Цэцэг стрессийг 70 хувь бууруулдаг

Хуучирсан мэдээ: 2020.10.19-нд нийтлэгдсэн

Цэцэг стрессийг 70 хувь бууруулдаг

Энэ удаад цэцэгчин мэргэжил, түүний онцлогийг тодотгон цэцэгчний нэг өдрийг сурвалжиллаа.
“Цэцэгт мэндчилгээ” компанийн цэцэгчин Болортуяа энэ мэргэжлээр ажиллаад 3 жил болж байгаа. Бусдад инээд баясал бэлэглэдэг учир өглөө эртлэн босч ажил руугаа яардаг байна. Цэцэгчин Болортуяа "Цэцэг бол төрөл төрлийн онцгой дүр төрхтэй, өөр өөрийн өнгө, үнэртэй байдаг билээ. Тэр ч утгаараа би ажил дээрээ өөр ертөнцөд байгаа мэт гайхалтай сайхан мэдрэмжийг авдаг. Өглөө бүр ажил руугаа явахдаа өнөөдөр олон хүнд хайрыг түгээсэн олон цэцгийн загварыг хийнэ гэж бодож явдаг" хэмээн ярилцсан юм.
Бүх төрлийн цэцэгс аливаа стрессийг 70 хувиар бууруулж чаддаг гэсэн судалгаа байдаг бөгөөд Цэцэгчин Болортуяа нь өдөрт 20 гаруй цэцгийн загвар хийдэг юм байна. Түүний сэтгэл зүрхээ зориулан хийдэг баглаа цэцгүүд бусдад аз жаргал бэлэглэдэг учир ажлаа урамтай сэтгэл дүүрэн хийдэг. Цэцэгчин Болортуяагийн маргаашийн ажил дахиад л цэцэгнээс эхэлнэ. Хамгийн гэгээлэг хамгийн сайхан мэргэжлийг сонгосон Болортуяадаа аз жаргал хүсье олон сайхан хүмүүсийн аз жаргалын элч нь болж яваарай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж