олгох ёстой

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

АН: Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 он дуустал олгох ёстой

АН: Хүүхдийн 100 мянган төгрөгийг 2021 он дуустал олгох ёстой

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцжээ. Тухайлбал, ирэх оны төсвийн төсөл, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд , Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг нийт найман асуудал хэлэлцжээ.

Энэ талаар АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ГАНБАТ хэлэхдээ "Дээрх хуулийн төслүүдийг ерөнхийд нь АН-ын бүлэг дэмжсэн. Гэхдээ Сангийн яам үнэхээр хариуцлагагүй ажиллаж байна. Бүлгийн хурал дээр Сангийн яамнаас төсвийн талаар танилцуулга мэдээлэл өгөх байсан. Харамсалтай нь орж ирсэнгүй. Энэ асуудлаар бид Засгийн газар, УИХ зэрэг зохих байгууллагуудад хандана.

2021 оны төсвийн зарлагын бодлогыг эргэж харах шаардлагатай гэж үзэж байна. 2020 оны төсвийн зарлага 13.8 их наяд, 2021 оных 14 их наяд төгрөг байгаа нь дөрвөн жилийн өмнөхөөс даруй хоёр дахин тэлсэн байна.

Сонгуулийн жилүүдэд төсвийн зарлага огцом нэмэгддэг нь гол асуудал дагуулж байна. 2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4 их наяд байхаар төлөвлөсөн нь ирэх  гурван жилд Монгол Улсын төсөв 10 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Засгийн газрын өр 7.8 тэрбум ам.долларт хүрч төсвийн алдагдлыг өр болгож буй энэхүү алдаагаа засах ёстой. Халамжийн бодлого хэтэрхий хавтгайрч, хяналтаа алдсан байна. Өнөөдрийн байдлаар  манай улсад 73 төрлийн 1.6 их наяд төгрөгийн халамж өгч байна. Халамжийн бодлогыг сайтар судалж, зөв чиглүүлэхгүй бол халамжийн бодлого ядуурлаас аврах биш ядуурал руу түлхэх бодлого болж байна гэж АН-ын бүлэг дүгнэлээ.

Ирэх оны төсөвт хүүхдийн  100 мянган төгрөгийг зургадугаар сар хүртэл олгохоор тусгасан. Гэтэл яагаад бүтэн жилээр олгохоор тусгасангүй вэ. Эрх баригч нам Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа хүүхдийн мөнгийг бүр багасгах шинжтэй байна.

Хэрэгцээ нь дуусахаараа харьцаа нь дуусдаг байж болохгүй. АН-ын бүлгийнхэн хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх оныг дуустал олгох нь зөв гэж үзэж байна. Нөгөөтээгүүр халамж хэтэрлээ. Зарим айл өрх хүнсний талон зэрэг бүх халамжаас 1 сая хүртэлх төгрөг авч байна. Ийм учраас ажил хийх сонирхолгүй болгож байна. Тиймээс аль болох халамжаас татгалзаж иргэдээ ажилтай, орлоготой байх тал дээр анхаарах шаардлагатай. Ирэх оны төсөвт соёл урлагийн байгууламжуудад хэтэрхий их төсөв тавьснаа эргэж харахыг шаардаж байна. Цар тахлын үед хүмүүс музей үзээд явах уу үгүй юу. Энэ бүхний бодох хэрэгтэй" гэсэн юм.

 УИХ-ЫН ГИШҮҮН Б.БЕЙСЭН:

-Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслүүдэд нийтдээ зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.  Шинээр Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнд хяналт тавих агентлаг байгуулагдаж байгаа. Гэтэл зарим газрын чиг үүрэг нь тодорхой бус байгааг анхаарах шаардлагатай. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний үнийн асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Эм хангамжийн асуудал сум, багт хангалтгүй байна. Мөн хөдөө сумдад лабораторийн оношлуурууд байдаггүй. Шээс, цус зүрхний бичлэг, биохимийн аппаратууд нэн дутагдалтай.


Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Халамж хавтгайрсан гэсэн атлаа яагаад хүүхдийн мөнгийг он дуустал олгох шаардлагатай гэж үзэж байна вэ. Хүүхдийн мөнгө бол халамжийн нэг хэлбэр?

-Хүүхдийн мөнгийг АН анх санаачилж байсан. Бид хүүхдийн мөнгийг халамж гэж хардаггүй. Уул уурхайгаас орж ирсэн орлогыг хүн бүхэн тэгш хүртэх ёстой гэсэн зарчмыг АН баримталдаг.

-Ирэх оны төсөвт тэвчиж болох зардлууд юу юу байна вэ?

-Музейн цогцолборт 300 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Соёлын урлагийн чиглэлийн зардлуудыг хасах боломжтой.

-Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга нь юу вэ?

Банкууд 2023 оноос эхлэн нээлттэй, хувьцаат компани болно. Нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас илүүгүйг эзэмших зэрэг зохицуулалтууд орсон. Хуулийн төслийг дэмжиж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж