Амиа алдсан багшийн дурсгалыг хүндэтгэж олон мянган хүн жагсав

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Амиа алдсан багшийн дурсгалыг хүндэтгэж олон мянган хүн жагсав

Амиа алдсан багшийн дурсгалыг хүндэтгэж олон мянган хүн жагсав

Францын нийслэл Парис хотын захад Баасан гаригийн орой 18 настай Чечений дүрвэгч Абдулак гэгч этгээд дунд сургуулийн багш Самюэль Патигийн толгойг тасдан хөнөөсөн хэрэг гарч, тус улсын нийгмийг цочроосон билээ.

Хохирогч багш нь сурагчдадаа зөнч Мухаммедийн тухай маргаан дагуулсан хүүхэлдэйн киног үзүүлснээс болж ийнхүү хэрцгийгээр амь насаа алджээ.  Шашны хэт үзэлтний гарт харамсалтайгаар амиа алдсан багшийн дурсгалыг хүндэтгэн Парис хотноо олон мянган хүнийг хамарсан тайван жагсаал болсон байна. Уг жагсаалд Францын Ерөнхий сайд Кастесксаас гадна хотын дарга Энн Идальго оролцжээ. Жагсаал цуглаан зөвхөн нийслэл хотод төдийгүй Лиль, Лион, Марсель, Бордо, Тулуз зэрэг хотод зохион байгуулагдсан байна.

Гэмт этгээд хохирогчтой ямар нэгэн холбоогүй бөгөөд ажлаа тараад гэртээ харих замд нь дагаж яваад дээрх хэргийг үйлджээ. Тэрбээр цагдаа нарыг ирэхэд эсэргүүцэл үзүүлсэн учир цагдаа нар гэмт этгээдийг газар дээр нь буудан хөнөөсөн байна. Цагдаа нар Абдулакийн ойрын дөрвөн хүн, Пати багшийн сурагчдын нэгнийх нь эцэг болон хэт давруу үзэлт исламын шашны номлогч зэрэг өөр зургаан хүнийг баривчилжээ. Францад өмнө нь 2015 онд Чарли Хебдо сэтгүүлд исламын зөнч Мухаммедийг элэглэсэн зураг нийтэлснээс болж халдлага гарч байв.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж