Пакистан: Ховор төрлийн шонхорын хууль бус наймааг илрүүлжээ | News.MN

Пакистан: Ховор төрлийн шонхорын хууль бус наймааг илрүүлжээ

Пакистан: Ховор төрлийн шонхорын хууль бус наймааг илрүүлжээ

Пакистан: Ховор төрлийн шонхорын хууль бус наймааг илрүүлжээ

Пакистаны эрх баригчид ховордож буй шонхор шувуудыг хууль бусаар хил давуулан гаргах гэж байсныг илрүүлэн, зогсоожээ. Хилээр гаргах гэж байсан шонхруудын үнэ хар зах дээр ойролцоогоор 200 сая рупи буюу 1.2 сая ам.доллартай дүйцэх гэнэ. Энэ хэрэгт хоёр этгээдийг сэжигтнээр татан мөрдөн байцаах ажлыг эхлүүлсэн бөгөөд эх сурвалжууд хилээр нэвтрүүлэх гэж байсан шувуудын тоог 74, 75 зэргээр ялгаатай мэдээлж байгаа юм. Шонхор шувуунаас гадна умард Африкийн хулгайн анчдын агнасан цөлийн шувуудын нэг болох хобура тоодог гэх шувууг ч хилээр нэвтрүүлэхийг завджээ. Хобура тоодгийн махыг Ойрхи Дорнодод бэлгийн чадавх сайжруулдаг хэмээн өндрөөр үнэлдэг аж.

Шувуу сонирхогч Мухаммед Сакифийн хэлснээр хилээр гаргах гэж байсан шувууд бүгд ховордож буй гэх ангилалд орсон бөгөөд Афганистанаас ирж, бусад Арабын орнууд руу зарагддаг аж. Анч шувуудаар ан хийх нь Ойрхи Дорнодын хэд хэдэн оронд түгээмэл спорт билээ.

Эрх баригчид энэ төрлийн гэмт хэргийн тоо сүүлийн үед мэдэгдэхүйц өссөнийг онцлоод шувуудыг буцаан Афганистанд хүргэж, зэрлэг байгальд нь тавихаа амласан байна.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

fuck 2020-10-19 103.9.89.103

ийм жижигхэн шувуудаар юуных нь ан хийхэв дээ. огтоно хулгана, тагтаа л агнах биз… л******д Монголоос баахан шонхор авдаг штээ. удахгүй шонхоргүй болох биз л***р юм аа

Avatar

Зочин 2020-10-19 203.217.139.243

1.2 сая долларын үнэтэй гэнэ. Манай дарга нар ч мөнгийг угаадаг юм бн даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж