106 настан ерөнхийлөгчтэй уулзаж, мөрөөдлөө биелүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

106 настан ерөнхийлөгчтэй уулзаж, мөрөөдлөө биелүүлэв

Америкийн 106 настай өндөр настан Виржиниа МакЛорин Цагаан ордонд орж, ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж мөрөөдлөө биелүүлжээ.

Вашингтон хотын иргэн тэрбээр 2013 онд 104 настайдаа хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өөрчлөлттэй өвчтөнүүдийг асрахаар оюутнуудтай 40 цагийн сайн дурын ажил хийсний төлөө хотын хүндэт иргэн болж байсан удаатай.  Тэрбээр АНУ-ын анхны хар арьст ерөнхийлөгчтэй уулзахыг хүсдэг байжээ.

Харин саяхан түүний хүсэл биелж, хар арьстнуудын түүхийг харуулсан сарын аяны үеэр ерөнхийлөгч Барак Обама болон тэргүүн хатагтай Мишель Обама нартай уулзсан байна. Виржиниа МакЛорин "Би хар ерөнхийлөгчтэй уулзаж чадахгүй нүд аних нь л гэж бодож байлаа” хэмээн ярьсан гэнэ.

Сэтгэл нь хөдөлсөн Виржиниа МакЛорин ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёртой бүжиглэж гарчээ. Харин Барак Обама түүнээс “106 настайдаа ингэж бүжиглэдгийн нууц юу юм бэ?” хэмээн асуужээ.

Барак Обама бас өтөлж хөгширсөн ч түүн шиг байхыг хүсч байна хэмээн хэлсэн аж.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж