Япон улс Вьетнамд цэргийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Япон улс Вьетнамд цэргийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр боллоо

Япон улс Вьетнамд цэргийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр боллоо

Япон, Вьетнам хоёр улс өнөөдөр/2020.10.19/ аюулгүй байдал, эдийн засгийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тохиролцоонд хүрлээ. Үүнд Япон улс Хятадтай таагүй харилцаатай байгаа Вьетнамд цэргийн тоног төхөөрөмж, технологи экспортлох зэрэг ажил багтсан гэнэ. “Энэ бол хоёр улсын хувьд бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чухал алхам. Энэ тохиролцооны хүрээнд Япон улс Вьетнамд цэргийн өндөр ач холбогдолтой тоног төхөөрөмж, технологиудыг нийлүүлэхээр боллоо. Энэ жил зүүн өмнөд азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн даргаар ажиллаж буй Вьетнам бол Энэтхэг Номхон далайн чөлөөтэй, нээлттэй байдлыг хангах гол түлхүүр юм” хэмээн Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга Ханойд Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фуктэй уулзаж дуусаад сэтгүүлчдэд ярьжээ.

Хоёр улс мөн өмнөд Хятадын тэнгист энх тайван, аюулгүй байдал, эрх чөлөөг тогтоож, тайван замаар олон улсын үл ойлголцлыг зохицуулах нь чухал болох тал дээр санал нийлсэн хэмээн Фук онцлоод “Вьетнам улс бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг үргэлжлүүлэхийн тулд дэлхийн том хүчин Япон улстай хамтран ажиллахдаа таатай байна” гэж ярьсан байна.

Түүнээс гадна хоёр улс өнөөдрийн тохиролцооныхоо хүрээнд цар тахлын хямралыг даван туулахад харилцан бие биеэ дэмжихээ амласан байна. Үүний тулд хоёр улсын хооронд иргэний агаарын тээврийн нислэгийг сэргээж, Токио Япон дахь Вьетнам ажилчдыг дэмжихээ илэрхийлжээ.

Өнгөрсөн сард эрүүл мэндийн шалтгаанаар огцорсон Абэ Шинзог залгамжилсан Сүга Ёшихидэ энэ долоо хоногт Вьетнам, Индонези тэргүүтэй зүүн өмнөд Азийн орнууд руу дипломат айлчлал хийж байгаа билээ. Япон БНХАУ-тай тогтоосон чухал эдийн засгийн холбоогоо сулруулахгүй байхын зэрэгцээ зүүн Хятадын тэнгис дэх маргаантай арлуудаа авч үлдэх гэх мэт аюулгүй байдлаа хангах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байгаа юм. Харин Вьетнам болон бусад зүүн өмнөд Азийн орнууд ихэнх нь зүүн өмнөд Хятадын тэнгист БНХАУ-тай газрын маргаантай байгаа аж. Түүнээс гадна АНУ ч гэсэн тус хэсэгт БНХАУ-тай үл ойлголцолтой хэвээр буй.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж