Э.Амартүвшингийн хамтрагч коронавирусийн халдвар авчээ | News.MN

Э.Амартүвшингийн хамтрагч коронавирусийн халдвар авчээ

Э.Амартүвшингийн хамтрагч коронавирусийн халдвар авчээ

Э.Амартүвшингийн хамтрагч коронавирусийн халдвар авчээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшинтэй хамтран дуулаач гол дүрийн тенор Францеско Мели коронавирусийн халдвар авчээ. Тэрбээр Италийн Милан хотын алдарт "Ла Скала" театрын тайзнаа өнөөдөр /2020.10.19/ орой Ж.Вердийн “Аида” дуурийн хаалтын тоглолттой байсан юм. Тиймээс Э.Амартүвшин хамтрагчаа сольж, Францеско Мелигийн оронд алдарт тенор Йонас Кауфман дуулахаар болсон байна.

Дуурьт тоглож буй бусад дуучдаас өчигдөр шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэнэ.

Э.Амартүвшин нь  анх удаа дэлхийн тэргүүн зэргийн тайзнаа Ж.Вердийн “Аида” дуурийн Этиопын хаан Амонасрогийн дүрийг бүтээж байгаа билээ. Дэлхийн дуурийн урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж яваа тэрбээр эх орондоо найман сар амарсан гэнэ. Түүний 2020, 2021 оны тоглолтын төлөвлөгөө дэлхий дахинаа тархаад буй цар тахлын улмаас цуцлагдсан ч эхнээсээ уран бүтээлийн урилга хүлээн аваад байгаа аж. Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшины тоглох "Аида" дуурь алдарт "Ла Скала" театрын тайзнаа аравдугаар сарын 6-19-ний өдрүүдэд эгшиглэнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-19 202.9.46.218

Л парламент хоорондын харилцаа тогтоосны улмаас тус бүр. "

Avatar

Зочин 2020-10-19 66.181.170.73

монгол хүн юм хойно корона яаж ч чадахгүй ла скала дээр торойгоод л үлдэхгүй яахав браво

Avatar

Зочин 2020-10-19 202.21.107.108

Ингээд л Чингис гэж солиороод байдгийм

Avatar

ЗОЧИН 2020-10-19 103.57.94.89

Урагшаа цаашид чамд гэрэлт ирээдүй буй тэнгэрт заяат монгол хүмүүнээс короно айх бөгөөд таныг мөнх хөх тэнгэр тань домогт Чингис аав тань хамгаална

Avatar

зочин 2020-10-19 202.179.26.145

Естой мундаг жинхэнэ монгол улсыг сурталчилж байгаа дуучин юм байна. Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж