Танилц: "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн шинэ гишүүд | News.MN

Танилц: "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн шинэ гишүүд

Танилц: "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн шинэ гишүүд

Танилц: "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн шинэ гишүүд

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус цахим хурал өнөөдөр /2020.10.19/ хуралдлаа.  Уг хурлаар ногдол ашиг хуваарилалтын явц, тайлан болон төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ гишүүдийн бүрэн эрхийг дуусгарав болгох , шинээр сонгох зэрэг  асуудлыг хэлэлцсэн юм. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ нь нийт 11 гишүүнтэй бөгөөд төрийн төлөөллийн долоон гишүүн,хараат бус дөрвөн гишүүнтэй бөгөөд эдгээр гишүүд хоёр жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлээд өнөөдөр ийн дуусгавар болж байна.

Тодруулбал,

  • Тус компанийн төрд төлөөлөх гишүүдээр ТУЗ-ын дарга, Үндэсний хөгжлийн газрын дарга  Б.Баярсайхан,
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын  дэд дарга У.Бямбасүрэн,
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энхамгалан,
  • Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт,
  • Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын  бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ,
  • "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 
  • Хараат бус гишүүдээр Р.Бурмаа, Х.Болор-Эрдэнэ, Ц.Ганболд, П.Өлзийнаран нар тус, тус ажиллаж байна.

Хурлын төгсгөлд  санал хураалтын дүнг тооллогын комисс танилцууллаа.  Тодруулбал,  "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар төрийн төлөөллийн гишүүнээр,

  • Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,
  • Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Т.Гантулга,
  • Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ,
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энхамгалан,
  • Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр,
  • "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ,
  • Хараат бус гишүүдээр Д.Батхишиг, Ү.Амарбат, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нар сонгогдсон  юм. Улмаар тогтоол гарснаар өнөөдрөөс  дээрх гишүүдийн эрх хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. 

ТУЗ-ын төрийн төлөөллийг сонгохдоо ТУЗ-ын гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах  мэдлэг чадвар, ашиг сонирхлын зөрчилгүй байх, төрийн захиргааны алба хаагч болон төрийн эзэмшлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэгч байгууллагын ажилтан байх  гэсэн үндсэн шаардлагыг тавьдаг аж.  "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар томилогдон ажиллаж байна.  Харин ТУЗ-ын хараат бус гишүүнийг  сонгохдоо мэдлэг, ур чадвар, боловсрол, “Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн  энгийн хувьцааны таван хувиас  дээш хувийг эзэмшдэггүй, “Эрдэнэс-Тавантолгой" ХК-тай бизнесийн аливаа холбоогүй гэж тус, тус заажээ.

Өнгөрсөн хугацаанд хараат бус гишүүдийг сонгох сонгон шалгаруулалтад  21 иргэн  материалаа ирүүлсэн байна.“Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтад 25-аас дээш оноог Т.Батзул, Б.Улаанбаатар, Ц.Ганболд, Д.Батхишиг, Ү.Амарбат, П.Өлзийнаран, Х.Болорэрдэнэ, Р.Бурмаа нар авчээ. Эдгээр хүмүүсээс Д.Батхишиг, Ү.Амарбат, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нар хараат бус гишүүдээр сонгогдсон юм. 

Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас  ТУЗ-ийн төрийн өмчийг  төлөөлөх гишүүнээр  Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамыг төлөөлж Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,

  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энх-Амгалан,
  • Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр,
  • Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Т.Гантулга,
  • Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ,
  • Хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтад 25-аас дээш оноо авсан Д.Батхишиг, Х.Болор-Эрдэнэ, Ү.Амарбат, П.Өлзийнаран нарыг томилох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Харин  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ТУЗ-ын төрийн өмчийн төлөөлөгчөөр,

  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ,
  • “Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,  
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын, төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Дарханбаатар, мэргэжилтэн Ч.Батчимэг нарыг томилох хүсэлтэй байна” гэжээ.

Улмаар хувьцаа эзэмшигчдээс санал авч  тооллогын дүнг тооллогын комиссын дарга Х.Батсайхан танилцууллаа. Тэрбээр “"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн төрийн төлөөллийг сонгох нэр дэвшигчдээс  Г.Нандинжаргалд 8.91, Б.Энх-Амгаланд 8.91, Т.Гантулга 8.91, Б.Бат-Эрдэнэ 8.91,  Ц.Эрдэнэбаяр 8.91, Б.Ганхуяг 9.55, Ц.Баяр-Эрдэнэ 9.55 хувь, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Д.Батхишиг 9.09 хувь, Ү.Амарбат 9.09 хувь, П.Өлзийнаран 9.09 хувь, Х.Болор-Эрдэнэ 9.09 хувь гэсэн  дүн гарсан” гэлээ.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BOLD 2020-10-19 122.201.21.78

NEG ORLOGCH NI ORJ BOLDOGGUI YUM UU,HOEULAA OROH YUM

Avatar

Хро 2020-10-19 202.126.90.2

Энхамгалан чинь бүтэхгүй нөхөр Хүрэлсүхийн найз урьдах гэмт хэрэг нь шийдэгдээгүй шүү

Avatar

Зочин 2020-10-19 103.212.118.175

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН БАЯР -ЭРДЭНЭ ГЭДЭГ ГАР БОЛ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЯ АВИЛГАЧ ГАР ДАА. ДАРГА НАРЫГ ДЛОЛЙЭ БАЙГААД Л ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДАД ТОМ ТОМ ШАХАА ХИЙДЭГ "18% ХУВИЙН ЦАВЧАА" хочтой алдартай гар. АТГ шалгаж зайлуулахгүйн бхдаа МЭДСЭЭР БАЙЖ ЯАГААД УЛАМ АХИУЛААД БАЙДАГ ЮМ БЭ

Avatar

Сайн 2020-10-19 150.129.142.109

Б. Ганхуягт баяр хүргэе. Тэр өнөө цагт төрийн өмчийн компанийг хамгийн сайн удирдаж байгаа менежер хүн шүү.

Avatar

Зочин 2020-10-19 103.229.121.204

Ganhuygaa solih heregtei uter turgen

Avatar

Зочин 2020-10-19 202.9.46.130

тэр ц.баяр -эрдэнэ ???

Avatar

Зочин 2020-10-19 139.5.219.172

Мэргэжлийн хяналт яахаараа ордог юм бэ. Ядахдаа Зам тээвэр, Сангийнх, Хууль зүйн яамнаас байвал дээрсэн

Avatar

Зочин 2020-10-19 103.212.119.102

Мэргэжлийн хүнийг

Avatar

Зочин 2020-10-19 202.126.88.163

Х.Болор-Эрдэнэ чинь ЖДҮчин-УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүү, цагдаагийн сургууль төгссөн бацаан шүү дээ

Avatar

Зочин 2020-10-19 66.181.186.145

Мэргэжлийн хяналтынхан зартай шантаажлагчид даа.

Avatar

Зочин 2020-10-19 124.158.97.197

Сая төгрөгөөр хуурч авсан Тахир дутуучууд, өвгөд эмгэдын – хөгшчүүлийн 1072 хувьцааг буцааж өгөөрэй. Ингэж чадвал Та нарын буян дэлгэрэх болно. Яаж ч бодсон 1072 хувьцаа ганц саяын үнэтэй байх учиргүй. Тэр үеийн Төр засаг өөрсдөө ч хувьцаа гэдгээ ойлгоогүй байж сонгуулийн өмнө сая төгрөг тараасан гэдэг.

Avatar

Зочин 2020-10-19 66.181.161.9

Mergejliin hyanalt, shudarga ursulduunii gazriin darga nar arai bolohgui bol uu.

Avatar

Зочин 2020-10-19 185.26.153.23

Санал хурааж байгааг нь хараарай… арай арай арай… Эд нар өөрсдийнх нь хувийн компани байсан бол яаж аймаар сонгон шалгаруулалт зарлаж, яаж аймаар цензурь тавих бол?
Нэг санал хураасан болоод л хуурчих юм аа………. Монгол Улс минь яана даа………… Төрийн сүлд өршөө!!!!!!!!

Avatar

Зочин 2020-10-19 103.212.119.102

Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог

Avatar

Зочин 2020-10-19 103.10.23.217

Гүйцэтгэх захирал нь ТУЗ даа байдаг нь сонин л юм

Avatar

Зочин 2020-10-19 43.242.243.117

Английн Ерөнхий сайд агсан М. Тетчер “…төрд өмч байхаар улс төрчдийн өмч болчих гээд байдаг” гэж хэлсэн байдаг!!!

Avatar

Зочин 2020-10-19 103.212.119.102

Бурхан мөнгийг яаж ч чаддаггүй. Баян хүнийг тагнуул яаж ч чаддаггүй

Avatar

Зочин 2020-10-19 202.179.8.118

ТУЗ хэмээн жүжүиг тоглочих юм аа

Avatar

МОНГОЛ ХҮҮ 2020-10-19 202.55.188.87

ҮЛГЭРИЙН ХУЛГАЙЧУУД ГАРЛАА

Avatar

Зочин 2020-10-19 202.9.46.130

ҮНЭН

Avatar

Зочин 2020-10-19 139.5.216.235

Энэ Бурмаа гэж 60 гарсан эмгэн яасан идэж ханадаггуй юм бэ

Avatar

Зочин 2020-10-19 124.158.64.131

Р.Бурмаа мундаг секс эмгэн байхгүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж